ГАРЧИГ Удиртгал... 2 Нэг. Ерөнхий асуудал... 3 Хоёр. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний загвар ба бүтэц... 5 Гурав.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хий

Similar documents
<4D F736F F F696E74202D2090C389AA8CA782CC926E95FB95AA8CA082CC8EE B8CEA817A2E B8CDD8AB B83685D>

Fax: Мэйл хаяг: 3) Урьдчилан захиалга өгөх Өөрийн биеэр ирэх болон утас, мэйлээр урьдчилсан захиалга өгч болно. Гэх

モンゴル語版 [Хавсралт 3] Вакцинжуулалтын бүртгэл ба вакцинжуулалтын үзлэгийн асуулга Маягт 3 Хүний хөхөлгөр урын вирусын халдварын вакцинжуулалтын үзлэгийн

4р сарын байдлаар Тусламжийн чухалчлах салбар Бүх нийтэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн дэмжлэг Тулгамдаж буй асуудлыг шийдэхэд

Японы дүрэм, дэг журам Гарчиг Хогоо хогийн саванд хаяна уу. Японы дүрэм, дэг журам P1-P4 Анхаарвал зохих Японы хууль Дугуй унахад анхаарах зүйлс Цагий

Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал амжилттай хийж, эдийн засгийн хүндрэлээс гарч, хөрөнгө оруулалт идэвхжиж, яду

SIRA_防災_モンゴル新.indd

Microsoft Word - H24募集要項(MG).docx

sonin1-mon.ai

2. Өдрийн хөтөлбөр 11 сарын 21 (Мя) Нарита олон улсын онгоцны буудалд буух Хөтөлбөрийн танилцуулга 11 сарын 22 (Лх)Сүгинами дүүргийн хүүхэлдэйн киноны

SER_Morris_Rossabiブック.indb

Танилцуулга Компанийн товч танилцуулга Нэр : Мирай ХХК ( MIRAI CO.,LTD.) URL : Байгуулагдсан он сар:2004 оны 9 р сар Хаяг : Токио

TUT brochure Mongolian pptx

様式第一(第一条関係)

Microsoft PowerPoint - ThermalStorageHeater in UB others, by Amarbayar44.pptx

монгол УЛСЫН хеделмерийн БААТАР РЕНЧИНГИЙН минжуур 1 Социалист ёсоор хоршоолохоос емнех уеийн амьдрал 1.1 8ссен, терсен нутаг 1.2 Хятад худалдаачид 1.

<89A98DBB82CC8E8B92F692B28DB88C8B89CA C82518F9C82AD816A32>

sonin-1st-7th-cover-2012-mon.ai

Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад аж

5.1.2 Өртөө орчмын бүсийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага Өртөө орчмын хот байгуулалт ба тээврийн орчныг сайжруулснаар өртөө орчмын хүн ам өсөн нэмэгдэ

энэ тухай Монгол Улсын үнэлгээ 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Крымийн хойгийн Ялта хотод Америк, Англи, ЗХУ гурван улсын тэргүүнүүдийн хурал болж, дэ

PowerPoint Presentation

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШУУН ШАРАВЫН ГУНГААДОРЖ / Монгол улсын еронхий сайд асан /... 1 ЭЦГИЙН хувь тавилан 12 Улеын САА-нууд тарав 2 Мэргэжлээ еонго

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

indd

Senri Ethnological Reports 42 ~ЗУУНЫ~ОНГОЛЧУУД Зохиож эмхэтгэсэн И.Лхагвасурэн National Museum ofethnology Osaka 2003

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг зөрөө. Үүнд: Номунханы будлиан (Халх голын дайн)-ы талаар Япон, Монгол хоёр талаас үзэл бо

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

Гарчиг 1. Ажил хэрэгжүүлэх үндэслэл Ажлын зорилт Ажил хэрэгжүүлэх бодлого... 2 (1) Манай улсын (Японы) засгийн газрын бодлого ба олон

Student Guide to Japan (Mongolian Version)

Student Guide to Japan (Mongolian Version)

Microsoft Word - UBMPS_FR_Sum_MON_Part 1

МОНГОЛ ХЭЛНИЙ .Г.ЙСГЭХ ХАРЬЦАА БА


モンゴル国ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクトプロジェクト事業完了報告書

хот, 2016 он "Эконометрик" сурах бичиг, Г. Элдэв-Очир, Э.Эрдэнэчимэг, Б.Энх-Амгалан, Орбис хэвлэл, хот, 2013 Хэвлүүлсэн өгүүллэг, семинар, хуралд илтг

МОНГОЛ ШҮЛЭГ ДЭХ ЗАДГАЙ БУЮУ ЧӨЛӨӨТ ХЭМЖЭЭТ ШҮЛГИЙН ЗҮЙ ТОГТОЛ

15:50~17:30 フォーラム 2017& これからのステップ 参加型意見交換 交流会 今岡良子 ( 大阪大学言語文化研究科准教授 ) 共同研究の企画などについて助言 意見交換 18:00~20:00 懇親会 ( フォーラム終了後 ) 対象 日本全国のモンゴル人の博士課程留学生及び卒業生 言語


文大第    号

Киото компьютерийн Гакүин

МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД


3-402

2-334


3-402



Ольшанская юдофил Синельников Синельников

技能実習生手帳 ( モンゴル語版 ) Ур чадварын дадлагажигч нарт зориулсан гарын авлага (Монгол хэл дээрх хувилбар) 所有者 ( 技能実習生氏名 )/ Эзэмшигчийн нэр (ур чадварын дадла


スライド 1

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Зургаан барамид Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал Өглөг 2 Өнөөдөр Эдийн бус 7 өглөг буюу нүдний өг

(1990) (1990) (1991) 88

脱退一時金請求書 日本から出国される外国人のみなさまへ Монгол 脱退一時金は 次のすべての条件に該当するときに請求することができます 国民年金 厚生年金保険又は共済組合の被保険者資格を喪失し 日本に住所を有しなくなった日か ら 2 年以内に請求する必要があります 1 日本国籍を有していない方

,000 5, a) b) c) d) e) 9

[ ] Гаспаров М.Л., Очерк истории русского стиха.изд.-во«фортуна Лимитед».М., Квятковский А., Поэтический словарь.изд.-во «советская энциклопедия

…“…V…A’l”m−¯‡Æ†c™ƒž−¥‰{“è

立経 溝端p ( ).indd


_−~flö

2019夏期集中講座 講座案内(PDF版)

.

Философия общего дела Н Ф

本組/野部(2段)

Общество любомудрия Поэт и друг


) ) ) ) Сильный ветер сильный и дождь. Если один день шел дождь и появился ветер то будет ещё 2-3 дня дождь. Куда ветер туда и дождь. Если стояло долг

Slaviana2017p

ДОБРО ПОЖАЛОВАТЬ Кабели, которые находятся в каталоге исключительно от нашего стандартного ассортимента, мы в состоянии удовлетворить все ваши конкрет

229期短期講座(APR2019) 

2. Schedule of application for entering in April 2019 Application (early August) 1) Fill out the the application for admission, Personal history, Stat

228

Надиров Ш.Г. Ю. Цеденбал 1984 год. М., Шинкарев Л. Цеденбал и его время. Том 1, 2. М., Бол

Microsoft Word - ファイナルレポート_Jp_ doc

.R N...ren

1-2 カーの時間 АСЦУ «Тогда еще верили в пространство и мало думал о времени.» В. В. Хлебников, Соб

杉浦論文.indd

М. Ю. Мцыри романтическая поэма В. Г. У. Р. А. С. Кавказский пленник Е. А. Эда Герой нашего времени

МАС Малый академический словарь БАС Большой академический словарь Г нормативные словари Императорская Российская Академия

Slaviana2017p

No ロースキーの直観主義とベルクソン哲学 北見 諭 はじめに Лосский Н.О. Обоснование интуитивизма // Лосский Н.О. Избранное. М., С. 13. Лосский. Обоснов

2 (коммуникативно нерасчлененное предложение) Книг было три. 3 книг (коммуникативно расчлененное предложение) Этих книг мы купили две. 2?Учебных предм


Our Position in the Market Interfax-100 Russian Banks by Assets

& ~16 2

09井上幸義.indd

Веселовский

.e..Note

06[ ]宮川(責).indd

スライド 1

Sawada

Андреевна Федосова ) 5) 6) 1895 Ельпидифор Васильевич Барсов Андрей Ефимович Елена Петровна )

Microsoft Word horiuchi.docx

…“…V…A’l‡Ì‡Ý‡½†c™ƒž−¥‰{“è2/21

( ) ( ) ( ) ( ( ~ ) ( ) ( )) ( ) ( ) ( ) ( ) ( ) ⑴ 2

Microsoft Word - ロシア語

プロットとキャラクターの 類 型 3 5 Борисов С.Б. (сост.) Рукописный девичий рассказ. М.: ОГИ, Вацуро В

体制移行期のカザフスタン農業

Transcription:

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ Улаанбаатар хот 2015 он

ГАРЧИГ Удиртгал... 2 Нэг. Ерөнхий асуудал... 3 Хоёр. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний загвар ба бүтэц... 5 Гурав.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал... 7 Дөрөв. Дүгнэлт... 1111 1

УДИРТГАЛ Шүүхийн захиргааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасны дагуу Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн (цаашид ШСМСХ гэх) нь Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүхийн шүүн таслах ажлын практикийг судалж, энэ талаар мэдээллээр хангах чиг үүрэгтэй болно. Энэ ажлын хүрээнд АНУ болон Япон зэрэг эрх зүйн өндөр хөгжилтэй улс орнуудад хөгжсөн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлалыг Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг судалж, дүн шинжилгээ хийх зорилгоор боловсруулах үүрэг оногдсон билээ. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, түүний үндэслэл, ач холбогдлыг судлаачдын дунд шүүмжлэн хэлэлцүүлэх нь шүүгчийн ажлыг хариуцлагажуулах, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах, эрх зүйн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэртэй болно. Энэ талаар ШЕЗ-ийн дарга, профессор Н.Лүндэндорж Шүүгчийн шийдвэрт дүн шинжилгээ хийгээд эхлэхээр шүүгчид шийдвэрээ гаргахдаа маш хариуцлагатай хандахаас өөр аргагүй болно. Энэ бол мэргэжилтний бултаж, үгүйсгэж үл болох хяналт. Хяналтаас хариуцлага эхэлнэ. Энэ утгаараа шүүгчийг хариуцлагатай болгох чухал механизм ажиллаж эхэллээ 1 хэмээн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх ажлыг чухалчилсан байна. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь судалгааны ажлын нэг төрөл болохын хувьд хууль тайлбарлах эрх зүйд чухал байр суурийг эзэлдэг. 2 Шүүхийн шийдвэрийг судалгааны объект болгож, бодит байдал дээр хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэж байгаа, үүссэн үйл баримтаас (факт) эрх зүйн үйл баримтыг хэрхэн ялган салгаж байгаа, хуулийн зүйл заалт болон онолыг хэрхэн бүрэн дүүрэн ашиглаж байгаа болон хэрхэн бодитой, зүй зохистой үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж байгааг үнэлэхийн тулд шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийдэг. Онц ач холбогдолтой эсхүл олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, тухайн шийдвэрийн эрх зүйн асуудлыг тодруулж, онол практикийн ач холбогдлыг олж илрүүлэх нь үндэсний эрх зүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ үзүүлдэг. Гадаадын их дээд сургуулийн оюутнууд шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, шүүмж бичих арга техникийн талаар сургалт, семинарт сууж, энэ талаар бичсэн олон тооны ном, сурах бичгийг судалж байдаг. Тухайлбал, магистр, докторын дипломын ажил бичихэд шүүхийн шийдвэрт хийсэн судалгааг зайлшгүй шаарддаг юм. 3 Харин Монгол Улсын хувьд шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийх ажил нь төдийлөн сайн хөгжөөгүй, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх тодорхой аргачлал, загваргүй явж ирсэн. Иймд Монгол Улсын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нийтлэг аргачлал, загварыг боловсруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байна. Үүний дагуу ШСМСХ-ээс Шүүх эрх мэдэл эмхтгэлийн 2014 оны нэгдүгээр дугаараас эхлэн нийтэлж байгаа Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ гэсэн буланд орсон судлаач, эрдэмтдийн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхээр санал болгосон аргачлалын загварууд болон АНУ, Япон зэрэг улсын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийдэг аргачлалыг судалсны үндсэн дээр Монгол Улсын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нэгдсэн аргачлалыг боловсруулж, санал болгож байна. 1 Н.Лүндэндорж Шүүхийн шинэтгэлийн том алхмаасаа ухарчихвий ярилцлага, 2014.12.16, Өдрийн сонин 2 Хидака Ёшихиро Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний ач холбогдол ба аргачлал 2010 3 Мөн тэнд 2

НЭГ. ЕРӨНХИЙ АСУУДАЛ 1. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний тодорхойлолт Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ гэдэг нь тодорхой нэг шүүхийн шийдвэрийг эрх зүйн болон хэлбэрийн талаас нь задлан шинжилж, тухайн шийдвэрийн эрх зүйн асуудал, үндэслэл, ач холбогдлыг судалгааны үндсэн дээр тайлбарлан бичсэн бичвэрийг хэлнэ 4. 2. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зорилго Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зорилго нь шийдвэрийг зөв уншиж ойлгох, шүүхээс хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэж байгаа талаарх онол ба хууль хэрэглээний холбоо хамаарлыг судлах, шүүхийн шийдвэрийн шийдэл ба үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино. 3. Ач холбогдол Судлаач, оюутнууд шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээрээ эрх зүйн онол ба хууль тогтоомжийн уялдаа холбоо, хууль хэрэглэх арга зүйг танин мэдэхээс гадна шүүхийн шийдвэр бичих, боловсруулах арга техникт суралцах, шүүхийн шийдвэрийн үндэслэл, агуулгад судлаачийн байр сууриас үнэлэлт, дүгнэлт өгөхөд дөхөмтэй болно. Түүнчлэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нь шүүхийн шийдвэрийн бичвэр, үндэслэл сайжрах, цаашлаад шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх нэг шалгарсан арга юм. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээр шүүгч нар аливаа асуудлыг дур зоргоороо шийдвэрлээгүй хуулийн хүрээнд шийдвэрлэжээ гэдгийг гаргаж ирдгээрээ ач холбогдолтой 5. Мөн судалгаа, шинжилгээний ажил хийхэд тухайн сэдэвтэй холбоотой шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээрээ судалгааны ажил илүү бодитой, үр нөлөөтэй болох юм. Энэ талаар, ШЕЗ-ын дарга, профессор Н.Лүндэндорж Манай шүүхийн шийдвэр эрдэмтдийн судалгааны эргэлтэд орох бололцоотой...дэлхийн улс орнуудад нэг дуулиантай шийдвэр гарахад их сургуулийн профессорууд нь тэрийг тал бүрээс нь шүүн хэлэлцээд ололттой сайн талыг нь төдийгүй анхаарууштай зүйлийг нь олон нийтэд хүргэж байдаг 6 гэж цохон тэмдэглэсэн байна. 4. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх субъект Шүүгч, хуульч, судлаач, хууль эрх зүйн сургуулиудын оюутнууд хэн боловч шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх боломжтой юм. Дүн шинжилгээ нь дэлгэрэнгүй ба хураангуй хэлбэртэй байж болох ба хууль зүйн их дээд сургуулиудын оюутнууд болон дүн шинжилгээ хийх аргачлалд анхлан суралцагчид нь дэлгэрэнгүй дүн шинжилгээг хийх бол дүн шинжилгээ хийх 4 Япон улсад Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ гэж тодорхой нэг шүүхийн шийдвэрт: ямар үйл баримтыг хэрхэн шийдвэрлэсэн, өмнөх шүүхийн жишиг ба эрх зүйн онолын холбоо, эрх зүйн асуудлын хамрах хүрээ, тухайн шийдвэрээс урган гарч буй асуудал зэрэг зүйлүүдийн тухай тайлбарлан бичсэн судалгааны ажил юм гэж тодорхойлжээ. 京都産業大学 2008 年度プレップセミナー講義資料 5 О.Мөнхсайхан Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл бүтээлийн нээлтэд хэлсэн үгнээс, 2015.09.28, Шүүхийн ерөнхий зөвлөл -ийн цахим сайт /http://www.judcouncil.mn/main/2216--i-.html/ 6 Н.Лүндэндоржийн Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл бүтээлийн нээлтэд хэлсэн үгнээс, 2015.09.28, Шүүхийн ерөнхий зөвлөл -ийн цахим сайт /http://www.judcouncil.mn/main/2216--i-.html/ 3

тодорхой ур чадвар, туршлагатай болсон хуульч, судлаачид хураангуй дүн шинжилгээг өгүүлэл хэвлэн нийтлүүлэх зорилготойгоор хийж болно. 5. Дүн шинжилгээ хийхэд тохиромжтой шүүхийн шийдвэр Эдгээрт Улсын дээд шүүхийн шийдвэр болон хяналтын шатаар ороогүй давж заалдах шатны шүүхийн шийдвэр байх нь илүү тохиромжтой. Хамгийн гол нь ач холбогдол ихтэй болон тухайн цаг үед олон нийтийн анхаарлын төвд байгаа шийдвэр, эсхүл шинэлэг асуудлыг хөндсөн шийдвэрт дүн шинжилгээ хийхэд илүү үр дүнтэй юм. 4

ХОЁР.ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАГВАР БА БҮТЭЦ Монгол Улс нь эх газрын эрх зүйн тогтолцоотой орны хувьд аливаа эрх зүйн маргааныг урьдчилан зохицуулах зорилгоор хийсвэр ерөнхий бичмэл хуулийг гаргаж, шүүх нь хуулийн хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлэдэг билээ. Үүгээрээ хэрэг, маргаан гарсан тохиолдолд тухайлсан шүүхээр шийдвэрлүүлдэг, ингэхдээ өмнө нь шийдвэрлэсэн төсөөтэй шийдвэрийн үндэслэлийг ашигладаг жишгийн эрх зүйн тогтолцоотой орноос ялгаатай гэж үзсээр ирсэн билээ. Гэвч орчин үед бүх харилцааг хуулиар зохицуулах боломжгүй тул зарим нэг маргааныг шүүх өөрөө хууль тайлбарлан хэрэглэх явдал түгээмэл гарч байна. Үүнээс улбаалан анхан шатны шүүх нь аливаа зохицуулалтгүй буюу эргэлзээтэй хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хяналтын шатны шүүхийн ижил төсөөтэй хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийг судалж, аналог хийх, төсөөтэй хэрэглэдэг нь бодит байдал болжээ. Иймд орчин үед цэвэр эх газрын эрх зүйн тогтолцоотой гэж тодорхойлоход учир дутагдалтай болоод байна. Өөрөөр хэлбэл, холимог эрх зүйн тогтолцооны шинжийг агуулах болсон гэж үзэх болсон. Судлаач, доктор О.Мөнхсайхан Монголын шүүгч нартай ярилцахад тэд шийдвэр гаргахдаа тухайн жилийн чухал чухал шийдвэрүүдийг хардаг гэж байгаа юм. Хуульч нартай ярихаар тэд бас сайн шийдвэрүүд болон эсвэл Дээд шүүхийн шийдвэрийг хардаг гээд байгаа. Шүүхийн шийдвэрийг жишиг Монголд байгаа юм байна гэж миний хувьд харж байгаа. Хуульд ерөнхий заалтууд орохоос аргагүй байдаг. Нийгмийн харилцаа баян учраас хуульд байгаа ерөнхий заалт, зарчмыг шүүгч нар тухайн амьдралд хэрэглээд маш үндэслэлтэй тайлбарлах замаар эрх зүйн харилцааг зохицуулдаг. Энэ бол ямар эрх зүйн бүл байхаас үл хамаардаг нийтлэг зүйл 7 гэж Монгол улсад ч мөн шүүхийн шийдвэрийн жишиг байгааг тайлбарлажээ. Энэ онцлогт тулгуурлан дараах загвар, аргачлалыг боловсруулав. Энэхүү аргачлалын элементүүдийг багтаасан дүн шинжилгээ нь шүүхийн шийдвэрт хийх илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан анализ болох юм. Харин заавал доорх дараалал, элементүүдийн гарчгийг баримтлахгүй байж болох хэдий ч аргачлалын агуулгыг алдагдуулахгүйгээр судлаач нь өөрийн хэв загвараар бичиж болно. Ингээд шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нийтлэг бүтэц, загвар, аргачлал, түүний элементийг танилцуулъя. Энэ нь үндсэн 3 хэсэг болон танилцуулах хэсэг, эх сурвалж гээд нийтдээ 5 хэсгээс бүрдэж байна. Бүтэц Агуулга Танилцуулах хэсэг (1) Шүүхийн шийдвэрийн нэр 1 (2) Шийдвэрлэсэн шүүх, шийдвэрийн огноо (3) Эх сурвалж 2 Үйл явдлын агуулга (4) Гол үйл баримт 3 Шийдвэрлэсэн байдал (5) Процессын түүх (6) Одоогийн шийдвэрийн шийдэл ба үндэслэл 7 О.Мөнхсайхан Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл бүтээлийн нээлтэд хэлсэн үгнээс, 2015.09.28, Шүүхийн Ерөнхий зөвлөл -ийн цахим сайтнаас http://www.judcouncil.mn/main/2216--i-.html 5

4 5 Дүн шинжилгээ Эх сурвалж (7) Формаль шаардлага* (8) Асуудал (9) Өмнө нь гарч байсан шүүхийн шийдвэр (10) Эрх зүйн онол, үзэл баримтлал (11) Шийдвэрт өгөх үнэлгээ (12) Шүүхийн шийдвэрийн ач холбогдол (13) Цаашид тулгамдсан асуудал (14) Ашигласан материал, шийдвэртэй холбоотой бусад дүн шинжилгээ 6

ГУРАВ. ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ Дээрх бүтцийн агуулгыг хэрхэн ойлгох, дүн шинжилгээг хэрхэн бичих талаар доорх байдлаар тус бүрд нь тайлбарлав. Үүнд: 1. ТАНИЛЦУУЛАХ ХЭСЭГ (1) Шүүхийн шийдвэрийн нэр Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний эхний хэсэгт ямар шийдвэрт дүн шинжилгээ хийснээ танилцуулна. Судлаач болон бусад сонирхсон хүмүүст хэргийн талууд хэн байх болон ямар шүүх хэргийг шийдвэрлэсэн зэрэг нь ач холбогдолгүй юм. Тэдэнд гагцхүү энэ шийдвэр нь ямар агуулгатай маргааныг хэрхэн шийдвэрлэсэн гэдгийг олж харах л чухал байдаг. Тиймээс дүн шинжилгээ хийх гэж буй шүүхийн шийдвэрийг нэрлэхдээ агуулгаар буюу сэдвээр нь нэрлэх нь илүү тохиромжтой юм. Тухайлбал, Үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахтай холбоотой хэрэг, Зээлийн гэрээний шимтгэл төлөх үүрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлээр хязгаарлагдах ёстой гэж дүгнэсэн хэрэг зэрэг байдлаар тухайн шүүхийн шийдвэрийг нэрлэвэл энэ нь ямар асуудлыг шийдвэрлэснийг шууд олж харах боломжтойгоос гадна дүн шинжилгээ хийж буй судлаач нь хэргийн гол асуудлыг зөв ойлгосон эсэхийг илтгэх шалгуур болж болно. Харин шүүхийн шийдвэрийг ишлэх, процессын түүхийг танилцуулахдаа уламжлалт хэлбэр буюу шүүхийн нэрээр нь нэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шүүх, шийдвэрийн огноо, шийдвэрийн дугаар гэсэн хэлбэрийг баримтлах нь зөв болно. Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2015.06.20-ны өдрийн 125 дугаар тогтоол гэх мэт. (2) Шийдвэрлэсэн шүүх, шийдвэрийн огноо Энэ хэсэгт сонгож авсан шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх болон түүний өмнөх шатны шүүхийг товч танилцуулах юм. Үүнд, дүн шинжилгээ хийх гэж буй шийдвэрийг гаргасан шүүх, шийдвэрийн огноо, мөн өмнөх шатны шүүхийн шийдвэрүүд байгаа бол тэдгээрийг танилцуулна. Тухайлбал, сонгосон шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал, эсхүл хяналтын шатны шүүхийн тогтоол байгаа бол энд өмнөх шатны шүүхээс гаргасан шийдвэр(үүд)-ийг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2015.08.15, 789, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов гэх мэтээр тоочих хэлбэрээр танилцуулна. Ийнхүү тухайн шатны шүүхийн шийдвэрийг өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийн хамт танилцуулахдаа хамгийн сүүлд гаргасан шийдвэрээс эхлэн дараалуулан бичнэ. (3) Эх сурвалж Энэ хэсэгт дүн шинжилгээ хийх гэж буй шийдвэрийн албан ёсны эх сурвалжийг заана. Өөрөөр хэлбэл, уг шийдвэрийг бүрэн эхээр нь хаанаас олж авч болох тухай заана. 2. ҮЙЛ ЯВДЛЫН АГУУЛГА (4) Гол үйл баримт Энэ хэсэгт болсон гол үйл явдлыг товч тодорхой байдлаар танилцуулна. Шийдвэрт орсон нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбараас үйл явдлыг шууд хуулбарлан авах нь 7

зохимжгүй юм. Үнэн зөв болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй үйл явдал уншигчдыг төөрөгдүүлэхэд хүргэж болзошгүй. Иймд оролцогчдын тайлбар, шийдвэрийн үндэслэх хэсгээс нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг олж, түүнээс гол үйл явдлыг нь боловсруулж танилцуулна. Гол үйл баримт гэдэг нь шийдвэрийн үйл баримтууд дотроос тухайн үйл баримт өөрчлөгдвөл шийдвэрийн үндэслэл өөрчлөгдөж болох байсан үйл баримтыг хэлнэ. 8 Ийнхүү шийдвэрт тусгагдсан мэдээлэл дээр боловсруулалт хийж гол үйл явдлыг орхигдуулалгүй, товч тодорхой байдлаар өгүүлнэ. 3. ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ (5) Процессын түүх Тухайн шийдвэрт хамаарах өмнөх шатны шүүхийн шийдвэрүүд болох давж заалдах шатны магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл ба үндэслэлийг танилцуулна. (6) Одоогийн шийдвэрийн шийдэл ба үндэслэл Дүн шинжилгээ хийж буй шийдвэрийн гол үр дүн /шийдэл/ болон үндэслэлийг танилцуулна. Ингэхдээ шийдлийг товч байдлаар танилцуулна. Тухайлбал, Магадлалын агуулга гээд эхний мөрөнд магадлалыг хүчингүй болгосон эсхүл магадлалыг хэвээр үлдээв гэх мэт. Харин үндэслэлийг танилцуулахдаа товч тодорхой танилцуулах боловч утга агуулгыг гажуудуулахгүй. Иймд үндэслэх хэсгийг бүрэн эхээр нь хуулбарлахгүйгээр гагцхүү гол хэсгийг нь ишлэх маягаар танилцуулж болно. Зарим тохиолдолд шийдвэрээс шууд ишилж бичих нь уншигчдыг төөрөгдүүлэхгүй байх арга юм. Жишээ: Улсын дээд шүүхийн тогтоолын агуулга Магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. Үндэслэл нь зээл авсан л бол шимтгэл төлөх ёстой гэсэн Х банкны тайлбар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн...тодорхой нэр төрлийн... ажил үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих эрхгүй гэснийг зөрчжээ гэжээ. 4. ДҮН ШИНЖИЛГЭЭ (7) Формаль шаардлага* Бусад улс оронд шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийхэд формаль шаардлагыг тавьдаггүй байна. Гэвч Монгол Улсад шүүгчдийн ажлын ачаалал их байдаг тул үндэслэл, агуулгын хувьд учир дутагдалтай шүүхийн шийдвэр цөөнгүй гардаг нөхцөл байдлыг харгалзан үзэж, одоогийн байдлаар формаль талаас нь дүн шинжилгээ хийх нь зүйтэй болно. Ингэхдээ ИХШХШтХийн 118 дугаар зүйл, мөн УДШ-ын 2006 оны 4 сарын 25-ны Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай зөвлөмжийг ашиглаж болно. Түүнчлэн утга найруулга, үг үсгийн алдаа зэрэг техникийн шаардлага талаас үнэлэлт өгч болно. 8 William P.Statsky, Case analysis and Fundamentals of Legal Writing, Delmar, Cengage Learning, Fourth edition, 1995. p.74 8

(8) Асуудал Энэ хэсэгт тухайн шийдвэрээр ямар асуудлыг хөндөж тавьсан талаар өгүүлнэ. Асуудал нь бүрэн хэмжээний асуулт хэлбэрээр илэрч гарна. Шүүхийн шийдвэрийн эрх зүйн асуудал нь процессын болон материаллаг асуудал гэж хуваагдана. Нэг шүүхийн шийдвэрт хэд хэдэн эрх зүйн асуудлыг тодорхойлсон байдаг. Зарим шүүгч шийдвэрийнхээ бүтцийг дугаарлах, шийдвэрийг дэд хэсгүүдэд хуваах, ангилан бичсэн байдаг. Ингэж зохион байгуулалттай бичсэн шийдвэрийн хэсэг тус бүрд нэг эрх зүйн асуудлыг авч үзсэн байдаг. Харин зарим шүүхийн шийдвэрт нэг эрх зүйн асуудлыг хэд хэдэн асуудал болгон хувааж авч үзсэн байдаг. Зарим шүүгчид эрх зүйн асуудлыг богино хэмжээний асуулт болгож бичсэн байдаг. Гэхдээ дүн шинжилгээ хийх гэж буй судлаачдын хувьд бүрэн хэмжээний эрх зүйн асуудлыг гаргаж ирэх нь илүү чухал юм. Зарим тохиолдолд шүүх шийдвэртээ эрх зүйн асуудлыг товч тодорхойлон бичээгүй байдаг учраас судлаачид үүнийг өөрсдөө танин мэдэх хэрэгтэй болдог. Ийм тохиолдолд талууд эрх зүйн асуудлыг хэрхэн тодорхойлж, тайлбарласныг сайн судлах хэрэгтэй. Энэ хэсэгт асуудлыг хөндөж тавьсны дараа тухайн асуудалд өгсөн шүүхийн хариулт, үндэслэлийн учир шалтгааны холбоо хамаарлыг өгүүлж болно. Өөрөөр хэлбэл, асуултад шүүх тийм гэж хариулсан уу, үгүй гэж хариулсан уу? Яагаад ингэж хариулсныг дүн шинжилгээ хийж буй судлаач нь 3.(5) 9 хэсэгтэй уялдуулан бичиж болно. (9) Өмнө нь гарч байсан шүүхийн шийдвэр Энэ хэсэгт дүн шинжилгээ хийж буй судлаач тухайн эрх зүйн асуудалтай холбоотой өмнө нь гарч байсан шүүхийн шийдвэрүүдийг судална. Өмнө нь төсөөтэй маргааныг шүүхээс хэрхэн шийдвэрлэж байсан, ямар үзэл баримтлалыг баримталсан гэдгийг гаргаж ирнэ. Ингэхдээ аль болох Улсын дээд шүүхийн шийдвэрийг цуглуулах, хэрэв тухайн маргаантай холбоотой Улсын дээд шүүхийн шийдвэр байхгүй бол давж заалдах шатны шүүхийн магадлалыг цуглуулна. Хэрэв эдгээрийн аль аль нь байхгүй тохиолдолд сайн үндэслэлтэй бичсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ч сонгон судалж болно. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрүүдийг хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн байдлаар нь ангилж бичих нь уншигчдад тустай. Тухайлбал, эдгээр нь дүн шинжилгээ хийж буй шүүхийн шийдвэртэй ижил байр сууриас шийдвэрлэсэн үү, эсрэг байр сууриас шийдвэрлэсэн эсэхийг ялган бичиж болно. Ингэж бичихдээ тухайн шийдвэрийн бүтэн нэр, эх сурвалж, товч агуулгыг нь танилцуулна. Үүнд гагцхүү одоогийн дүн шинжилгээ хийж буй шийдвэрийн асуудалтай холбоотой хэсгийг л танилцуулах ёстой. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэр нь их байх тусам сайн боловч бүгдийг нь дүн шинжилгээндээ бичвэл хэт нуршуу болох аюултай тул онц ач холбогдолтой гэсэн шийдвэрүүдийг сонгон авч бичих нь зүйтэй юм. (10) Онол, үзэл баримтлал Энэ хэсэгт дүн шинжилгээ хийж буй судлаач нь дээрх эрх зүйн асуудал, маргаантай холбоотой эрх зүйн онол, тайлбар, судлаачдын үзэл баримтлалыг судалж, тусгана. Ингэхдээ эрх зүйн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ижил байр сууриас, эсрэг байр сууриас, эсхүл 9 3. (6) Одоогийн шийдвэрийн шийдэл ба үндэслэл 9

өөр байр сууриас шийдвэрлэсэн эсэхийг ангилж цэгцтэй бичих нь зохистой болно. Түүнчлэн ишлэл хэрэглэвэл зохино. (11) Шийдвэрт өгөх үнэлгээ Энэ хэсэгт судлаачийн хувийн үзэл бодол орно. Судлаач өөрийн хувийн үзэл бодлоо (1) цаашид юу болохоор байгаа, аль талын зөв байсан, хэн нь ялахаар байгаа тухай өөрийн үзэл бодлын хүрээнд, (2) учир шалтгааны хувьд итгэл үнэмшил төрүүлэхээр байгаа үйл баримтуудыг өөрийн оюун дүгнэлтээр харьцуулж үзэн, хэр үндэслэлтэй гэдгийг бичиж тэмдэглэнэ. Судлаач нь шүүхээс баримталсан байр суурийг дэмжиж байгаа эсэх, түүний эсрэг байгаа эсэх, хэрэв тийм бол яагаад гэх мэт асуулт тавин өөрийн үнэлэлт, дүгнэлтийг өгнө. (12) Шүүхийн шийдвэрийн ач холбогдол Энэ хэсэгт тухайн шийдвэрийн эрх зүйн хөгжилд оруулж буй хувь нэмэр, бусад шийдвэрүүдийн дунд эзлэх байр суурийг нь тодорхойлж өгнө. Тухайн маргаантай асуудлыг шүүх шийдвэрлэснээрээ ямар шинэ хандлага, алхам, тайлбарыг бий болгов? Ямар нэгэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэв үү? Шүүхийн практик нэгэн шинэ хандлагыг тогтоож чадсан уу? Бусад шийдвэрээс юугаараа ялгаатай болов? Энэ шийдвэрийн бусад шийдвэрийн дунд эзлэх байр суурь нь юу байх вэ? зэрэг асуултад хариулт өгч, бичнэ. (13) Цаашид тулгамдсан асуудал Уг шийдвэрт дүн шинжилгээ хийх явцад шинээр үүсч буй асуудал, судлах шаардлагатай зүйл зэрэг үлдсэн нэмэлт асуудлыг энэ хэсэгт тэмдэглэж болно. 5. ЭХ СУРВАЛЖ (14) Ашигласан материал, шийдвэртэй холбоотой бусад дүн шинжилгээ Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг хийхэд ашигласан материал болох ном, сурах бичиг, сэтгүүлийн өгүүлэл, мөн уг шийдвэрт хийсэн өөр судлаачийн дүн шинжилгээ зэргийг бичиж болно. Тухайн шийдвэрийн талаарх өөр судлаач, эрдэмтдийн дүн шинжилгээг аль болох бүгдийг нь уншиж судалсан байвал зохино. Дээрх элементүүд нь шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийхэд байвал зохих элементүүд байна. Харин эдгээрийн дараалал, гарчиг зэргийг дүн шинжилгээ хийх судлаач өөрт тохиромжтой байдлаар өөрчлөн бичиж болно. Ингэхдээ агуулгыг алдагдуулахгүй байх нь чухал юм. Тухайлбал, дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшсэн судлаач нь дээрх элементүүдийг багтаасан өөрийн загвар, хэв маяг бүхий дүн шинжилгээг хийж болох бөгөөд сэтгүүлийн өгүүлэлд зориулан хураангуй дүн шинжилгээ хийж болох юм. Харин анхлан суралцагчид нь дээрх аргачлалын алхам тус бүрийг аль болох баримталж, дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийвэл зохино. 10

ДӨРӨВ. ДҮГНЭЛТ Энэ судалгаагаар Монгол Улсын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсруулав. Аргачлалыг боловсруулахад АНУ болон Япон Улсын аргачлалыг харгалзан үзэж, өөрийн орны эрх зүйн тогтолцооны онцлогт тулгуурлан боловсруулсан болно. Ингэхдээ Япон Улс нь Монгол Улсын нэгэн адил эрх зүйн тогтолцоотой, мөн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх онол нь илүү хөгжсөн, үр нөлөөтэй байгааг харгалзан үзэж, энэ аргачлалыг түлхүү ашиглав. Харин АНУ-ын шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь шүүхийн шийдвэрийн мэдээлэлд илүү төвлөрсөн байдаг бөгөөд үүнээс хальж судалгаа хийх тухай ойлголт байдаггүй нь учир дутагдалтай байлаа. Монгол Улсын хувьд шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах, цаашид эрх зүйн сургалт, судалгааны эргэлтэд шүүхийн шийдвэрийг оруулж, үндэсний эрх зүйг хөгжүүлэх зорилготой тул шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг боловсронгуй, үр өгөөжтэй байдлаар хийх асуудал хурцаар тавигдаж байна. Дээрх аргачлалыг баримталсан шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь зөвхөн тухайн шүүхийн шийдвэрт байгаа мэдээлэлд тулгуурлахаас илүүтэйгээр эрх зүйн асуудал, түүнийг тойрсон онол болон өмнөх практикийг судлах, ач холбогдол болон судлаачийн байр суурийг илэрхийлэх зэрэг онцлогтой юм. Ингэснээр тухайн дүн шинжилгээ нь дан ганц нэг шүүхийн шийдвэрийг тойрсон асуудал бус эрх зүйн асуудлын онол практикийн бичил судалгаа болж, эрх зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, цаашлаад судалгаа шинжилгээний чухал объект болох юм. Тухайлбал, судлаачид өөрсдийн судалгааг илүү бодитой болгож баяжуулахын тулд шүүхийн шийдвэрийг танилцуулаад зогсохгүй ШСМСХ-гээс боловсруулсан энэхүү аргачлалыг ашиглаж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээр судалгааны ажлыг илүү чанартай, эрх зүйн онол, практикийн өндөр ач холбогдолтой болгох боломжтой юм. Цаашид шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх энэхүү аргачлалыг эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, батлуулснаар ШСМСХ-гийн судлаачид эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт тогтмол дүн шинжилгээ хийж, Шүүх эрх мэдэл болон бусад хууль эрх зүйн сэтгүүл, эмхэтгэлд өгүүлэл болгон хэвлүүлэх боломж бүрдэх юм. Ингэснээр жил ирэх тутам шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ нь арвижиж, онц ач холбогдолтой хэрэг, маргааныг хайж олох, тулгамдсан эрх зүйн асуудалд тулгуурлан судалгаа шинжилгээний ажил хийхэд дөхөмтэй болно. Үүнтэй холбогдуулан шүүхийн шийдвэрийн цахим сангийн хайлтын системийг илүү боловсронгуй болгох шаардлага гарч ирж байгааг мөн тэмдэглэх нь зүйтэй юм. 11