Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Зургаан барамид Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал Өглөг 2 Өнөөдөр Эдийн бус 7 өглөг буюу нүдний өг

Similar documents
<4D F736F F F696E74202D2090C389AA8CA782CC926E95FB95AA8CA082CC8EE B8CEA817A2E B8CDD8AB B83685D>

Fax: Мэйл хаяг: 3) Урьдчилан захиалга өгөх Өөрийн биеэр ирэх болон утас, мэйлээр урьдчилсан захиалга өгч болно. Гэх

ГАРЧИГ Удиртгал... 2 Нэг. Ерөнхий асуудал... 3 Хоёр. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний загвар ба бүтэц... 5 Гурав.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хий

モンゴル語版 [Хавсралт 3] Вакцинжуулалтын бүртгэл ба вакцинжуулалтын үзлэгийн асуулга Маягт 3 Хүний хөхөлгөр урын вирусын халдварын вакцинжуулалтын үзлэгийн

Японы дүрэм, дэг журам Гарчиг Хогоо хогийн саванд хаяна уу. Японы дүрэм, дэг журам P1-P4 Анхаарвал зохих Японы хууль Дугуй унахад анхаарах зүйлс Цагий

4р сарын байдлаар Тусламжийн чухалчлах салбар Бүх нийтэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн дэмжлэг Тулгамдаж буй асуудлыг шийдэхэд

Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал амжилттай хийж, эдийн засгийн хүндрэлээс гарч, хөрөнгө оруулалт идэвхжиж, яду

SIRA_防災_モンゴル新.indd

Microsoft Word - H24募集要項(MG).docx

SER_Morris_Rossabiブック.indb

2. Өдрийн хөтөлбөр 11 сарын 21 (Мя) Нарита олон улсын онгоцны буудалд буух Хөтөлбөрийн танилцуулга 11 сарын 22 (Лх)Сүгинами дүүргийн хүүхэлдэйн киноны

sonin1-mon.ai

Танилцуулга Компанийн товч танилцуулга Нэр : Мирай ХХК ( MIRAI CO.,LTD.) URL : Байгуулагдсан он сар:2004 оны 9 р сар Хаяг : Токио

Microsoft PowerPoint - ThermalStorageHeater in UB others, by Amarbayar44.pptx

Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад аж

монгол УЛСЫН хеделмерийн БААТАР РЕНЧИНГИЙН минжуур 1 Социалист ёсоор хоршоолохоос емнех уеийн амьдрал 1.1 8ссен, терсен нутаг 1.2 Хятад худалдаачид 1.

PowerPoint Presentation

<89A98DBB82CC8E8B92F692B28DB88C8B89CA C82518F9C82AD816A32>

5.1.2 Өртөө орчмын бүсийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага Өртөө орчмын хот байгуулалт ба тээврийн орчныг сайжруулснаар өртөө орчмын хүн ам өсөн нэмэгдэ

sonin-1st-7th-cover-2012-mon.ai

様式第一(第一条関係)

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

Senri Ethnological Reports 42 ~ЗУУНЫ~ОНГОЛЧУУД Зохиож эмхэтгэсэн И.Лхагвасурэн National Museum ofethnology Osaka 2003

энэ тухай Монгол Улсын үнэлгээ 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Крымийн хойгийн Ялта хотод Америк, Англи, ЗХУ гурван улсын тэргүүнүүдийн хурал болж, дэ

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

TUT brochure Mongolian pptx

indd

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг зөрөө. Үүнд: Номунханы будлиан (Халх голын дайн)-ы талаар Япон, Монгол хоёр талаас үзэл бо

Гарчиг 1. Ажил хэрэгжүүлэх үндэслэл Ажлын зорилт Ажил хэрэгжүүлэх бодлого... 2 (1) Манай улсын (Японы) засгийн газрын бодлого ба олон

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШУУН ШАРАВЫН ГУНГААДОРЖ / Монгол улсын еронхий сайд асан /... 1 ЭЦГИЙН хувь тавилан 12 Улеын САА-нууд тарав 2 Мэргэжлээ еонго

МОНГОЛ ХЭЛНИЙ .Г.ЙСГЭХ ХАРЬЦАА БА

Student Guide to Japan (Mongolian Version)

Student Guide to Japan (Mongolian Version)

Microsoft Word - UBMPS_FR_Sum_MON_Part 1


モンゴル国ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクトプロジェクト事業完了報告書

хот, 2016 он "Эконометрик" сурах бичиг, Г. Элдэв-Очир, Э.Эрдэнэчимэг, Б.Энх-Амгалан, Орбис хэвлэл, хот, 2013 Хэвлүүлсэн өгүүллэг, семинар, хуралд илтг

15:50~17:30 フォーラム 2017& これからのステップ 参加型意見交換 交流会 今岡良子 ( 大阪大学言語文化研究科准教授 ) 共同研究の企画などについて助言 意見交換 18:00~20:00 懇親会 ( フォーラム終了後 ) 対象 日本全国のモンゴル人の博士課程留学生及び卒業生 言語


МОНГОЛ ШҮЛЭГ ДЭХ ЗАДГАЙ БУЮУ ЧӨЛӨӨТ ХЭМЖЭЭТ ШҮЛГИЙН ЗҮЙ ТОГТОЛ

文大第    号


Киото компьютерийн Гакүин

<836F F815B312E706466>

МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД

3-402



2-334

Ольшанская юдофил Синельников Синельников

3-402



(1990) (1990) (1991) 88

技能実習生手帳 ( モンゴル語版 ) Ур чадварын дадлагажигч нарт зориулсан гарын авлага (Монгол хэл дээрх хувилбар) 所有者 ( 技能実習生氏名 )/ Эзэмшигчийн нэр (ур чадварын дадла


,000 5, a) b) c) d) e) 9

…“…V…A’l”m−¯‡Æ†c™ƒž−¥‰{“è

脱退一時金請求書 日本から出国される外国人のみなさまへ Монгол 脱退一時金は 次のすべての条件に該当するときに請求することができます 国民年金 厚生年金保険又は共済組合の被保険者資格を喪失し 日本に住所を有しなくなった日か ら 2 年以内に請求する必要があります 1 日本国籍を有していない方

Общество любомудрия Поэт и друг

スライド 1

.

228

229期短期講座(APR2019) 

[ ] Гаспаров М.Л., Очерк истории русского стиха.изд.-во«фортуна Лимитед».М., Квятковский А., Поэтический словарь.изд.-во «советская энциклопедия

本組/野部(2段)

ДОБРО ПОЖАЛОВАТЬ Кабели, которые находятся в каталоге исключительно от нашего стандартного ассортимента, мы в состоянии удовлетворить все ваши конкрет

МАС Малый академический словарь БАС Большой академический словарь Г нормативные словари Императорская Российская Академия

) ) ) ) Сильный ветер сильный и дождь. Если один день шел дождь и появился ветер то будет ещё 2-3 дня дождь. Куда ветер туда и дождь. Если стояло долг

Философия общего дела Н Ф

М. Ю. Мцыри романтическая поэма В. Г. У. Р. А. С. Кавказский пленник Е. А. Эда Герой нашего времени

立経 溝端p ( ).indd


Slaviana2017p

_−~flö

2019夏期集中講座 講座案内(PDF版)

Slaviana2017p

1-2 カーの時間 АСЦУ «Тогда еще верили в пространство и мало думал о времени.» В. В. Хлебников, Соб

& ~16 2

Веселовский


杉浦論文.indd

2 (коммуникативно нерасчлененное предложение) Книг было три. 3 книг (коммуникативно расчлененное предложение) Этих книг мы купили две. 2?Учебных предм

体制移行期のカザフスタン農業

No ロースキーの直観主義とベルクソン哲学 北見 諭 はじめに Лосский Н.О. Обоснование интуитивизма // Лосский Н.О. Избранное. М., С. 13. Лосский. Обоснов

Microsoft Word - ファイナルレポート_Jp_ doc

( ) ( ) ( ) ( ( ~ ) ( ) ( )) ( ) ( ) ( ) ( ) ( ) ⑴ 2

.R N...ren

Our Position in the Market Interfax-100 Russian Banks by Assets

Андреевна Федосова ) 5) 6) 1895 Ельпидифор Васильевич Барсов Андрей Ефимович Елена Петровна )


A9RC04.tmp

Microsoft Word - ロシア語

06[ ]宮川(責).indd

Надиров Ш.Г. Ю. Цеденбал 1984 год. М., Шинкарев Л. Цеденбал и его время. Том 1, 2. М., Бол

Microsoft Word horiuchi.docx

.e..Note

сложили свои полномочия. ハバロフスク地方の 2000 人程の農村集落の議員のうち 102 名が期限前に辞任 した Причина обязанность ежегодно предоставлять справку о своих доходах, доходах супр

Slaviana2017p

2. Schedule of application for entering in April 2019 Application (early August) 1) Fill out the the application for admission, Personal history, Stat

Transcription:

6 2015 VOL. 117 ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮГ Уур бол ялагдал Эцэг эх, дарга нар юм л бол үглэж, загнаад байдаг нь угтаа эрч хүч, урам зориг өгөх санаатай байдаг. Харамсалтай нь үр хүүхэд, ажилтан нь хэлсэн үгийг нь хүлээж авахгүй эсэргүүцэж, сэтгэлээр унан, эрч хүчгүй болчихдог тохиолдол олон. Хамгийн чухал зүйл бол хүнийг юм хийж бүтээе гэсэн сэтгэлтэй болгох явдал. Өөрөөр хэлбэл унтаж байгаа бурханлаг чанарыг нь хэрхэн сэрээх вэ гэдэг чухал. Тэгэлгүй өөрөө эхлээд уурлачих юм бол нөгөө хүн сэтгэлээ түгжээд, нүүр буруулчихдаг тул уурлах л юм бол ялагдлаа л гэсэн үг. Тиймээс уурлахынхаа оронд нөгөө хүнээ хүлээн зөвшөөрч, ойлгох хэрэгтэй. Ялах уу, ялагдах уу гэдэг үүнээс л шалтгаална. Хэрэв хэлсэн зүйлийг тань сонсохгүй байх юм бол хэсэг хугацаанд сэтгэлээ тайвшруулж, өөрийгөө эргэн хар гэж зөвлөх байна. Ингээд өөрийгөө эргэн хараад үзэхээр гарцаагүй өөрийнхөө бодлыг тулгасанаа ойлгох болно. Уурлаж бухимдалгүй нөгөө хүнийхээ сэтгэлийг ойлгон, яавал дээр болохыг зааж өгч, бодитоор өөрөө хийж үзүүлэх хэрэгтэй. Мянга хэлэхээр нэг хийж үзүүлэх чухал гэсэн үг юм шүү дээ. Үүсгэн байгуулагчийн үг 8, Х176-177 Living the Lotus Vol. 117 (June 2015) Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk-international@koseikai.or.jp Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: М.Алимаа, Ж.Гэрэлтуяа, Б.Мөнхцэцэг Эхийг хянасан: Монголын РКК Хэвлэлийн баг: Олон улсын хэлтсийн ажилчид Рисшо Косей кай байгууллага нь Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон түүний шавь Хамтран үндэслэгч Наганүма Мёокоо нарын санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар -ыг гол сургаал номлолоо болгодог, лам бус эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл Шагжамүни бурхан багшийн сургаалыг гэр бүл, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн хүсэл зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикоогийн удирдлага дор бурханы сургаалыг түгээх үйлсэд зүтгэж, шашны төдийгүй бусад салбарын байгууллагууд, дэлхийн олон орны хүмүүстэй сэтгэл нэгдэн, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна. Living the Lotus Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар Буддизм бидний амьдралд) хэмээх тус сэтгүүлийн нэрэнд, Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт лянхуа цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Бурханы сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна.

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Зургаан барамид Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал Өглөг 2 Өнөөдөр Эдийн бус 7 өглөг буюу нүдний өглөг, нүүрний өглөг, үгийн өглөг, биеийн өглөг сэтгэлийн өглөг, суудлын өглөг, орон байрны өглөг гэсэн 7 өглөгийн талаар үзнэ. Өмнөх дугаараар Зургаан барамид сургаал доторх Өглөг -ийн талаар ярьсан. Эдийн, биеийн, номын гэсэн өглөгийн талаар ярьсан байх аа. Тэрнээс өөр өглөг байсан шиг санагдах юм 2

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно. Яг тийм. Өнөөдөр тэр Эдийн бус 7 өглөг -ийн талаар ярья. Тэр чинь ямар өглөг вэ? Мөнгө, цаг, өөажил ч байхгүй хүн, бүр өвчтэй хүн хүртэл хийх боломжтой өглөгийг хэлдэг юм. Мөнгө, ажил байхгүй завтай надад яг л таарсан юм байна даа. Харин чамд цаг зав байхгүй боловч ажил төрөл, мөнгө төгрөг бол байгаа биз дээ. Тэр ч тийм л дээ. Гэхдээ энэ 7 өглөгийн талаар ч гэсэн сонсоод авъя байз. Хи хи. Чи ч Ямар ч буян хураахгүй гэсэн ярианаас болоод хандивт дургүй болсон бололтой дог оо. Үгүй шүү. Би зүгээр л 7 өглөг гэж юу болох талаар сонирхож байна. Тийм бол ч сайн л байна. За тэгвэл 7 өглөгийн талаар яриад өгөөч. За тэгье. 1-рт нүдний өглөг орно. Юу? Арай нүдээ хүнд өгөх юм биш биз дээ. Үргэлжлэл 8-р нүүрт 3

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРГААЛ Үнэн луу буцах нь Намо хэмээх үгний утга Рисшо Косей кай, Ерөнхийлөгч Нивано Ничикоо せけん 世間 こけ虚仮 Бидний одоо амьдарч байгаа ертөнц хийгээд түүн доторх юмс үзэгдэл бүгд өнгөц хийгээд түр зуурын гэсэн утгатай Хорвоо хуурамч хийгээд түр зуурын гэсэн үг байдаг. (Тайлбар: 7-р зууны эхээр Япон улсын төрийн эрхийг барьж байсан Шёотокү Тайшигийн хэлсэн ただぶつこれまこと үг) Үүний үргэлжлэл 唯仏是真 Зөвхөн бурхан үнэн буюу өөрөөр хэлбэл Зөвхөн бурхны ертөнц үнэн хийгээд бодит хэмээх үгийг та бүгд сайн мэдэж байгаа гэж бодож байна. Энэ үгийн цаад утга нь бусадтай харьцуулан энүүгээрээ илүү, дутуу хэмээн бие биенээ буруу ташаа үнэлдэг ертөнцөд амьдардаг бид үнэндээ бол бүгд үнэ цэнэтэй, гайхалтай оршихуун юм. Тиймээс том жижиг, илүү дутуу гэж харьцуулах шаардлагагүй гэсэн утгатай юм. Түүнчлэн бидний амь нас хязгаартай мэт харагдах боловч угтаа бол хязгааргүй мөнхийн юм. Тиймээс энэ ертөнцийг өнгөц, түр зуурын хэмээн хэлээд, хязгааргүй, мөнх гэсэн чанарыг агуулсан ертөнцийг жинхэнэ үнэн хэмээн хэлдэг. Шашин шүтлэгийн гол зорилго бол тэрхүү Жинхэнэ үнэн рүү эргэн очих явдал билээ.харьцуулалт, ялгаварлал байхгүй, бусдыг хүндэлж, бусдын сайн сайхны төлөө боддог, энэ нь хүн төрөлхтөний жинхэнэ төрх бөгөөд тэрхүү төрөлхийн чанартаа эргэн очих нь шашин шүтлэгийн мөн чанар юм. Ингэж хэлэхээр, хэлэхэд хялбар ч хийхэд хэцүү гэж бодож магадгүй. Үнэндээ РКК-н гишүүд бид энгийн үед төрөлхийн мөн чанартаа эргэн очих тэрхүү үгийг байнга хэлж байдаг. Манай байгууллагын амин тарни Намо мёо хоо рэнгэ кёо -н Намо нь түүний тод жишээ билээ. Намо гэдэг нь залбиран мөргөх, сүсэглэн дагах зэрэг утгыг илэрхийлэх бөгөөд дээрх үгний ханзыг бичихэд эргэн очих, харих гэсэн ханз үсгийг ашигладаг байна. Эргэн очих газар нь жинхэнэ үнэн юм. Намо мёо хоо рэнгэ кёо нь Цагаан Лянхуан сургаалаар дамжуулж жинхэнэ үнэний ертөнцийг гэгээрэн, тэрхүү мөн чанарт нь даатгая хэмээх утгатай бөгөөд жинхэнэ үнэний ертөнцөд амьдарч байгаа гэсэн баяр хөөрийг дахин сэргээх шидтэй үг юм. Тэр утгаараа РКК-н тарнийг товчоор хэлбэл Намо жинхэнэ үнэн гэсэн утгатай болох ба угтаа бүх шашин энэхүү цорын ганц жинхэнэ үнэнийг гэгээрэхийг зорьдог гэж хэлж болно. 4

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРГААЛ Жинхэнэ үнэн -г гэгээрэх үед Ничирэн ламтан намо мёо хоо рэнгэ кёо тарнийг дуудвал өөрийн дотор орших бурханлаг чанар сэргэдэг гэж хэлсэн байдаг. Тэрээр дараах жишээг татсан байна. Торонд байгаа шувууг дуугарахад тэнгэрт нисэх шувууд түүнийг нь сонсоод цугладаг. Тэнгэрт нисэх шувуудыг цуглавал торон доторх шувуу ч гадагш гарахыг оролдохтой адилаар Намо мёо хоо гэж хэлэхэд бурханлаг чанар хариу үйлдэл үзүүлж, сэргэдэг хэмээжээ. Өөрийнхөө төрөлхийн мөн чанарыг анзаарах гэдэг энэ юм. Тийм учраас Намо өөрөөр хэлбэл жинхэнэ үнэн лүү буцах гэдэг нь хэцүү зүйл биш бөгөөд үнэн хэрэгтээ жинхэнэ үнэний ертөнцөд амьдарч байгаа юм байна хэмээн анзаарахыг хэлээд байгаа юм. Тэгвэл яавал анзаарч чадах вэ? Дээрхийг анзаарах арга зам нь тарниа дуудах байж болно, эсвэл гагцхүү зовлонгоос ангижрахыг хүсэн бурханд чин сэтгэлээсээ залбирах мөч ч байж болно. Намо, залбиран мөргөе гэж нэгэнт хэлсэн бол бурхандаа бүгдийг даатгаж, тааллаар нь болъё хэмээх хатуу итгэл байх хэрэгтэй гэж бодож магадгүй. Мэдээж тэр зэргийн итгэл үнэмшилтэй байх нь сайн хэрэг л дээ. Гэхдээ Цагаан Лянхуа сударт бяцхан хүүхэд элс шороогоор суврага бүтээх, зөвхөн Намобүцү (бурхандаа залбиран мөргөе) хэмээн дуудах төдийд ч жинхэнэ үнэнг олж мэдэх үүд хаалга нээгддэг хэмээн заасан байдаг. Түүнчлэн шашин шүтлэгийг эсэргүүцэж, эргэлзээг тээснээрээ харин ч үнэнг олж мэдсэн гэх хүн цөөнгүй байдаг. Тийм болохоор үнэнг олж мэдэх, анзаарах арга зам ямар ч байж болно. Харин манай байгууллагын хувьд судар уншлагийнхаа эхэнд Мөргөлийн гурван эрдэнээ дуудаж, аврал одуулдаг билээ. Тиймээс Намо гэдэг нь үндсэндээ бурхан, ном, хуврага хэмээх гурван эрдэнэд мөргөн залбирахыг хэлдэг. Энэ нь бараг бүхий л бурхны сургаалуудад нийтлэг байдаг ойлголт боловч миний бие ном буюу дхарма -г мөргөлийн 3 эрдэнийн цөм гэж үздэг ба дараах утгыг илэрхийлдэг хэмээн ойлгодог. Жинхэнэ үнэний ертөнцийг гэгээрсэн нэгэн болбоос бусад хүмүүсийг ч гэгээрээсэй хэмээн хүсч, бурхны сургаалаас суралцан, билиг оюуныг эзэмшихийн хамтаар олон хүнийг үнэнийг ухаарах, аз жаргалаа олж авах зам мөрт нь хөтлөхийн төлөө хичээдэг. Эхлээд өөрөө жинхэнэ үнэнийг гэгээрснээр цаашлаад аль болох олон хүнийг тэрхүү гэгээрлийг олж аваасай хэмээн залбиран бурхны зам мөрөөр алхах. Энэ нь шашин шүтлэгтэй байхын баяр баясал мөн юм. Косей сэтгүүл 6-р сарын дугаараас 5

Сургаалд суурилсан амьдрал Spiritual Journey Бразил нийгэмлэг Стэфано Сэрафини Сантана Энэхүү илтгэл нь 2015 оны 1-р сарын 25 нд Бразил нийгэмлэгийн Шинэ жилийн цуглаан дээр тавигдсан болно. Бурхан багш таньд, үүсгэн байгуулагч таньд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Рисшо Косей Кай нийгэмлэгийн ерөнхийлөгч таньд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Шинэ жилийн цуглаанд илтгэл тавих үүрэг хүлээж авсандаа баяртай байна. Та бүхэнтэй хамт нэг өдрийг өнгөрүүлнэ гэдэг миний хувьд нэр хүндийн хэрэг. Өнгөрсөн жилийн 3 сард Ариун их ордон байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан Дэлхийн санга нарын төлөөлөгчдийн чуулга уулзалт болж, дэлхийн өнцөг булан бүрээс гишүүдийн төлөөлөл уригдан оролцсон. Энэхүү арга хэмжээнд оролцсон өөрийн сэтгэгдлээ хуваалцъя. Надтай хамт тэргүүн Казүёоши Накахара, сургагч багш Хироми Сасаки, Карла Бүргер дэ Фрейтас нар хамт Япон орныг зорьсон. Ёслолын ажиллагааны өмнөх өдөр үүсгэн байгуулагчийн амин өдөр болов. Карла бид хоёрын хувьд Ариун ордонд ном хурж байгаа нь анх удаа байлаа. Бурхан багшийн өндөр 5 метр, сандал хэдэн зуугаараа өрөөстэй, мөргөлчидөд зориулсан сандалнууд бүх давхруудад бэлтгэн тавьсан байв. Ариун их ордон, Бразилийн сүм Афрэсида До Нортэг санагдуулам сүрлэг том ордон байсан. Би католик шашинтны гэр бүлд өсөж торнисон. Бага байхдаа ээжийгээ даган Афрэсида До Нортэ сүмд очдог байв. Эндээс сурсан зүйл багагүй бий. Та бүхэн ч католик шашины сүмийн талаар сайн мэдэж байгаа байх. Ариун их ордон дахь ёслол маш гайхалтай болсон. Надад Америкийн Оклахома нийгэмлэгийн тэргүүн Крис Ладусоогийн тавьсан илтгэл гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ладусоо тэргүүн Рисшо Косей Кайн түүхэн дэх хамгийн анхны Америк тэргүүн юм. Тэрээр илтгэлдээ Оклахома нийгэмлэгт сэтгэлийн амар амгаланг эрэлхийлж ирсэн Вьетнамын дайны ахмад дайчин Рэи Слэйтэний тухай дурьдав. Ахмад дайчин Рэи номын хуралд оролцсон ч гэсэн дуустал нь сууж чаддаггүй байв. Бөмбөрийн дуу дайны талбарыг санагдуулдаг учраас юм. Слэйтэн дайны уршгаар сэтгэл санааны гүн хямралд орсон ба түүний төвлөрөх чадвар нь ердөө 5 минутаас хэтрэхгүй болсон байв. Слэйтэн Ладусоо тэргүүний заавраар нийгэмлэгт буяны үйл 6 хийснээр, төвлөрөх чадвараа ганц нэмэгдүүлээд зогсохгүй хүмүүсийн төлөө сургаал дэлгэрүүлэх үйлд оролцох боломжтой болжээ. Тэргүүн илтгэлдээ амьдралдаа учирсан энэ сургаал бол ямар ч үнэт эрдэнээс илүү. Талархаад баршгүй. гэж хэлсэн нь миний сэтгэлд тод үлдсэн. Би Рисшо Косей Кай нийгэмлэгийн гишүүдийн тавьсан илтгэлүүдэд дуртай. Илтгэлийг сонсож бас унших нь сургаалыг суралцах дээдийн дээд арга мөн бөгөөд хүний яриаг сонсож сурахад ч гэсэн маш их хэрэгтэй. Ливинг дэ Лотус сэтгүүлийн Португал хэл дээрх дугаарын дэлхийн санга нарын илтгэлийг шимтэн уншдаг ба тэндээс сургаалыг суралцдаг билээ. Чуулга уулзалтын үед тэргүүн болоод Нүмата даргын оролцсон тусгай хооза ярилцлага болов. Бразилаас хөдлөх үед нийгэмлэгийн гишүүд боломжийг алдалгүй ярих, асуух зүйл байвал сайн асуугаарай гэж зөвлөснийг санаж Нүмата даргаас асуулт асуув. Нийгэмлэг дээр сурч мэдсэн зүйлээ хүмүүст дамжуулж хэлэх хэцүү байдаг. Мөн миний яриа хүмүүсийн сонирхолыг тийм ч их татахгүй байгаа мэт санагддаг талаар асуулаа. Нүмата дарга ийм сэтгэлийн барилдлагатай байна гэдэг гайхалтай гэж намайг магтаад түүний дараа бид бүхэн өдөр бүр мэдэрдэг 10 ертөнцийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв. Арван ертөнц гэдэг нь бид бүхний эргэн тойронд байдаг оюун санааны ертөнц юм. Тухайлбал: Замын түгжрэлд орсон үед /тамын Бразил нийгэмлэгийн Шинэ жилийн цуглаан дээр илтгэл тавьж буй Стэфано.

Spiritual Journey ертөнц/, өлсөөд уур хүрэх үед /бирдийн ертөнц/, гэртээ хариад сайхан хоол идсэн үед /тэнгэрийн ертөнц/ гэх мэт хүн гэдэг сэтгэлээрээ 10 ертөнцийг үргэлж л тойрч эргэлдэж байдаг. Сэтгэл ийнхүү тогтворгүй байдаг учраас бид бүхэн үргэлж л зовж шаналж байдаг гэж Нүмата дарга ярив. Үргэлжлүүлээд хүнд юм дамжуулж хэлэхэд тэвчээр хэрэгтэй. Харилцаж буй хүн маань ойлгож, сэтгэл нь тайвширтал хүлээцтэйгээр яриаг нь сайн сонссоны эцэст өөрийн чухал гэж бодсон яриагаа ярих нь зүйтэй гэдгийг ойлгов. Түүний дараа Нүмата дарга надаас сэтгэл чинь тайвширсан уу гэж асуухад нь би тийм гэж хариулав. Үнэндээ асуусны дараа даргын ярианд анхаарлаа төвлөрүүлж чадахааргүй их сандарч, зүрх хүчтэй цохилж байв. Гэхдээ тайлбар нь ойлгоход хялбар байсан тул сэтгэл минь тайвширч, анхааралтай яриаг нь сонсож чадав. Өөрийн сэтгэл нээлттэй байвал харилцаж буй хүн ч гэсэн сэтгэлээ нээнэ. гэсэн үгнээс юун түрүүнд харилцаж буй хүнийхээ яриаг сайн сонсоод хэлэхэд хамгийн тохиромжтой гэж бодсон тухайн агшинд ярих. Мөн би харилцаж буй хүнийхээ яриаг анхааралтай сонссоноор нөгөө хүн ч гэсэн миний яриаг анхааралтай сонсох юм байна гэдгийг ойлгов. Саяхан надад тохиолдсон нэг явдлын тухай ярья. Эхнэртэйгээ хамт машины зогсоолоос гэр лүүгээ алхах замд хүүхдийн тоглоомын талбайгаар дайрч өнгөрөв. Олон хүүхэд тоглоомын талбайд тоглож байлаа. Тэнд үргэлж тоглож байдаг Мари охин ч гэсэн байв. Мари эхнэрт маань их сайн, харахаараа шуудхан л тосч гүйж ирээд л тэврээд авна. Тэр өдөр ч гэсэн урьдын адилаар гүйн ирж эхнэрийг тэврэв. Эхнэр Марид Стэфан ахыгаа ч гэсэн тэврэхгүй юм уу? гэж хэлтэл намайг бас тэврэв. Тэгтэл хэн нэг нь миний хөлийг өшиглөв. Гайхан эргээд хартал 6,7 орчим насны хүү байлаа. Эхнэр түүнд болдоггүй юм болиорой миний дүү гэж хэлсэн ч хүү өшиглөхөө зогсоох шинжгүй байв. Түүнээс яагаад ингээд байгаа юм бэ? гэж асуусан ч намайг өшиглөсөөр л байлаа. Түүнтэй гар барья гэтэл миний гарыг хүчтэй гэгч нь цохив. Тэр үед Чи Марид сайн юм аа даа гээд хэлчихэв. Гэтэл хүү галзуу амьтан гэх мэт хараалын муухай үгийг хэлж эхлэв. Би яахаа мэдэхээ больж сүүлийн аргаа хэрэглэлээ. Сайн хүү шүү, би чамд сайн ш дээ гэж хэлэв. Тэгтэл хүүгийн царай гайхсан байдалтай болж өшиглөхөө зогсоов. Яг тэр өдөр нийгэмлэг дээр буддын семинарт оролцоод давтан хэлэх үгний хүч гэсэн сэдвээр хичээл заалгуулаад удаагүй байлаа. Тэргүүн семинар дээр бид ойр дотны хүмүүсийнхээ үг болоод үйл хөдлөлийн нөлөөгөөр хүмүүждэг. Тиймээс бидний хүмүүжил нялх байх үеийн эцэг эхийн харилцаанаас ихээхэн шалтгаалдаг. гэж заав. Үнэндээ би эртнээс л энэ хүүгийн тухай мэддэг байлаа. Эцэг эх нь хүүхэдтэйгээ хэрэлдэж байгааг мөн аав нь хүүхдэдээ хараалын үг хэлж байгааг харж байсан удаатай. Хүүгийн надад хандаж байгаа байдал эцгийнх нь дүр тэр чигээрээ байлаа. Хэдхэн жил нийгэмлэгт сургаал суралцаж байгаа ч би хүчирхийллийг хүчирхийллээр хариулахгүй байхыг ихэд анхаардаг. Өөрийн бие (шалтгаан) гадаад орчинтой (нөхцөлтэй) холбогдоход үр дүн гарч байдаг. Тиймээс шалтгаан болох өөрийнхөө үг, үйлдлийг өөрчилөхөд үр дүн ч гэсэн өөрчлөгдөнө. Гэртээ хариад өнөөдрийн үйл явдлаар дамжуулж өөрийгөө өөрчилж чадсандаа их баяртай байв. Хэрэв тэр хүүтэй муудалцсан бол энэ баяр баяслыг мэдрэхгүй байх байсан. Дараагийн удаад тааралдахад тэр хүүгийн хандлага нь өөрчлөгдсөн байна гэж найдаж байна. Мөн Маритай тааралдах үедээ эргэн тойрноо сайн ажиглаж байя гэж бодов. Бразил дахь нийгэмлэг болон Японд очоод олон онцгой хүмүүстэй учирсандаа талархаж байна. Бурхан багшийн сургаалтай учраагүй байсан бол гарцаагүй өөр амьдралаар явах байсан гэж бодож байна. Ерөнхийлөгчийн айлдсаны дагуу бид бүхэн энх амгалант ертөнцийг байгуулахын тулд үйл ажиллагаа явуулдаг. Рисшо Косей Кайн Япон дахь төвийн хүмүүс, сүсэгтэн бидний харилцааг улам бататгаж өгөв. Япон явахыг минь дэмжсэн эхнэр Вивиандээ баярлалаа. Японд бид бүхнийг хүлээн авч ая тухтай сайхан байлгахын тулд хамаг чадлаараа хичээж байсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Дэлхий ертөнц буруу гольдролд орсноор хүмүүс эдийн шунал дээр тулгуурлан бүгдийг хардаг болсон гэж ярьдаг. Би бурхан багшийн сургаалын дагуу амьдрахын төлөө хичээн зүтгэхээ тангаргалж байна. Бүгдээрээ аз жаргалтай болох замыг нээж, эргэн тойрны хүмүүсээ аз жаргалтай болгож чаддаг хүн болцгооё. Бурхан багш таньд, Үүсгэн байгуулагч таньд баярлалаа. Рисшо Коосей Кай нийгэмлэгийн ерөнхийлөгч таньд баярлалаа. Анхаарал тавьж сонссон та бүхэнд баярлалаа. Бурхан багшийн мэндэлсэн өдөрт зориулсан номын хуралд бурханы дүрд амтат цай өргөж буй нь 7

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно. Үгүй дээ. Энэ тийм аюултай зүйл биш, эелдэг зөөлөн харцаар харах гэсэн үг юм шүү дээ. Аан, зөв зөв. Дараагийн нүүрний өглөг гэдэг нь халуун дулаан инээмсэглэхийг хэлнэ. Аан. Харин ойлгомжтой үгээр хүнтэй ярихыг үгийн өглөг гэнэ. 4-рт хүмүүсийн төлөө өөрийгөө зориулах биеийн өглөг орно. Та энэ талаар өмнө ярьж байсан байх аа. Гэхдээ миний бие сайнгүй шүү дээ Биеийн өглөг гэдэг нь бие хаагаа ядартал ажилна гэсэн үг биш. Зөв зохистой амьдарч, хүнтэй алга хавсран мэндчилэх нь хүртэл гайхалтай биеийн өглөг юм шүү дээ. Аан, тэрийг бол хийж чадах байх шүү. 8

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно. Ёстой сайхан сургаал байна даа. Чамд ч их л таалаглаж байгаа бололтой дог оо. Тийм ээ. Би чинь яг л энэ 7 өглөгөөр амьдардаг юм шүү дээ. Хөөх, ямар гайхалтай юм бэ. Жишээлбэл юу хийдэг гэж? Ажлын шугамаар хүнтэй уулзах үед таалагдахгүй хүн олон гарч ирдэг л дээ. Тийм хүнтэй учрахаараа эхлээд харцаа зөөлрүүлээд Нүдний өглөг хийдэг гэсэн үг үү? Худлаа үнэн зөөлөн инээмсэглэнэ. Нүүрний өглөг хийдэг гэсэн үг л дээ. Тэгээд үйлчлүүлэгчийнхээ сэтгэлийг сайн ойлгож авна. Бас сэтгэлийг нь ойлгож байгаа мэт дүр үзүүлэн, магтаж сайшаана. 9

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно. Энэ ч гэсэн үгийн өглөг болох байх тийм үү. Эцэст нь биеэ хэдэн хэсэг хуваагаад ч хамаагүй хичээнэ гэсэн пауз авчих юм боллоо гэсэн үг. Биеийн өглөг гэдэг чинь тийм зүйл гэж үү? Ямар байна да. Би яг л нүдний, нүүрний, үгийн, биеийн гэсэн өглөгүүдийг хийж амьдарч байгаа биз. Тэр ч юу л бол Та чинь дахиад л бодолд автаад, яасан бэ? Нэг ийм алдартай яриа байдаг юм л даа. Одоогоос хэдэн зуун жилийн өмнө Америкын Цагаан ордонд болсон явдал л даа. Америкын ерөнхийлөгч Линколин байв. Боолчлолын системийг халсан алдартай хүн. Ерөнхийлөгч өө, манай засгийн газарт хэрэгтэй, тун авьяаслаг нэг хүн байгаа юм л даа. Ямар хүн билээ? 10

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно. Дагуулаад ирвэл та уулзахгүй биз? За тэгье. Та орно уу! Таны амрыг эрье ноён ерөнхийлөгч өө. Намайг ажиллуулах юм бол засгийн газарт тун хэрэгтэй байх болов уу гэж би бодож байна. Хэсэг ярилцсаны дараа нөгөөх хүн гарч явав. Ямар байна да, ерөнхийлөгч өө? Мундаг байгаа биз. Шууд л авна биз дээ? Хэрэггүй! Юу? Яагаад вэ? Царай нь таалагдсангүй. Юу гэнэ ээ? Эцэг эхээсээ өвлөж авсан царайг яалтай билээ дээ. Тийм биш шүү. Хүн 40 нас гараад өөрийнхөө зүс царайнд өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй. 11

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно. За та нар юу гэж бодож байна даа? Линколин гэдэг хүн чинь царай хардаг байсан юм уу? Энийг янз янзаар л хүлээж авч болно л доо. Би бол 5-р өглөгтэй хамаатай гэж боддог юм. Тэр чинь юу билээ? Чин сэтгэлээсээ бусдыг бодох гэсэн сэтгэлийн өглөг юм л даа. Тэгэхээр Линколин царай нь таалагдахгүй байна гэж хэлсэн нь...? Тэр жентелмен залууд үнэнч шудрага зан байгаагүй болохоор болов уу даа. Аан Хэлбэрээс илүү сэтгэл шингэсэн харилцаа хүнийг баярлуулдаг юм шүү дээ. Сэтгэлийн өглөг өө? Энэ талаар бодож ч байгаагүй юм байна шүү. Ийм сэтгэлтэй байх юм бол ажил чинь ч гэсэн ургаштай байх болно. 12

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно. Би тэгвэл өөрийгөө л бодож байж ээ. Энэ хүн ч их юм сурч байна даа. Өглөгийг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй юм байна даа. Ингэхэд 7 өглөгийн үлдсэн 2 нь юу юм бэ? Суудал тавьж өгөх ба цас, борооноос хоргодох газаргүй хүнд орон байр гаргаж өгөхийг хэлнэ. Ойлголоо. Тэгвэл энэ хоёрыг голчлон хэрэгжүүлдэг хэрэг ээ. Ойлголоо гэж хэлсэн мөртлөө хоёрхоныг уу? За яахав дээ. Бага багаар өөрийгөө өөрчлөөд явахад болно доо. Хэ хэ. Дараагийн удаа юуны талаар ярих вэ? Дараагийн удаа шагшаабадын талаар ярина аа. Шагшаабад ий? Үргэлжлэл бий 13

Намү мёо хоо рэн гэ кёо Манай аав энэ жил 93 нас хүрч байгаа хэдий ч бурханы ачаар бие, сэтгэл нь эрүүл саруул. 50 гаруй жилийн өмнө Коосей Кай нийгэмлэгийн гишүүн болж, эрэгтэйчүүдийн бүлгийн дарга, сургалтын албаны даргын үүргийг гүйцэтгэж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарсан ч гэсэн олон хүнд бурханы сургаалын мөн чанарыг ойлгуулахын төлөө замнаж яваа нэгэн билээ. Ном хэвлүүлж, сургаалын талаар хичээл заадаг. Мөн одоо ч гэсэн сардаа нэг удаа Нагояа галт тэрэгний зогсоол дээр сургаалын талаар илтгэл тавьж, орон нутгынхаа их сургуульд иргэдэд зориулсан хурал, семинар дээр бурхан багшийн сургаалд суурилсан амьдрах арга ухааныг зааж байна. Өчигдөр аавтайгаа утсаар ярилаа. Аав маань: Сүүлийн үед зүрх жаахан муудаад орон нутгийнхаа эмнэлэгт үзүүлж байгаа ч гэсэн илүү сайн зүрхний эмч мэдэхгүй биз?, би хэзээ ч үхсэн харамсахгүй ч хиймээр байгаа чухал зүйл зөндөө байна гэж хэлэв. Аавын энэхүү зорилгынхоо төлөө гэсэн хүчтэй эрмэлзэлд миний сэтгэл хөдлөв. Аавын нэг өдөр Намү мёо хоо рэн гэ кёо гэж чанга дуугаар судар хурахаас эхэлнэ. Сургаалын мөн чанарыг ухаарахад тэндээс эрч хүч оргилон гарч, үхэх хүртлээ сургаалын зам мөрөөр явъя хэмээх хүчтэй эрмэлзэл төрдөг байна. Тэр нь хязгааргүй боломжийн үүд хаалгыг нээж өгдөг. Аавынхаа энэхүү амьдралын замналаас би цагаан лянхуа судрын мөн чанарыг сурч байна. РКК, Олон улсын хэлтсийн дарга Мизүтани Шёокоо Рисшо Косей Кай Roma, Italy London, The United Kingdom Venezia, Italy Kathmandu, Nepal Lumbini Delhi, India West Delhi Kolkata North Kolkata Colombo, Sri Lanka Kandy-Wattegama Polonnaruwa Habarana Galle Chittagong, Bangladesh Dhaka Mayani Patiya Domdama Cox s Bazar Satbaria Laksham Raozan Chendirpuni Ulaanbaatar, Mongolia Sukhbaatar Sakhalin, Russia Seoul, Korea Pusan Masan Hong Kong Shanghai Taipei Phnom Penh Taichung Jilung Tainan Pingtung Singapore Vancouver, Canada Seattle Klamath Falls San Mateo Tokyo, Headquarters Bangkok, Thailand RKI of South Asia Singapore Sydney, Australia San Francisco RKI of North America Los Angeles Hawaii Kona Maui Irvine San Diego Las Vegas Arizona Sacramento San Jose Colorado Denver Chicago Dayton New York Oklahoma Tampa Bay Sao Paulo, Brazil Mogi das Cruzes Sao Miguel Dallas San Antonio 14

2015 Rissho Kosei-kai Overseas Dharma Centers Rissho Kosei-kai International 5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, Japan Tel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224 Rissho Kosei-kai International of North America (RKINA) 2707 East First Street Suite #1 Los Angeles CA 90033 U.S.A Tel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437 e-mail: info@rkina.org http://www.rkina.org Branch under RKINA Rissho Kosei-kai of Tampa Bay 2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USA Tel: (727) 560-2927 e-mail: rktampabay@yahoo.com http://www.buddhismtampabay.org/ Rissho Kosei-kai International of South Asia (RKISA) 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: thairissho@csloxinfo.com Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii 2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: info@rkhawaii.org http://www.rkhawaii.org Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625 Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537 Rissho Kosei-kai Buddhist Center of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567 e-mail: rk-la@sbcglobal.net http://www.rkina.org/losangeles.html Rissho Kosei-kai Buddhist Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: dharmasanantonio@gmail.com http://www.rkina.org/sanantonio.html Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: info@rksf.org http://www.rksf.org Rissho Kosei-kai of Seattle s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: rkseattle@juno.com http:// www.buddhistlearningcenter.com Rissho Kosei-kai of Sacramento Rissho Kosei-kai of San Jose Rissho Kosei-kai of Vancouver Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: rkny39@gmail.com http://rk-ny.org/ Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel : 1-773-842-5654 e-mail: murakami4838@aol.com http://home.earthlink.net/~rkchi/ Rissho Kosei-kai Dharma Center of Fort Myers Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: ok.risshokoseikai@gmail.com http://www.rkok-dharmacenter.org Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls 1660 Portland St. Klamath Falls, OR 97601, U.S.A. Rissho Kosei-kai, Dharma Center of Denver 1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638 Rissho Kosei-kai Dharma Center of Dayton 635 Kling Dr, Dayton, OH 45419, U.S.A. http://www.rkina-dayton.com/ Risho Kossei-kai do Brasil Rua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: risho@terra.com.br http://www.rkk.org.br Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, Brasil Tel: 55-11-5549-4446/55-11-5573-8377 Rissho Kosei-kai of Taipei 4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, Taiwan Tel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433 http://kosei-kai.blogspot.com/ Rissho Kosei-kai of Taichung No. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647 Rissho Kosei-kai of Tainan No. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, Taiwan Tel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488 Rissho Kosei-kai of Pingtung Korean Rissho Kosei-kai 423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, 140210, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: krkk1125@hotmail.com Korean Rissho Kosei-kai of Pusan 1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan, 608816, Republic of Korea Tel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572 Branches under the Headquarters Rissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King s Road, North Point, Hong Kong, Special Administrative Region of the People s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 15f Express tower, Enkh taiwnii urgun chuluu, 1st khoroo, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia Tel: 976-70006960 e-mail: rkkmongolia@yahoo.co.jp Rissho Kosei-kai of Sakhalin 4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk 693005, Russian Federation Tel & Fax: 7-4242-77-05-14 Rissho Kosei-kai of Roma Via Torino, 29-00184 Roma, Italia Tel & Fax : 39-06-48913949 e-mail: roma@rk-euro.org Rissho Kosei-kai of the UK Rissho Kosei-kai of Venezia Castello-2229 30122-Venezia Ve Italy Rissho Kosei-kai of Paris 86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France Rissho Kosei-kai of Sydney International Buddhist Congregation (IBC) 5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, Japan Tel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224 e-mail: ibcrk@kosei-kai.or.jp http://www.ibc-rk.org/ Rissho Kosei-kai of South Asia Division 5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, Japan Tel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224 Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: info.thairissho@gmail.com Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575 Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855 Rissho Kosei-kai of Mayani Maitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh Rissho Kosei-kai of Patiya Patiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh Rissho Kosei-kai of Cox s Bazar Ume Burmese Market, Main Road Teck Para, Cox sbazar, Bangladesh Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla, Bangladesh Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh Rissho Kosei-kai Dhamma Foundation, Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367 Rissho Kosei-kai of Polonnaruwa Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka Rissho Kosei-kai of Galle Rissho Kosei-kai of Kandy Branches under the South Asia Division Delhi Dharma Center Rissho Kosei-kai of West Delhi 66D, Sector-6, DDA-Flats, Dwarka New Delhi 110075, India Rissho Kosei-kai of Kolkata E-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India Rissho Kosei-kai of Kolkata North AE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur, Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832 e-mail: nrkk@wlink.com.np Rissho Kosei-kai of Lumbini Shantiban, Lumbini, Nepal Rissho Kosei-kai of Singapore Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara, Phnom Penh, Cambodia Other Groups Rissho Kosei-kai Friends in Shanghai