Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг зөрөө. Үүнд: Номунханы будлиан (Халх голын дайн)-ы талаар Япон, Монгол хоёр талаас үзэл бо

Similar documents
<4D F736F F F696E74202D2090C389AA8CA782CC926E95FB95AA8CA082CC8EE B8CEA817A2E B8CDD8AB B83685D>

Fax: Мэйл хаяг: 3) Урьдчилан захиалга өгөх Өөрийн биеэр ирэх болон утас, мэйлээр урьдчилсан захиалга өгч болно. Гэх

モンゴル語版 [Хавсралт 3] Вакцинжуулалтын бүртгэл ба вакцинжуулалтын үзлэгийн асуулга Маягт 3 Хүний хөхөлгөр урын вирусын халдварын вакцинжуулалтын үзлэгийн

ГАРЧИГ Удиртгал... 2 Нэг. Ерөнхий асуудал... 3 Хоёр. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний загвар ба бүтэц... 5 Гурав.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хий

4р сарын байдлаар Тусламжийн чухалчлах салбар Бүх нийтэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн дэмжлэг Тулгамдаж буй асуудлыг шийдэхэд

Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал амжилттай хийж, эдийн засгийн хүндрэлээс гарч, хөрөнгө оруулалт идэвхжиж, яду

Японы дүрэм, дэг журам Гарчиг Хогоо хогийн саванд хаяна уу. Японы дүрэм, дэг журам P1-P4 Анхаарвал зохих Японы хууль Дугуй унахад анхаарах зүйлс Цагий

Танилцуулга Компанийн товч танилцуулга Нэр : Мирай ХХК ( MIRAI CO.,LTD.) URL : Байгуулагдсан он сар:2004 оны 9 р сар Хаяг : Токио

Microsoft Word - H24募集要項(MG).docx

2. Өдрийн хөтөлбөр 11 сарын 21 (Мя) Нарита олон улсын онгоцны буудалд буух Хөтөлбөрийн танилцуулга 11 сарын 22 (Лх)Сүгинами дүүргийн хүүхэлдэйн киноны

sonin1-mon.ai

SIRA_防災_モンゴル新.indd

SER_Morris_Rossabiブック.indb

Microsoft PowerPoint - ThermalStorageHeater in UB others, by Amarbayar44.pptx

<89A98DBB82CC8E8B92F692B28DB88C8B89CA C82518F9C82AD816A32>

様式第一(第一条関係)

PowerPoint Presentation

TUT brochure Mongolian pptx

5.1.2 Өртөө орчмын бүсийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага Өртөө орчмын хот байгуулалт ба тээврийн орчныг сайжруулснаар өртөө орчмын хүн ам өсөн нэмэгдэ

энэ тухай Монгол Улсын үнэлгээ 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Крымийн хойгийн Ялта хотод Америк, Англи, ЗХУ гурван улсын тэргүүнүүдийн хурал болж, дэ

монгол УЛСЫН хеделмерийн БААТАР РЕНЧИНГИЙН минжуур 1 Социалист ёсоор хоршоолохоос емнех уеийн амьдрал 1.1 8ссен, терсен нутаг 1.2 Хятад худалдаачид 1.

Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад аж

sonin-1st-7th-cover-2012-mon.ai

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

Senri Ethnological Reports 42 ~ЗУУНЫ~ОНГОЛЧУУД Зохиож эмхэтгэсэн И.Лхагвасурэн National Museum ofethnology Osaka 2003

indd

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШУУН ШАРАВЫН ГУНГААДОРЖ / Монгол улсын еронхий сайд асан /... 1 ЭЦГИЙН хувь тавилан 12 Улеын САА-нууд тарав 2 Мэргэжлээ еонго

хот, 2016 он "Эконометрик" сурах бичиг, Г. Элдэв-Очир, Э.Эрдэнэчимэг, Б.Энх-Амгалан, Орбис хэвлэл, хот, 2013 Хэвлүүлсэн өгүүллэг, семинар, хуралд илтг

Гарчиг 1. Ажил хэрэгжүүлэх үндэслэл Ажлын зорилт Ажил хэрэгжүүлэх бодлого... 2 (1) Манай улсын (Японы) засгийн газрын бодлого ба олон

モンゴル国ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクトプロジェクト事業完了報告書

Student Guide to Japan (Mongolian Version)

Student Guide to Japan (Mongolian Version)

Microsoft Word - UBMPS_FR_Sum_MON_Part 1


МОНГОЛ ХЭЛНИЙ .Г.ЙСГЭХ ХАРЬЦАА БА

15:50~17:30 フォーラム 2017& これからのステップ 参加型意見交換 交流会 今岡良子 ( 大阪大学言語文化研究科准教授 ) 共同研究の企画などについて助言 意見交換 18:00~20:00 懇親会 ( フォーラム終了後 ) 対象 日本全国のモンゴル人の博士課程留学生及び卒業生 言語

МОНГОЛ ШҮЛЭГ ДЭХ ЗАДГАЙ БУЮУ ЧӨЛӨӨТ ХЭМЖЭЭТ ШҮЛГИЙН ЗҮЙ ТОГТОЛ


文大第    号

Киото компьютерийн Гакүин


МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД

3-402


2-334

3-402

Ольшанская юдофил Синельников Синельников

,000 5, a) b) c) d) e) 9


(1990) (1990) (1991) 88



技能実習生手帳 ( モンゴル語版 ) Ур чадварын дадлагажигч нарт зориулсан гарын авлага (Монгол хэл дээрх хувилбар) 所有者 ( 技能実習生氏名 )/ Эзэмшигчийн нэр (ур чадварын дадла

立経 溝端p ( ).indd


…“…V…A’l”m−¯‡Æ†c™ƒž−¥‰{“è

スライド 1

.

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Зургаан барамид Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал Өглөг 2 Өнөөдөр Эдийн бус 7 өглөг буюу нүдний өг

脱退一時金請求書 日本から出国される外国人のみなさまへ Монгол 脱退一時金は 次のすべての条件に該当するときに請求することができます 国民年金 厚生年金保険又は共済組合の被保険者資格を喪失し 日本に住所を有しなくなった日か ら 2 年以内に請求する必要があります 1 日本国籍を有していない方

本組/野部(2段)

Философия общего дела Н Ф

Общество любомудрия Поэт и друг

МАС Малый академический словарь БАС Большой академический словарь Г нормативные словари Императорская Российская Академия

229期短期講座(APR2019) 

М. Ю. Мцыри романтическая поэма В. Г. У. Р. А. С. Кавказский пленник Е. А. Эда Герой нашего времени

_−~flö

[ ] Гаспаров М.Л., Очерк истории русского стиха.изд.-во«фортуна Лимитед».М., Квятковский А., Поэтический словарь.изд.-во «советская энциклопедия

2019夏期集中講座 講座案内(PDF版)

) ) ) ) Сильный ветер сильный и дождь. Если один день шел дождь и появился ветер то будет ещё 2-3 дня дождь. Куда ветер туда и дождь. Если стояло долг


ДОБРО ПОЖАЛОВАТЬ Кабели, которые находятся в каталоге исключительно от нашего стандартного ассортимента, мы в состоянии удовлетворить все ваши конкрет

228

.e..Note

Slaviana2017p

2 (коммуникативно нерасчлененное предложение) Книг было три. 3 книг (коммуникативно расчлененное предложение) Этих книг мы купили две. 2?Учебных предм

体制移行期のカザフスタン農業

Надиров Ш.Г. Ю. Цеденбал 1984 год. М., Шинкарев Л. Цеденбал и его время. Том 1, 2. М., Бол


сложили свои полномочия. ハバロフスク地方の 2000 人程の農村集落の議員のうち 102 名が期限前に辞任 した Причина обязанность ежегодно предоставлять справку о своих доходах, доходах супр

Microsoft Word - ファイナルレポート_Jp_ doc

No ロースキーの直観主義とベルクソン哲学 北見 諭 はじめに Лосский Н.О. Обоснование интуитивизма // Лосский Н.О. Избранное. М., С. 13. Лосский. Обоснов

Slaviana2017p

& ~16 2

杉浦論文.indd

Андреевна Федосова ) 5) 6) 1895 Ельпидифор Васильевич Барсов Андрей Ефимович Елена Петровна )

.R N...ren

Веселовский

Slaviana2017p

( ) ( ) ( ) ( ( ~ ) ( ) ( )) ( ) ( ) ( ) ( ) ( ) ⑴ 2

06[ ]宮川(責).indd

Our Position in the Market Interfax-100 Russian Banks by Assets

1-2 カーの時間 АСЦУ «Тогда еще верили в пространство и мало думал о времени.» В. В. Хлебников, Соб


確定_中澤先生

Microsoft Word horiuchi.docx

Sawada

プロットとキャラクターの 類 型 3 5 Борисов С.Б. (сост.) Рукописный девичий рассказ. М.: ОГИ, Вацуро В

上野俊彦.indd

Transcription:

ОЛОН УЛС СУДЛАЛ Олон Улс Судлал 1 (107), 2017 он: 24-35 дугаар тал ЯПОН, МОНГОЛЫН ХАРИЛЦААНД ГОВЬ ҮЙЛДВЭРИЙН ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ Мүраи Мүнэюүки Япон, Монголын хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосон нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ. Энэхүү түүхэн үйл явдлын урьдач нөхцөл нь Японы зүгээс дайны төлбөрийг шийдвэрлэх асуудал байсан юм. Энэ асуудлын хүрээнд Япон, Монгол хоёр улс тус тусын хамтын ажиллагааны нөхцөл боломж, шалтгаан нөхцөлөө тодорхойлж, харилцан ойлголцсоны үндсэн дээр ноолуур боловсруулах Говь үйлдвэр байгуулсан нь хоёр улсын хамтын ажиллагааны анхны үр дүн болж амжилттай хэрэгжин цаашдын хамтын ажиллагааны суурь нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Энэхүү хамтын ажилллагаа нь хоёр орны энгийн ард иргэд хоорондын харилцан ойлголцол бий болж гүнзгийрэхэд хамгийн чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Түлхүүр үг: Ялта нууц уулзалт, ЭЗХТЗ, дайны төлбөр, туршилтын үйлдвэр, худалдааг олон талт болгох, иргэд хоорондын харилцаа Япон, Монгол хоёр улсын Засгийн газар Говь үйлдвэрийг байгуулахаар 1978 онд санал нэгдэж, 1981 онд байгуулж дууссан юм. Энэхүү Говь үйлдвэрийг байгуулахад дараах асуудлууд тулгарч байжээ. 1. Дайны нөхөн төлбөрийн талаарх Монгол, Японы үзэл бодлын 24 2017/ 1 (107)

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг зөрөө. Үүнд: Номунханы будлиан (Халх голын дайн)-ы талаар Япон, Монгол хоёр талаас үзэл бодлын зөрөөтэй байлаа. Америк, Англи, ЗХУ 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Ялтад уулзсаны үр дүнд, Сталин, 1945 оны 7 дугаар сарын 9-нд Японд албан ёсоор дайн зарласан юм. Энэ тухай Японы цэргийнхэн ЗХУ-д албан ёсоор дайн зарлаагүй. Энэ үндэслэл бол олон улсын хууль зөрчсөн хэрэг 1 гэж үздэг. Харин Ялтын уулзалтын Нууц гэрээ нь Америкт хувийн чанартай зүйл учраас хүлээн зөвшөөрөгдөөгүй. 2 Японд дайнд ялагдсаны улмаас Япончуудыг Сибирт хорьсон асуудал -ыг ч үгүйсгэдэг. 3 2. Говь үйлдвэрийн асуудлыг Монголын тал Японы оролцоо - той гэж үздэг бол Японы тал Монголд үзүүлэх буцалтгүй хандив тусламж гэж тайлбарладаг. Үүний үндсэн учир шалтгаан гэвэл Монгол Улс 1960 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж ХАА- Үйлдвэрийн орон -оос Үйлдвэр-ХАА орон -д шилжих зорилт тавьж ЗХУ-ын хэв маягийг нэвтрүүлэв. Улмаар Монгол Улс 1962 онд ЭЗХТЗ-ийн гишүүн болсон ба гишүүн орнуудад МАА-н бүтээгдэхүүн нийлүүлж, техник, тоног төхөөрөмж импортлох үүрэгтэй байв. Монгол Улсын хүлээсэн энэ үүргийн тухайд болон нэгэнт оршин тогтнож, хэв маягт сэтгэл дундуур хүмүүс ч байсан юм. Тухайлбал, худалдааг олон талт болгох (Хөрөнгөтөн орнуудтай худалдаа хийх), жижиг, дунд үйлдвэр байгуулах асуудлаар П.Дамдин, Монголд үйлдвэр байгуулна 4, Д.Салдан Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Японд экспортлоно 5 гэж үзэж байлаа. Эндээс 1 ソ連が満洲に侵攻した夏 p.49 2 産経ニュース :2016.12.5 07:03 更新 ヤルタ密約秘話 英外務省 露の北方領土領有の根拠 ヤルタ密約 に疑念 ルーズベルト米大統領が越権署名 外交公電で全在外公館に警 3 Куримизава Кожи нь Сибир (Монгол)-д баривчлагдсан өөрийн амьдралын түүхэнд тулгуурлаж Хар талх ба олзлогдсон цэргийн тэмдэглэл тууж бичсэн. 4 Аж үйлдвэрээр овоглосон Төрийн сайд П.Дамдин, 2010 он, 256 дугаар тал П.Дамдин нь 1960-1989 онд Аж үйлдвэрийн яамны сайд, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны сайд, МАХН-ын Төв Хорооны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажилласан. 5 Д.Салдан, Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985), 2008, 32 дугаар тал; Д.Салдан нь 1973-1985 онд БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны даргаар ажилласан. 2017/ 1 (107) 25

ОЛОН УЛС СУДЛАЛ ноолуур боловсруулах Туршилтын үйлдвэр -ийг байгуулахтай холбоотой асуудал гарч ирэв. Туршилтын үйлдвэр нь, UNIDO-ийн тусламжаар байгуулагдсан бөгөөд П.Дамдин, Д.Салдан нарын хүчин чармайлтаар Монголын үйлдвэржилт урагш ахисан юм. Гэхдээ Туршилтын үйлдвэр, Говь үйлдвэр хоёр тусгай гэж боддог. 6 Говь үйлдвэр байгуулагдахаас өмнө Монголд томоохон ямарч аж үйлдвэр байгаагүй гэж үзэж болохгүй. Тухайлбал, Эрдэнэтийн зэс, молибденийг олборлох компани нь Монголын хувьд том цараатай үйлдвэрүүдийн нэг байлаа. Энэ тухай Murphy болон Rupen нар ЗХУ-ын Монгол дахь шинэ колончлол гэсэн байдаг. 7 Тухайн үед Монголд илүү тохиромжтой жижиг, дунд оврын үйлдвэр бий болгох шаардлагатай уялдан ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр байгуулахтай эн зэрэгцэн, Говь үйлдвэрийг байгуулахаар төлөвлөсөн 8. UNIDO-гийн шугамаар байгуулагдсан Туршилтын үйлдвэр, Говь үйлдвэрийг салган ойлгож болохгүй гэж Говь үйлдвэрийг байгуулах Японы талын төлөөлөгчдийн нэг Хаяаши Чикаюки өгүүлжээ 9. Хаяашигийн хэлснээр ноолуурын үйлдвэр байгуулахад оролцсон япончууд Туршилтын үйлдвэр, Говь үйлдвэрийн аль алинд нь оролцож байснаас үзэхэд ч Туршилтын үйлдвэр болон Говь үйлдвэрийн түүх нь салгаж үл болох цогц шинж чанартай гэж үзнэ. Японы Засгийн газрын үүргийн талаар тухайн үед Японоос Монгол Улсад сууж байсан элчин сайд Ханада Кимимаро Өдрийн сонин -нд өгсөн ярилцлагадаа 10 Япон улсаас 1. Хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад туслах үүрэгтэй 2. Европын хамтын тогтолцоо шиг тогтолцоог Азид байгуулах шаардлагатай байгаа 3. Японы гарал үүсэл Монголд байгаа учраас Япон улс Монголыг дэмждэг гэжээ 11. 6.Салдан, Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985), 2008, 12 дугаар тал. 7 Rupen, R. A., How Mongolia Really Ruled, Stanford, 1979. 8 Д.Салдан, дурдсан бүтээл, 15 дугаар тал. 9 Р. Бавуудорж, Говь ХК-ийн Түүхт 30 жилийн ойд зориулав, 2011,36 дугаар тал. 10 Өдрийн сонин,улаанбаатар, 1999.12.21. 11 村井宗行 日本のモンゴル 援助 決定過程とその問題点 http://www. aa.e-mansion.com/~mmurai/ 26 2017/ 1 (107)

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг Гэсэн хэдий ч Японы Гадаад хэргийн яамны зарим тайлбарт, Монголын эдийн засаг тухайн үед зогсонги байдалтай байсан гэсэн нь ч бий. Япон, Монголын харилцаа 1972 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосны дараа ч гэсэн урт хугацаанд доогуур төвшинд байлаа. Тухайн үед өөрийгөө ЗХУ-ын хамгийн үнэнч холбоотон хэмээн хүлээн зөвшөөрдөг байсан Монгол Улс Японд ашиг сонирхолоо илэрхийлэх боломжгүй байсны дээр, Японы хувьд ч ийм улстай харилцаагаа онцлон сэргээх шаардлага байгаагүй... 12 Монголын гадаад бодлого огт өөрчлөгдөхгүй нэгд ЗХУ, хоёрт ЗХУ, 3, 4, 5-д ЗХУ гэсэн байдалтай (байлаа). 13 Монголын тусгаар тогтнолын дараах 70 жилд өрнөсөн социализмын бүтээн байгуулалтын түүх нь, хоцрогдсон Монголын нийгэм, эдийн засгийг шинэчлэхэд хэд хэдэн бодит үр дүн үзүүлсэн нь тодорхой ч, энэ нь социализм хэмээх үзэл суртлаас шалтгаалан огцом гажсан хэлбэртэй байсан бөгөөд үүний улмаас Монгол Улс бүтээлч эрх чөлөөгөө алдаж, бие даасан сэтгэлгээгүй болж, уламжлалт соёл нь доройтож, нийгэм, эдийн засгийн бүх шатанд үлбэгэр, зогсонги байдал ноёрхох болсон юм. 14 Энэ үзэл бодол буруу гэдэг нь илэрхий байлаа. Тухайн үед Япон улс Америкийг даган хөгжих замыг сонгосноор ODA-гийн тусламж гэдэг бодлого гарч ирсэн юм. БНМАУ-ын Засгийн газар, Япон улсын Засгийн газарт хандан Дайны төлбөр -ийн хүсэлтээ татгалзсан тул Японы Засгийн газар Монголд 500 сая иэний мөнгөн тусламж өгөхөөр болов 15. Энэ нь БНМАУ-ын Засгийн газрын зоримог шийдвэр байлаа. Үүний үр дүнд Япон, Монголын Засгийн газрууд 1977 оны 3 дугаар сарын 17-нд Говь үйлдвэрийг барих тухай гарын үсэг зурж, 1978 оны 3 дугаар сарын 2-ноос барилгын ажил эхэлсэн юм. Улмаар гарын үсэг зурсныхаа дагуу 1981 оны 8 дугаар сарын 24-нд Говь үйлдвэрийн барилгын ажил дуусч, 1981 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс тоног төхөөрөмжөө ажиллуулж эхэлжээ. Энэхүү гэрээгээр Японы Иточү 12 高瀬秀一 ジンギス カンの国へ 平成 4 年 240ページ 13 同上書 241ページ 14 同上書 220ページ 15 Монгол, Японы Харилцаа. Эрт, Эдүгээ, 2001, Улаанбаатар, pp.163-187 2017/ 1 (107) 27

ОЛОН УЛС СУДЛАЛ Шёожи, Юничика группүүд 520 сая иэний захиалга хүлээн авсан байна. Энэ нь, Говь үйлдвэрийг байгуулахад Японы Засгийн газраас Монголын Засгийн газарт санхүүгийн буцалтгүй тусламж өгөх бус Японы компанид Японы Засгийн газраас санхүүжилт хийсэн хэрэг юм. Энэ нь ODA-гийн үндсэн арга хэлбэр бөгөөд, Японы Засгийн газар Японы компанидаа олгосон санхүүжилт юм. Ямар ч байсан, захиалга хүлээж авсан худалдааны Иточү компани Японы мэргэжилтнүүдийг илгээж эхэлжээ. Үүгээр Говь компаний бүтээн байгуулалт хоёр орны харилцаагаар зогсохгүй, жирийн япон, монгол иргэд Говь -ийн бүтээн байгуулалтанд оролцож, хувь хүн хоорондын харилцаа үүссэн юм. Түүний үр дүнд япон, монгол хүмүүс хоорондын харилцан нөлөөлөл, итгэлцлийн харилцааг бүрдүүлжээ. Барилгын талбайн технологийн удирдагч (мэргэжилтэн)-аар томилогдож ирсэн Накакүма Такаёши өөрийн дурсамж 16 ( Монголд арван зургаан жилийн дараа-монголд ноолуурын үйлдвэр барьсан тухай дурсамж )-даа ингэж бичсэн байдаг. Хэдийгээр тэд монголчууд боловч урьд нь хаа нэгтэй уулзаж байсан япон хүмүүс шиг (54-р тал), эелдэгээр анхааран халамжилна (135-р тал). Ялангуяа эмэгтэйчүүдийн талаар, Ажлын хувцасгүй, улаан цув, туфльтэйгээ арматурын хүнд төмөр мөрлөн зөөх монгол эмэгтэйчүүдийн хүч чадлыг бишрэхийн сацуу Монгол хэмээх энэ орныг тооцоолохын аргагүй далд хүчийг мэдрэх шиг болов (94-р тал). Арвин их байгальдаа амьдардаг нүүдэлчин ард түмэн ( Монголын хувьд уудам байгаль, тэнд амьдрах хүмүүс -ийн амьдралын хэв маяг л тэр тэр хэвээрээ жинхэнэ Монгол.) (211-р тал), Тэрбээр ажлаа дуусгаад Япон руу түр буцахдаа, Хамгийн хайртай найз Нэргүйгээсээ шилэн дээр зурсан зураг, нэг ном бэлгэнд авав. Шилэн зургийн ард Хамт ажиллахад таатай байлаа... гэсэн утгатай үг бичсэн байв. Баярлалаа. Надад ч гэсэн таатай байсан шүү. (117- р тал) 71 дэх өдөртөө анкер боолтоо суулгаж дуусах үед, Баяр хүргэе! хэмээн Ёндонжамц, Даадшин нар гар барьж, Баярлалаа гэх тэр агшинд цээж халуу оргин, хоолой зангирав. (136-р тал) 12 дугаар сарын 8-ны өдөр. Монголоос бүх япончууд нутаг буцах 16 中熊孝義 モンゴル十六年の空白 -モンゴル カシミア プラント奮闘記- 平成 11 年 28 2017/ 1 (107)

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг болж, төмөр хийцийн суурийн ажил дууссаны цайллага болж өндөрлөсний дараа Даадшин болон Монголын инженерүүд гартаа архи барьсаар ирэн Одоо баярласнаа илэрхийлж, чамд зориулан найр хийе гэцгээхэд нь хэтэрхий баярласан миний нүүр, нүд халуу шатаж байлаа. (138-139-р тал) Тэрээр, 1979 онд 5 сарын дараа Монголд дахин ирэхэд нь найдаж байсан ажлын явц 50%-тай байв. Төмөр бүтээц угсрах ажилд монголчууд дасаагүй байсан юм. Гэвч Тэд байдаг чадлаараа хичээж, хурдан сурч байлаа. Одоо, төмөр бүтээцийн багананд түүртэлгүй авирч, дам нуруун дээгүүр ч чөлөөтэй алхана. Монголчууд угаасаа баатарлаг морьтон үндэстний генийг өвлөж авсан болоод тэр үү, авирах, дамжих акробат маягийн ажилд тун эвсэлтэй зохицохыг нь хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ удирдан заах байр суурь бүхий бидний япончууд ч сэтгэл хөдлөн, урам зориг орно. (148-149-р тал) Накакүма, энэ мэтээр монголчуудтай хамт Говь үйлдвэрийн барилга дээр ажиллахын зэрэгцээ, монголчууд өөрсөдтэй (япончууд) нь адилхан гарал үүсэлтэй болох, уудам баялаг байгаль дунд амьдардаг нүүдэлчин үндэстэн болох, Чингис хааны үе удмыг залгасан эрэлхэг баатрууд болох, гэхдээ бас эелдэг зөөлөн зан ааш бялхсан хүмүүс болохыг олж мэджээ. Тиймээс ажил дууссаны дараа хамтдаа баярлаж чаддаг байжээ. Мөн монгол бүсгүйчүүдийн хүч чадлыг ч шагшин гайхсан ажээ. Нөгөө талаар, монголчууд ийнхүү дурсчээ 17. Дэлхий хоёр өөр нийгэмд хуваагдаж байсан тэр үеийг манай улсын зарим болчимгүй хүмүүс буруу ашиглан явуургүй яриа гаргаж бидний ажилд сөрөг нөлөө үзүүлэх хандлага гаргаж байсныг нуух юун. (165-р тал) Ёстой л гуны эвэр хугармаар гурван есийн хүйтэнд барилгын талбай дээр байнга зогсож ажиллах бэрхшээлийг Японы инженер Накакүма, Такэхара хоёр тэвчээр гарган залуу насны эрч хүчээр даван туулсан юм. Ажлын явцад гарч байсан янз бүрийн хүндрэл бэрхшээлүүдийг Монгол, Японы инженерүүд хамтын хүчээр даван туулж Говь үйлдвэрийн барилгыг хугацаанд нь ашиглалтанд оруулсан юм. (Даадшин 165-р тал) Японы Иточү, Юничика компаний инженерүүд ажиллаж байсан 17 Р.Баттогтох (Япон хэлнээс орчуулж, эмхэтгэсэн), Монгол Японы хамтарсан бүтээн байгуулалт, 2014, Улаанбаатар, 164-198 дугаар тал. 2017/ 1 (107) 29

ОЛОН УЛС СУДЛАЛ Улсын барилгын зургийн төв институт дээр очиход гурван залуу угтан авч уулзсаны нэг нь Такэхара гэдэг даруухан, нямбай байрын залуу, нөгөө нэг нь Накакүма хэмээх яриа хөөрөөтэй өндөр залуу, гуравдахь нь Баттогтох гэдэг нүдээрээ инээмсэглэсэн залуу байлаа. (167-р тал) Японы тал өдөр бүрийн ажлын график гаргаж, ажил хугацаандаа хийгдвэл урамтай, яриа хөөрөөтэй, ахиц муутай байвал дуу шуу муутай явдагсан. Японы инженерүүд ажлын графикийг мөрдөж жигд ажиллахыг шаарддаг, зөвхөн хяналт тавиад зогсохгүй бидний ажилд аль болохоор туслахыг эрмэлзэж, зааж зааварлахын сацуу цаг баримтлахын үлгэр жишээг үзүүлдэг байлаа. Талбайд ажиллах эмэгтэй ажилчид нэмэгдэхийн хэрээр Накакүма, Такэхара хоёрын нүд нь гэрэлтэж, хөл нь хөнгөрч, манай охидууд ч тэднийг хулгай нүдээр шохоорхон харж жиг жуг гэхийг хараад залуу нас минь санагдаж байж билээ. (169-р тал), Монголын өвөл Такэхара, Накакүма нарт тэсвэрлэшгүй хүйтэн байсан байх. Үүнийг мэдэрсэн Нэргүй бүсгүй хурганы арьсан дотортой хантааз хийн Такэхарад өгч байсныг санаж байна. (171-р тал), Шинэ он гараад инженер техникчид, ажилчдын тоо нэмэгдэж, төмөр бүтээц угсрах ажилд ажилчдаа сургаж бэлдэх ажилд энэ чиглэлээр ирсэн Акаиши, Морияма нар ихээхэн туслалцаа үзүүлсэн юм. (Ч.Дондив 172-р тал). Манай бригад 1978 оноос Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн барилга дээр Японы инженерүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн тэр үед, Ишгэнхүү дарга надад, гадаадын мэргэжилтнүүдтэй хамт ажиллах тул ажлын талбай, шаардагдах бүх материалаа бэлтгэж байрлуулсан бай, цаг алдаж болохгүй гэж захиж байлаа. (177-178-р тал) Япончуудыг нарийн нямбай, цаг хатуу баримталдаг хүмүүс гэж боддог байсан бөгөөд тэд үнэхээр тийм ч байсан. (178-р тал) Төмөр бүтээцийн суурийн анкер боолт суулгах нь тун нарийн хэцүү ажил байж билээ. Энд хийж байсан ажлын туршлага минь хожим инженер болж, Арматур төмрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурийн боолт суулгах үед тун ч их хэрэг болсон. (178-р тал) Эх дэлхий маань социалист, капиталист гэж хоёр хуваагдаж байсан болохоор бидний харилцаа илүү гүнзгий дотно болж чадаагүй юм. Накакүма, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг байсны зэрэгцээ өөрөөсөө ахадсан барилгын ажлыг сайн хийж яваа эмэгтэй гэдэг 30 2017/ 1 (107)

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг үүднээс надад таашаалтай ханддаг байсан болов уу. (182-р тал) (Бэсүүд овогтой Бүлтүүшийн Нэргүй) Үйлдвэрийн барилгыг Япон улстай хамтран барьж байгаа. Хоёр өөр нийгмийн тогтолцоотой улс гэдгийг анхаарч, эмх цэгц, зохион байгуулалт сайтай ажиллаарай... (187-р тал) Хоёр өөр нийгмийн үзэл суртал гэдэг зүйл энэхүү барилга дээр ажиллаж байсан хүмүүст ямар нэг байдлаар дарамт болдог байсан ч... (188-р тал. Т.Намжилмаа) МУИС-ийн дөрөвдүгээр ангид орох жил буюу 1977 оны хавар Гадаад явдлын яаманд дадлага хийж байтал Говь-Алтай аймгийн арван жилийн сургуулийн 10 дугаар ангийг хамт төгссөн, тэр үед ХХҮЯ-ны орлогч сайд асан Г.Дүгэрсүрэн маань Япон руу явах гээд ажил хөөцөлдөж явахад нь тааралдаж, дараа жилээс Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах гэж байгаа. Чи япон хэлний анги төгсөх юм бол манай яаманд ирж орчуулагчаар ажиллаач гэсэн аман урилга авснаар Монголын хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, биенес, эрүүл ахуй, спорт, урлаг, аялал жуулчлал, байгаль орчны судалгаа, уул уурхай, эрчим хүчний бүхий л салбарт хэлмэрч, орчуулагч хийх ажил амьдралын зам минь нээгдсэн юм. (188-р тал) Даргын өгсөн анхны үүрэг даалгавар нь Барилгын зургийн төв институт дээр хэдэн япон ажиллаж байгаа. Яамны үүдэнд Бадрах гэдэг жолооч хүлээж байгаа. Түүнтэй хамт яваад тэдэн дээр очиж өөрийгөө танилцуулаад, улсын наадам үзүүлэх тасалбар, зөвшөөрөл ав гэсэн үүрэг байлаа. Өгсөн үүргийн дагуу Барилгын зургийн төв институтэд очлоо. Өрөөнд нь орвол, ташуухан тавьчихсан самбар шиг ширээний ард зогсоод 10-аад япон зураг зурж байхад нь орж, их сургуульд сурсан хэдэн модон үгээрээ өнөөдрөөс эхлээд та бүхний орчуулагчаар ажиллахаар томилогдсон Баттогтох гэдэг хүн байна гэж өөрийгөө танилцуулсан боловч тэд чихнийхээ хажуугаар өнгөрөөчих шиг санагдсан. Түүнээс хойш тэд ч, би ч юм ярилгүй нэлээд удсан бөгөөд би бүр тэсч ядаад нэг японтой яриа өдөх санаатай дэргэд нь очин, Та ямар проектыг нь зурж байгаа юм бэ гэх ухааны юм асуулаа гэсэн чинь Уучлаарай, би барилгын зураг зурж байна гэсэн хариу сонсоод, барилгын зураг, уран зургийг японоор ялган хэлж чадаагүйдээ шоконд орж... (189-199-р тал) Хөдөлдөг механизм болгоныг их сургуульд сурсан машин гэдэг 2017/ 1 (107) 31

ОЛОН УЛС СУДЛАЛ ганц үгээрээ орчуулан дооглуулан, бас заалгасаар япон хэлний болон барилгын хэллэгийн амьдралын их сургуульд дахин суралцаж эхэлсэн юм. Барилгын талбайн улаан шугамыг шалгаснаас эхлээд Накакүма гэдэг хэнэггүй, танхайдуу нэг нөхөр, Такэхара гэдэг нэлээд нухацтай байрын нөхөр, маргааш Даадшин, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй атлаа асар их нөлөөтэй инженер Дондив, Баатархүү, ажлыг хийсэн шиг хийдэг Нэргүй, Бямбажав, Цэгмэд нарын хүмүүстэй барилгын талбайд хадаатай ажилласны ач буянаар япон хэл, барилгын мэргэжлийн хэллэгийн их сургууль -ийг дутуу хагас дүүргэсэн юм. (190-192-р тал) 60-аад япончууд монголчуудтай мөр зэрэгцэн ажиллаж төслийг хэрэгжүүлсэн билээ. (Раднаагийн Баттогтох, 197-р тал) Говь үйлдвэрийн барилга дээр ажилласан монголчууд Засгийн газрын хатуу хяналт, дарамтыг мэдрэн япончуудтай хамтран ажиллах явцдаа япончуудын хичээл зүтгэлтэй, цагийг нарийн баримталдаг, даруу төлөв, хянуур нямбай, хэдийгээр социалист, каптиалист систем ялгаатай ч гэсэн хөдөлмөрийг үнэлж чаддаг зэргийг ойлгож мэдсэн ажээ. Мөн дипломат харилцаа тогтоосны дараа, МУИС-д япон хэлний курс нээж, тэнд амжилттай суралцсан монголчуудын нэг нь Говь үйлдвэр хэмээх амьдралын их сургууль -д хат сууж, орчуулагчийнхаа ажлаар дамжуулан япон, монголчуудын зуучлагч болон өсчээ. Улмаар 1990-ээд оноос Монгол Улсын нийгэм үймээнтэй цаг үед шилжсэн энэ үед Говь үйлдвэрийг байгуулахад оролцож байсан хүмүүс Япон-Монголын хамтарсан ноолуурын худалдааны компани байгуулсан байна 18. Дүгнэлт Говь компани Монголын улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг чухал аж ахуй болж, 1998 оны жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 1000тн ноолуур, 200тн тэмээний ноос, 68тн сарлагийн хөөвөр, 120тн ээрмэл, 40000ш ноолууран сүлжмэл 18 Р. Бавуудорж, Говь ХК- ийн түүхт 30 жилийн ойд зориулав, 2011, 42-49 дүгээр тал. 32 2017/ 1 (107)

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг бүтээгдэхүүн, 120000м гаруй ноосон нэхмэл үйлдвэрлэх болж, улсын төсөвт оруулах орлогын хэмжээ нь 50-60 тэрбум төгрөгт хүрчээ 19. Энэ нь чөлөөт вальютын орлогын 80 орчим хувийг Говь компани оруулж байна гэсэн үг юм 20. 70000,0 60000,0 50000,0 40000,0 30000,0 20000,0 10000,0 0,0 Нийт бүтээгдэхүүн (2008 оны үнээр, сая төгрөг) 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 Говь компани энэ мэтээр, Япон-Монголын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа иргэд хоорондын харилцаа, харилцан ойлголцолд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн цаашид ч энэ хандлага үргэлжлэх бизээ. Говь компаний өнөөгийн захирал нь Японд суралцаж төгссөн бөгөөд хамтарсан Туяа компанид Японы их сургуульд монгол хэл сурсан хүн ажиллаж байна 21. 19 Д. Салдан, дурдсан бүтээл, 62 дугаар тал. 20 П. Дамдин, дурдсан бүтээл, 369 дүгээр тал. 21 Р. Бавуудорж, Говь ХК- ийн Түүхт 30 жилийн ойд зориулав, 2011. 2017/ 1 (107) 33

ОЛОН УЛС СУДЛАЛ Ном зүй 1. Аж үйлдвэрээр овоглосон Төрийн сайд П.Дамдин, Улаанбаатар, 2010. 2. Р.Бавуудорж, Говь ХК- ийн Түүхт 30 жилийн ойд зориулав, Улаанбаатар, 2011. 3. Д.Салдан, Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985), Улаанбаатар, 2008. 4. Раднаагийн Баттогтох (Япон хэлнээс орчуулж, эмхэтгэсэн), Монгол Японы хамтарсан бүтээн байгуулалт, Улаанбаатар, 2014. 5. Ц.Батбаяр, Монгол ба Япон XX зуунд, Улаанбаатар, 2012. 6. Монгол, Японы харилцаа эрт, эдүгээ, Улаанбаатар, 2001. 7. Д.Жамбалдорж, Д.Галсандорж, Монгол, Японы харилцаа хамтын ажиллагааны үүсэл, хөгжил, өнөөгийн байдал, хэтийн төлөв, Улаанбаатар, 2005. 8. 高瀬秀一 ジンギス カンの国へ 平成 4 年 丸善ライブラリー 9. 半藤一利 ソ連が満洲に侵攻した夏 1999 年 10. 産経ニュース 2016.12.5 07:03 更新 ヤルタ密約秘話 英外務省 露の北方領土領有の根拠 ヤルタ密約 に疑念 ルーズベルト米大統領が越権署名 外交公電で全在外公館に警告村井宗行 日本のモンゴル 援助 決定過程とその問題点 http://www.aa.e- mansion.com/~mmurai/ 11. 村井宗行 日本の新しい モンゴル援助計画 を読む http://www.aa.e-mansion.com/~mmurai/ 12. 中熊孝義 モンゴル十六年の空白 -モンゴル カシミア プラント奮闘記 - 平成 11 年 13. 鹿野正直 日本の歴史 9 日本の現在 2000 年 34 2017/ 1 (107)

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг THE ROLE OF GOBI COMPANY IN JAPANESE-MONGOLIAN RELATIONS Murai Muneyuki An establishment of the diplomatic relations between Japan and Mongolia in 1972 became the starting of the first time formal Japanese - Mongolian relations since the history. This article made each factor of the solution of the wartime reparation s problem and their diplomatic relation s establishment clear. The Gobi Inc. construction is the result of the first teamwork in Japan - Mongolia. As for it, it was the most important that common citizens in Japan and Mongolia became acquaintances. Keywords: Yalta Conference, COMECON(Council for Mutual Economic Assistance), the wartime compensation, Pilot factory, the wartime compensation, the system s difference of the capitalism and the socialism, civilian exchange between Japan and Mongolia. 2017/ 1 (107) 35