Fax: Мэйл хаяг: 3) Урьдчилан захиалга өгөх Өөрийн биеэр ирэх болон утас, мэйлээр урьдчилсан захиалга өгч болно. Гэх

Similar documents
<4D F736F F F696E74202D2090C389AA8CA782CC926E95FB95AA8CA082CC8EE B8CEA817A2E B8CDD8AB B83685D>

モンゴル語版 [Хавсралт 3] Вакцинжуулалтын бүртгэл ба вакцинжуулалтын үзлэгийн асуулга Маягт 3 Хүний хөхөлгөр урын вирусын халдварын вакцинжуулалтын үзлэгийн

ГАРЧИГ Удиртгал... 2 Нэг. Ерөнхий асуудал... 3 Хоёр. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний загвар ба бүтэц... 5 Гурав.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хий

Японы дүрэм, дэг журам Гарчиг Хогоо хогийн саванд хаяна уу. Японы дүрэм, дэг журам P1-P4 Анхаарвал зохих Японы хууль Дугуй унахад анхаарах зүйлс Цагий

4р сарын байдлаар Тусламжийн чухалчлах салбар Бүх нийтэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн дэмжлэг Тулгамдаж буй асуудлыг шийдэхэд

Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал амжилттай хийж, эдийн засгийн хүндрэлээс гарч, хөрөнгө оруулалт идэвхжиж, яду

Microsoft Word - H24募集要項(MG).docx

sonin1-mon.ai

SIRA_防災_モンゴル新.indd

SER_Morris_Rossabiブック.indb

Танилцуулга Компанийн товч танилцуулга Нэр : Мирай ХХК ( MIRAI CO.,LTD.) URL : Байгуулагдсан он сар:2004 оны 9 р сар Хаяг : Токио

2. Өдрийн хөтөлбөр 11 сарын 21 (Мя) Нарита олон улсын онгоцны буудалд буух Хөтөлбөрийн танилцуулга 11 сарын 22 (Лх)Сүгинами дүүргийн хүүхэлдэйн киноны

PowerPoint Presentation

Microsoft PowerPoint - ThermalStorageHeater in UB others, by Amarbayar44.pptx

Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад аж

様式第一(第一条関係)

5.1.2 Өртөө орчмын бүсийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага Өртөө орчмын хот байгуулалт ба тээврийн орчныг сайжруулснаар өртөө орчмын хүн ам өсөн нэмэгдэ

энэ тухай Монгол Улсын үнэлгээ 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Крымийн хойгийн Ялта хотод Америк, Англи, ЗХУ гурван улсын тэргүүнүүдийн хурал болж, дэ

indd

<89A98DBB82CC8E8B92F692B28DB88C8B89CA C82518F9C82AD816A32>

sonin-1st-7th-cover-2012-mon.ai

Гарчиг 1. Ажил хэрэгжүүлэх үндэслэл Ажлын зорилт Ажил хэрэгжүүлэх бодлого... 2 (1) Манай улсын (Японы) засгийн газрын бодлого ба олон

Microsoft Word - UBMPS_FR_Sum_MON_Part 1

TUT brochure Mongolian pptx

Student Guide to Japan (Mongolian Version)

Student Guide to Japan (Mongolian Version)

монгол УЛСЫН хеделмерийн БААТАР РЕНЧИНГИЙН минжуур 1 Социалист ёсоор хоршоолохоос емнех уеийн амьдрал 1.1 8ссен, терсен нутаг 1.2 Хятад худалдаачид 1.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШУУН ШАРАВЫН ГУНГААДОРЖ / Монгол улсын еронхий сайд асан /... 1 ЭЦГИЙН хувь тавилан 12 Улеын САА-нууд тарав 2 Мэргэжлээ еонго

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг зөрөө. Үүнд: Номунханы будлиан (Халх голын дайн)-ы талаар Япон, Монгол хоёр талаас үзэл бо

モンゴル国ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクトプロジェクト事業完了報告書


<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

Senri Ethnological Reports 42 ~ЗУУНЫ~ОНГОЛЧУУД Зохиож эмхэтгэсэн И.Лхагвасурэн National Museum ofethnology Osaka 2003

МОНГОЛ ХЭЛНИЙ .Г.ЙСГЭХ ХАРЬЦАА БА

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

хот, 2016 он "Эконометрик" сурах бичиг, Г. Элдэв-Очир, Э.Эрдэнэчимэг, Б.Энх-Амгалан, Орбис хэвлэл, хот, 2013 Хэвлүүлсэн өгүүллэг, семинар, хуралд илтг


МОНГОЛ ШҮЛЭГ ДЭХ ЗАДГАЙ БУЮУ ЧӨЛӨӨТ ХЭМЖЭЭТ ШҮЛГИЙН ЗҮЙ ТОГТОЛ

Киото компьютерийн Гакүин

15:50~17:30 フォーラム 2017& これからのステップ 参加型意見交換 交流会 今岡良子 ( 大阪大学言語文化研究科准教授 ) 共同研究の企画などについて助言 意見交換 18:00~20:00 懇親会 ( フォーラム終了後 ) 対象 日本全国のモンゴル人の博士課程留学生及び卒業生 言語

2-334


3-402

文大第    号

МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД


3-402



技能実習生手帳 ( モンゴル語版 ) Ур чадварын дадлагажигч нарт зориулсан гарын авлага (Монгол хэл дээрх хувилбар) 所有者 ( 技能実習生氏名 )/ Эзэмшигчийн нэр (ур чадварын дадла


脱退一時金請求書 日本から出国される外国人のみなさまへ Монгол 脱退一時金は 次のすべての条件に該当するときに請求することができます 国民年金 厚生年金保険又は共済組合の被保険者資格を喪失し 日本に住所を有しなくなった日か ら 2 年以内に請求する必要があります 1 日本国籍を有していない方

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Зургаан барамид Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал Өглөг 2 Өнөөдөр Эдийн бус 7 өглөг буюу нүдний өг

スライド 1

Ольшанская юдофил Синельников Синельников

,000 5, a) b) c) d) e) 9

2. Schedule of application for entering in April 2019 Application (early August) 1) Fill out the the application for admission, Personal history, Stat


[ ] Гаспаров М.Л., Очерк истории русского стиха.изд.-во«фортуна Лимитед».М., Квятковский А., Поэтический словарь.изд.-во «советская энциклопедия

Надиров Ш.Г. Ю. Цеденбал 1984 год. М., Шинкарев Л. Цеденбал и его время. Том 1, 2. М., Бол

.

Философия общего дела Н Ф

(1990) (1990) (1991) 88

_−~flö

229期短期講座(APR2019) 

本組/野部(2段)

立経 溝端p ( ).indd

…“…V…A’l”m−¯‡Æ†c™ƒž−¥‰{“è

2019夏期集中講座 講座案内(PDF版)

Slaviana2017p

) ) ) ) Сильный ветер сильный и дождь. Если один день шел дождь и появился ветер то будет ещё 2-3 дня дождь. Куда ветер туда и дождь. Если стояло долг

ДОБРО ПОЖАЛОВАТЬ Кабели, которые находятся в каталоге исключительно от нашего стандартного ассортимента, мы в состоянии удовлетворить все ваши конкрет

М. Ю. Мцыри романтическая поэма В. Г. У. Р. А. С. Кавказский пленник Е. А. Эда Герой нашего времени

228

1-2 カーの時間 АСЦУ «Тогда еще верили в пространство и мало думал о времени.» В. В. Хлебников, Соб

Общество любомудрия Поэт и друг

Microsoft Word - ファイナルレポート_Jp_ doc

МАС Малый академический словарь БАС Большой академический словарь Г нормативные словари Императорская Российская Академия

Slaviana2017p

Веселовский

.e..Note


体制移行期のカザフスタン農業

Microsoft Word horiuchi.docx


Sawada

Slaviana2017p

.R N...ren

& ~16 2


2 (коммуникативно нерасчлененное предложение) Книг было три. 3 книг (коммуникативно расчлененное предложение) Этих книг мы купили две. 2?Учебных предм

モンゴル語会話・講読

Our Position in the Market Interfax-100 Russian Banks by Assets

No ロースキーの直観主義とベルクソン哲学 北見 諭 はじめに Лосский Н.О. Обоснование интуитивизма // Лосский Н.О. Избранное. М., С. 13. Лосский. Обоснов

杉浦論文.indd


сложили свои полномочия. ハバロフスク地方の 2000 人程の農村集落の議員のうち 102 名が期限前に辞任 した Причина обязанность ежегодно предоставлять справку о своих доходах, доходах супр

確定_中澤先生

Андреевна Федосова ) 5) 6) 1895 Ельпидифор Васильевич Барсов Андрей Ефимович Елена Петровна )

スライド 1

Transcription:

Захирлын 2016 оны 8-р сарын 9 -ний өдрийн 19 тоот тушаалын хавсралт Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн танхимын түрээсийн журам 1. Танхимын түрээслэгч Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв (цаашид Төв гэх) нь тус төвийн үйл ажиллагаанд ашиглаагүй тохиолдолд танхимуудаа бусад гадны байгууллагад түрээслэнэ. Гэхдээ уг журмын 6 дугаар зүйлийн 13 дугаар заалт үүнд хамаарахгүй. 2. Танхимын түрээсийн хугацаа Танхимыг дараах хуваарийн дагуу түрээслэх боломжтой. Гэхдээ тус төвийн захирлын зөвшөөрлийн дагуу танхимын түрээсийн өргөдөл гаргагчийн хүсэлтэд үндэслэн дараах хуваариас гадуур түрээсэлж болно. 1) Ажлын өдөр 9:30-18:00 2) Бямба: 9:30-17:30 3. Урьдчилан хүсэлт гаргах тухай 1) Хүсэлт хүлээн авах хугацаа Ажлын өдөр (9:30-18:00, 13:00-14:00) цагийн хооронд хүлээн авна. Цайны цагаар (13:00-14:00) хүлээж авахгүйг анхаарна уу. 2) Хүсэлт гаргах Урьдчилан захиалга өгөхөөр хүсэлт гаргагч Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн танхимын түрээсийн өргөдөл -ийг бүрэн бөглөж, түрээслэх өдрөөс 7 хоногийн өмнө илгээнэ. Төвийн зүгээс өргөдлийг хүлээн авч, агуулгатай танилцсаны үндсэн дээр хариуг мэдэгдэнэ. Хүсэлт гаргагчид хариу өгнө. Хүсэлт гаргагч өргөдлийн маягтыг төвийн хүлээн авахаас авах боломжтойгоос гадна төвийн цахим хуудас (http://www.japan-center.mn/)-аас татаж авч болно. Өргөдлийг шуудан, факс, мэйлээр ирүүлж болно. Өргөдлийг илгээх хаяг: Монгол-Японы Төв Шуудангийн хайрцаг 190, Улаанбаатар 46А, Монгол улс Tel: +976-11-310879 (дотуур утас + 0)

Fax: +976-11-317528 Мэйл хаяг: mjc@japan-center.mn 3) Урьдчилан захиалга өгөх Өөрийн биеэр ирэх болон утас, мэйлээр урьдчилсан захиалга өгч болно. Гэхдээ үйл ажиллагаа явуулахаас 7 хоногийн өмнө (төвтэй хамтран зохион байгуулах болон дэмжигч байгууллагаар оролцох хүсэлт гаргах тохиолдолд түрээслэх өдрөөс 14 хоногийн өмнө) танхимын түрээслэх өргөдлөө ирүүлээгүй тохиолдолд захиалгыг хүчингүй болгоно. 4. Танхимын түрээсийн төлбөр 1) Танхимын түрээсийн төлбөрийг хавсралт хүснэгтэд тусгав. 2) Доор дурьдсан тохиолдолд танхимын түрээсийн төлбөрийг 30 хувиар нэмнэ. (1) 2 дугаар зүйлийн 1, 2-т заасан гараг, цагаас өөр гараг цагаар танхимыг түрээслэх тохиолдолд (2) Түрээслэж буй танхимд хоол идэх тохиолдолд (3) 3-т заасан түрээслэх танхимд бэлтгэл хийх үнэгүй цаг болон танхимын түрээслэж төлбөрөө төлөх цагаас бусад үед тус төвд танхимын түрээслэгч ачаа хадгалуулсан тохиолдолд 3) Танхимын түрээсийн төлбөрийг тооцохдоо түрээслэгч танхимд үйл ажиллагаа эхэлсэн цагаас үйл ажиллагаа дуусан оролцогчид бүгд гарч яван, танхимын түрээсийн өргөдөл гаргагч өрөөг хүлээлгэж өгөх хүртэлх цагийг үндэслэн тооцно. Танхимын түрээсийн үйл ажиллагааны бэлтгэлийн цаг 1 цагаас хэтрээгүй тохиолдолд үнэгүй, 1 цагаас илүү тохиолдолд төлбөр тооцно. 4) Танхимын түрээсийн төлөвлөсөн цагаас хэтэрсэн тохиолдолд нэмэлт төлбөр тооцно. 5) Танхимын түрээсийн өргөдөл гаргагч өргөдлөө цуцлах бол дараах төлбөр төлөх шаардлагатай. Танхимын түрээслэхээс 2 өдрийн өмнө цуцлах бол 50% Танхимын түрээслэхээс 1 өдрийн өмнө цуцлах бол 80% Танхимын түрээслэх тухайн өдөр цуцлах бол 100% 6) Дээрх 1-5 дугаар заалтаас үл хамааран МУИС, Монгол дахь Япон улсын элчин сайдын яам, Жайка, Монгол дахь Япончуудын холбоо, Монгол дахь Япон компаний холбоо, тус төвийн бизнесийн сургалтыг төгсөгчдийн холбоо байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, тус төв хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар оролцох үйл ажиллагаа, төвийн захирлын шийдвэрийн дагуу хэрэгжих үйл ажиллагааны төлбөрийг тусгайлан тооцно. 7) Танхимын түрээсийн төлбөрийг жил бүр шинэчлэн тогтооно.

5. Танхимын түрээсийн төлбөрийг төлөх Танхимын түрээсийн өргөдөл гаргагч танхимын түрээслэсний дараа төлбөрөө бэлэн мөнгөөр эсвэл дансаар шилжүүлж болно. Бэлэн мөнгөөр төлөх тохиолдолд төвийн хүлээн авах дээр ирж төлнө. Дансаар төлөх тохиолдолд түрээслэгчид нэхэмжлэл бичиж өгөх бөгөөд үйл ажиллагаа дууссанаас хойш 1 долоо хоногийн дотор шилжүүлсэн байх шаардлагатай. Шилжүүлгийн хураамжийг танхимын түрээсийн өргөдөл гаргагч хариуцна. 6.Танхим ашиглахад анхаарах зүйл Танхим ашиглахдаа түрээслэгч дараах зүйлүүдийг анхаарч хатуу баримтална. 1) Зөвшөөрөгдсөн цагийг хатуу баримтлана. Үйл ажиллагаа зохион явуулсаны дараа тус төвөөс танхим цэвэрлэж бэлтгэхэд 1 цаг зарцуулдаг. Мөн тус журмын 4 дүгээр зүйлийн 3-т заасанчлан бэлтгэлийн үнэгүй цаг болон танхимын түрээслэх цагаас бусад үед тус төвд танхимын түрээслэгч ачаа,эд зүйлээ авч орж болохгүй. Онцгой тохиолдолд танхимын түрээслэх цагаас бусад үед ачаа, эд зүйлээ хадгалуулах тохиолдолд тус журмын 4 дүгээр зүйлийн 2, 3-т заасны дагуу танхимын түрээсийн үндсэн төлбөрийг 30 хувь нэмж төлөх болохыг анхаарна уу. 2) Төв дотор болон танхимд тамхи татахыг хориглоно. 3) Түрээслэгчийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус төвийн зүгээс сайтар тайлбарлаж чадахгүй байх зэргээр асуудал үүсч болзошгүйтэй тул түрээслэгч өөрийн үйл ажиллагааны мэдээлэл сурталчилгаанд тус төвийн утасны дугаарыг бичиж болохгүй. 4) Танхимын үүдэнд болон бусад газар зарлалын самбар байрлуулах тохиолдолд аюулгүй байдлын үүднээс төвийн ажилтантай зөвлөлдөх хэрэгтэй. Мөн хүчтэй салхитай өдөр төвийн гадна талд зарлалын самбар тавиулахаас татгалзах тохиолдол бий. 5) Зарлалын болон мэдээллийн зориулалттай самбар түрээсээр ашиглаж болох тул төвийн хариуцсан ажилтанд хандах хэрэгтэй. 6) Төвийн дотор талын хаалга, хана зэрэгт скоч, линтээр цаас наах нь ханын будаг хуулах тул хатуу хориглоно. Будаг хуурсан тохиолдолд засварын төлбөрийг нөхөн төлүүлэх болохыг анхаарна уу. 7) Танхимын түрээс болон ашиглах техник хэрэгслийн талаар хавсралт материалаас үзнэ үү. Хавсралт материалд ороогүй техник хэрэгсэл ашиглах тохиолдолд төвийн хариуцсан ажилтантай урьдчилан зөвлөлдөх хэрэгтэй. 8) Төвийн машины зогсоол нь нийт 25 автомашины багтаамжтай. Зогсоол хүрэлцэхгүй тохиолдол гардаг тул үйл ажиллагаанд оролцох хүмүүстээ олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг урьдчилан сануулж хэлнэ үү. 9) Түрээслэгч талын хариуцагч ажилтан дараах зүйлийг үйл ажиллагаанд оролцогчдод анхааруулж, төвийн ажилтны зааварчилгааг дагах хэрэгтэй. Зөвшөөрөгдсөн анги танхимаас бусад газар орохгүй байх, мөн

зөвшөөрөгдсөн техник хэрэгслээс бусдыг хэрэглэхгүй байх. Чанга дуу чимээ гаргах, зодоон цохион хийх зэрэг бусдын тав тухыг алдагдуулах үйлдэл гаргахгүй байх. Хориотой эд зүйлс, амьтан оруулахыг хориглоно. (хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газарч нохойноос бусад амьтанд хамаарахгүй) 10) Танхимыг бэлтгэх, үйл ажиллагааны дараа цэгцэлж хүлээлгэн өгөх Танхимын түрээслэгч нь ширээ, сандал, техник тоног төхөөрөмжөөс бусад бэлтгэл хийж, үйл ажиллагааны дараа танхим цэгцэлж хүлээлгэн өгнө. Доор дурьдсан зүйлийг түрээслэгч бэлтгэж хариуцана. Танхим бэлтгэж, эмхлэж цэгцлэх ажилд туслах хүн Үйл ажиллагаанд оролцогчдыг угтан авах, танхим руу газарчлах, үйлчлэх, танхимыг зохион байгуулах Үйл ажиллагааны завсарлагааны цай, бусад бичиг хэргийн хэрэгсэл зэрэг 11) Түрээслэгч танхимыг цэгцлэсний дараа төвийн хариуцсан ажилтан танхимын бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээж авна. 12) Төвийн эд зүйлсийг эвдэлж гэмтээсэн тохиолдолд нэн даруй төвийн хүлээн авахад хүргэж өгнө. Эвдэрсэн эд зүйлсийн нөхөн төлбөрийг төлүүлнэ. 13) Дараах тохиолдолд зөвшөөрөл олгохгүй. Зөвшөөрөл гарсан ч доорхи зүйлүүд тодорхой болсон тохиолдолд зөвшөөрлийг хүчингүйд тооцно. Ашиг олох зорилготой үйл ажиллагаанд танхимын түрээслүүлэх эсэхийг захирал шийдвэрлэнэ. Олон нийтийн дэг журмыг үймүүлэх, амгалан байдлыг алдагдуулах үйл ажиллагаа гэдэг нь тогтоогдсон тохиолдолд Шашин, улс төрийн, мөн хууль бус үйл ажиллагаа явуулах магадлал бүхий байгууллагын ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа болох нь тогтоогдсон тохиолдолд Төвийн байр болон анги танхимд гэмтэл, хохирол учруулсан тохиолдолд Танхимын түрээслэх өргөдлийг хуурамчаар бөглөсөн тохилдолд Танхим ашиглах дэг журам, анхааруулгыг зөрчсөн тохиолдолд Холбогдох байгууллага, албаны хүмүүсээс танхимын түрээсийг түтгэлзүүлэх тушаал ирсэн тохиолдолд Тус төвөөс зохион явуулдаг сургалттай ижил төстэй үйл ажиллагаа явуулах тохиолдолд Төвийн үйл ажиллагааны чиглэлд үл нийцэх болон саад болох нь тогтоогдсон тохиолдолд

7. Хамтран зохион байгуулагч болон дэмжигч байгууллагаар оролцох хүсэлт гаргах тухай Тус төв нь зохион байгууллагч талын хүсэлтийг үндэслэн хамтрагч, дэмжигч болон оролцогч байгууллагаар оролцож болно. 1) Хамтрагч байгууллагаар оролцох тухай Хамтрагч байгууллага гэдэг нь байгууллага болон хувь хүн зохион байгуулах үйл ажиллагаанд төвийн зүгээс үйл ажиллагааны төлөвлөлт болон хэрэгжилтэнд биечлэн оролцож, хамтран зохион байгууллах юм. Хамтран зохион байгуулах болзол: Төвийн үйл ажиллагааны (бизнесийн хүний нөөцийн хөгжил, япон хэлний боловсрол болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэн бэхжүүлэх) зорилго чиглэлтэй тохирсон байна. 2) Дэмжигч байгууллагаар оролцох тухай Дэмжигч байгууллага гэдэг нь байгууллага болон хувь хүн зохион байгуулах үйл ажиллагаанд төвийн зүгээс түүний үйл ажиллагааны чиглэлтэй санал нэгдсэний үндсэн дээр албан ёсоор нэрээ ашиглахыг хүлээн зөвшөөрч, танхим ашиглалт болон мэдээлэл явуулах зарим таатай нөхцлөөр дэмжлэг үзүүлэх юм. Дэмжигч байгууллагаар оролцох болзол: Хамтран зохион байгуулахгүй. Төвийн зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр болохын зэрэгцээ төвийн үйл ажиллагааг сурталчилахад ач холбогдолтой үйл ажиллагаа байх тохиолдолд дэмжигч байгууллагаар оролцоно. 3) Оролцогч байгууллагаар оролцох тухай Оролцогч байгууллага гэдэг нь байгууллага болон хувь хүн зохион байгуулах үйл ажиллагаанд төвийн зүгээс түүний үйл ажиллагааны чиглэлтэй санал нийлсний үндсэн дээр албан ёсоор нэрээ ашиглахыг зөвшөөрч, эд материал түрээслүүлэх болон мэдээлэл түгээх зарим таатай нөхцөлөөр хангах юм. Оролцогч байгууллагаар оролцох болзол: Хамтран болон дэмжин зохион байгуулахгүй. Төвийн үйл ажиллагааг сурталчилахад ач холбогдолтой үйл ажиллагаа байх тохиолдолд оролцоно. 4) Албан ёсны нэрний тухайд Тус төв нь хамтрагч болон дэмжигч (цаашид хамтрах гэх),оролцогч байгууллагаар ажиллах тохиолдолд тус төвийн албан ёсны нэр нь Монгол-Японы Төв (Англиар: Mongolia-Japan Center, Японоор: モンゴル 日本センター ) гэж бичигдэнэ. 5) Хүсэлтийг хүлээн зөвшөөрөх хэмжүүр Тус төв нь Япон, Монгол 2 орны найрамдалт хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаанд хамтрагч байгууллагаар оролцох боломжтой. Мөн дээр

дурдсан нөхцлийг хангасан, тус төв хамтран зохион байгуулах шаардлагатай арга хэмжээнүүд байна. Гэхдээ доор дурьдсан нөхцлүүдэд хамтрагч байгууллагаар оролцох боломжгүй. Олон нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц мөн нөлөөлөх магадлалтай гэж үзсэн тохиолдолд Шашны болон улс төрийн байгууллагын ухуулга сурталчилгаа хийх болон эсэргүүцлийн утга, агуулга бүхий арга хэмжээ явуулах тохиолдолд Ашиг олох болон бизнесийн үйл ажиллагааны сурталчилгаа явуулах тохиолдолд Үйл ажиллагааны агуулга учир битүүлэг гэж үзсэн тохиолдолд Эдгээрээс бусад төвийн үйл ажиллагааны чиглэлд үл нийцэх арга хэмжээ 6) Хүсэлт гаргах тухай Төвийг хамтрагч байгууллагаар оролцуулах хүсэлт гаргагч (албан байгууллага) Хамтрагч байгууллага, дэмжигч байгууллага, оролцогч байгууллагаар -аар оролцох хүсэлтийг зохих журмын дагуу бөглөн Монгол-Японы төвийн танхимын түрээслэх өргөдөл -ийн хамт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээс 14 хоногийн өмнө ирүүлнэ. Төвийн зүгээс өргөдөлийг хүлээн авч, дээр дурьдсан нөхцлийг харгалзан, үйл ажиллагааны агуулгыг нягталж үзсэний үндсэн дээр өргөдөл гаргагчид хариу мэдэгдэнэ. Хүсэлтийн хуудсыг төвийн хүлээн авах дээрээс ирж авах буюу төвийн цахим хуудас (http://www.japan-center.mn) -наас татаж авч болно. 7) Зөвшөөрлийг хүчингүй болгох Хамтран зохион байгуулахаар зөвшөөрсөн үйл ажиллагаанд дараах зөрчлүүд илэрсэн тохиолдолд хамтрагч байгууллагаар ажиллах зөвшөөрлийг хүчингүйд тооцно. Хүсэлтийн хуудсыг хуурамчаар бичиж бөглөсөн нь илэрсэн тохиолдолд Дээр дурдсан нөхцөл, болзлыг зөрчсөн нь илэрсэн тохиолдолд 5. Үйлчилгээ үзүүлэх 1. Төвөөс бүртгэлийн ширээ, сандал, ус буцалгагчийг үнэгүй хэрэглүүлэх боломжтой тул шаардлагатай бол танхимын түрээслэх өргөдөл гаргах үедээ хариуцсан ажилтай зөвлөлдөх хэрэгтэй

2. Төвөөс танхимын түрээстэй дагалдах доорх үйлчилгээг төлбөртэй үзүүлнэ. Үйлчилгээний агуулгаас хамаарч төлбөрийг тусад нь тооцно. 1. Үйл ажиллагааны зарын мэдээ боловсруулах 2. Төвийн цахим хуудас, фэйсбүүк болон мэйл хаяг нь бүртгэлтэй хүмүүст зарлаж хамруулах 3. Материалын орчуулга (япон хэл, монгол хэл), материал хувилах, эмхтгэх 4. Үйл ажиллагаанд оролцогчдыг бүртгэж хүлээн авах, орчуулга (монгол хэл, япон хэлний дагалдан болон синхрон орчуулга) 5.Үйл ажиллагаанд хэрэглэгдэх баннер, самбар боловсруулах 6.Өдрийн хоол, хөнгөн зууш, цайны завсарлагын захиалга өгөх 9. Танхимын түрээс хариуцагч, холбоо барих хаяг Монгол-Японы төвийн ерөнхий удирдлагын тасаг Утас: +976-11-310879 Факс: +976-11-317528 И-мэйл: mjc@japan-center.mn 10. Бусад холбогдох заалт Дээрхи журамд хамаарахгүй тусгай нөхцөл байдал үүссэн тохиолдолд захирал шийдвэрлэнэ. Хавсралт материал Танхимын түрээсийн өргөдөл Хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллага, оролцогч байгууллагаар ажиллахыг хүссэн өргөдөл Танхимын түрээсийн төлбөр