МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД

Similar documents
<4D F736F F F696E74202D2090C389AA8CA782CC926E95FB95AA8CA082CC8EE B8CEA817A2E B8CDD8AB B83685D>

Fax: Мэйл хаяг: 3) Урьдчилан захиалга өгөх Өөрийн биеэр ирэх болон утас, мэйлээр урьдчилсан захиалга өгч болно. Гэх

ГАРЧИГ Удиртгал... 2 Нэг. Ерөнхий асуудал... 3 Хоёр. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний загвар ба бүтэц... 5 Гурав.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хий

4р сарын байдлаар Тусламжийн чухалчлах салбар Бүх нийтэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн дэмжлэг Тулгамдаж буй асуудлыг шийдэхэд

モンゴル語版 [Хавсралт 3] Вакцинжуулалтын бүртгэл ба вакцинжуулалтын үзлэгийн асуулга Маягт 3 Хүний хөхөлгөр урын вирусын халдварын вакцинжуулалтын үзлэгийн

Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал амжилттай хийж, эдийн засгийн хүндрэлээс гарч, хөрөнгө оруулалт идэвхжиж, яду

Японы дүрэм, дэг журам Гарчиг Хогоо хогийн саванд хаяна уу. Японы дүрэм, дэг журам P1-P4 Анхаарвал зохих Японы хууль Дугуй унахад анхаарах зүйлс Цагий

Танилцуулга Компанийн товч танилцуулга Нэр : Мирай ХХК ( MIRAI CO.,LTD.) URL : Байгуулагдсан он сар:2004 оны 9 р сар Хаяг : Токио

sonin1-mon.ai

SIRA_防災_モンゴル新.indd

2. Өдрийн хөтөлбөр 11 сарын 21 (Мя) Нарита олон улсын онгоцны буудалд буух Хөтөлбөрийн танилцуулга 11 сарын 22 (Лх)Сүгинами дүүргийн хүүхэлдэйн киноны

Microsoft Word - H24募集要項(MG).docx

SER_Morris_Rossabiブック.indb

5.1.2 Өртөө орчмын бүсийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага Өртөө орчмын хот байгуулалт ба тээврийн орчныг сайжруулснаар өртөө орчмын хүн ам өсөн нэмэгдэ

<89A98DBB82CC8E8B92F692B28DB88C8B89CA C82518F9C82AD816A32>

Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад аж

様式第一(第一条関係)

Microsoft PowerPoint - ThermalStorageHeater in UB others, by Amarbayar44.pptx

PowerPoint Presentation

монгол УЛСЫН хеделмерийн БААТАР РЕНЧИНГИЙН минжуур 1 Социалист ёсоор хоршоолохоос емнех уеийн амьдрал 1.1 8ссен, терсен нутаг 1.2 Хятад худалдаачид 1.

sonin-1st-7th-cover-2012-mon.ai

TUT brochure Mongolian pptx

энэ тухай Монгол Улсын үнэлгээ 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Крымийн хойгийн Ялта хотод Америк, Англи, ЗХУ гурван улсын тэргүүнүүдийн хурал болж, дэ

indd

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

Senri Ethnological Reports 42 ~ЗУУНЫ~ОНГОЛЧУУД Зохиож эмхэтгэсэн И.Лхагвасурэн National Museum ofethnology Osaka 2003

МОНГОЛ ХЭЛНИЙ .Г.ЙСГЭХ ХАРЬЦАА БА

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШУУН ШАРАВЫН ГУНГААДОРЖ / Монгол улсын еронхий сайд асан /... 1 ЭЦГИЙН хувь тавилан 12 Улеын САА-нууд тарав 2 Мэргэжлээ еонго

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг зөрөө. Үүнд: Номунханы будлиан (Халх голын дайн)-ы талаар Япон, Монгол хоёр талаас үзэл бо


Гарчиг 1. Ажил хэрэгжүүлэх үндэслэл Ажлын зорилт Ажил хэрэгжүүлэх бодлого... 2 (1) Манай улсын (Японы) засгийн газрын бодлого ба олон

Student Guide to Japan (Mongolian Version)

Microsoft Word - UBMPS_FR_Sum_MON_Part 1

15:50~17:30 フォーラム 2017& これからのステップ 参加型意見交換 交流会 今岡良子 ( 大阪大学言語文化研究科准教授 ) 共同研究の企画などについて助言 意見交換 18:00~20:00 懇親会 ( フォーラム終了後 ) 対象 日本全国のモンゴル人の博士課程留学生及び卒業生 言語

モンゴル国ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクトプロジェクト事業完了報告書

Student Guide to Japan (Mongolian Version)

хот, 2016 он "Эконометрик" сурах бичиг, Г. Элдэв-Очир, Э.Эрдэнэчимэг, Б.Энх-Амгалан, Орбис хэвлэл, хот, 2013 Хэвлүүлсэн өгүүллэг, семинар, хуралд илтг

МОНГОЛ ШҮЛЭГ ДЭХ ЗАДГАЙ БУЮУ ЧӨЛӨӨТ ХЭМЖЭЭТ ШҮЛГИЙН ЗҮЙ ТОГТОЛ



文大第    号

Киото компьютерийн Гакүин

3-402


2-334

3-402



技能実習生手帳 ( モンゴル語版 ) Ур чадварын дадлагажигч нарт зориулсан гарын авлага (Монгол хэл дээрх хувилбар) 所有者 ( 技能実習生氏名 )/ Эзэмшигчийн нэр (ур чадварын дадла


Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Зургаан барамид Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал Өглөг 2 Өнөөдөр Эдийн бус 7 өглөг буюу нүдний өг

(1990) (1990) (1991) 88

,000 5, a) b) c) d) e) 9

Ольшанская юдофил Синельников Синельников

脱退一時金請求書 日本から出国される外国人のみなさまへ Монгол 脱退一時金は 次のすべての条件に該当するときに請求することができます 国民年金 厚生年金保険又は共済組合の被保険者資格を喪失し 日本に住所を有しなくなった日か ら 2 年以内に請求する必要があります 1 日本国籍を有していない方

スライド 1

[ ] Гаспаров М.Л., Очерк истории русского стиха.изд.-во«фортуна Лимитед».М., Квятковский А., Поэтический словарь.изд.-во «советская энциклопедия

本組/野部(2段)

.

立経 溝端p ( ).indd

…“…V…A’l”m−¯‡Æ†c™ƒž−¥‰{“è

Философия общего дела Н Ф


Slaviana2017p

) ) ) ) Сильный ветер сильный и дождь. Если один день шел дождь и появился ветер то будет ещё 2-3 дня дождь. Куда ветер туда и дождь. Если стояло долг

ДОБРО ПОЖАЛОВАТЬ Кабели, которые находятся в каталоге исключительно от нашего стандартного ассортимента, мы в состоянии удовлетворить все ваши конкрет

229期短期講座(APR2019) 

Общество любомудрия Поэт и друг

_−~flö

No ロースキーの直観主義とベルクソン哲学 北見 諭 はじめに Лосский Н.О. Обоснование интуитивизма // Лосский Н.О. Избранное. М., С. 13. Лосский. Обоснов

Надиров Ш.Г. Ю. Цеденбал 1984 год. М., Шинкарев Л. Цеденбал и его время. Том 1, 2. М., Бол

МАС Малый академический словарь БАС Большой академический словарь Г нормативные словари Императорская Российская Академия

Веселовский

228

2 (коммуникативно нерасчлененное предложение) Книг было три. 3 книг (коммуникативно расчлененное предложение) Этих книг мы купили две. 2?Учебных предм


1-2 カーの時間 АСЦУ «Тогда еще верили в пространство и мало думал о времени.» В. В. Хлебников, Соб

2019夏期集中講座 講座案内(PDF版)

Microsoft Word - ファイナルレポート_Jp_ doc

2. Schedule of application for entering in April 2019 Application (early August) 1) Fill out the the application for admission, Personal history, Stat

& ~16 2

М. Ю. Мцыри романтическая поэма В. Г. У. Р. А. С. Кавказский пленник Е. А. Эда Герой нашего времени

сложили свои полномочия. ハバロフスク地方の 2000 人程の農村集落の議員のうち 102 名が期限前に辞任 した Причина обязанность ежегодно предоставлять справку о своих доходах, доходах супр

杉浦論文.indd

体制移行期のカザフスタン農業

.e..Note

.R N...ren


Slaviana2017p

Slaviana2017p

Sawada

Our Position in the Market Interfax-100 Russian Banks by Assets

Microsoft Word horiuchi.docx

…“…V…A’l‡Ì‡Ý‡½†c™ƒž−¥‰{“è2/21

Андреевна Федосова ) 5) 6) 1895 Ельпидифор Васильевич Барсов Андрей Ефимович Елена Петровна )


Microsoft Word - ロシア語

( ) ( ) ( ) ( ( ~ ) ( ) ( )) ( ) ( ) ( ) ( ) ( ) ⑴ 2

上野俊彦.indd

Transcription:

東京外国語大学論集第 80 号 (2010) 1 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ Удиртгал 1. Монгол хэлний хэлц үгийн тухай 2. Монгол хэлний хэлц нэгжийн судалгаанаас 3. Монгол хэлний хэлц нэгжийг хэлзүйн талаас бүтцээр нь ангилах нь Дүгнэлт Удиртгал Хэлний үндсэн нэгжүүдийг их нэгж буюу үгүүлбэр, цогцолбор, бага нэгж буюу бүтээвэр, үг гэж ангилдаг. Үүнээс бүтээвэр нь юмын бүтэх утгыг, үг нь нэрлэх, үглэх утгыг илэрхийлэх бөгөөд үгүүлбэр, цогцолбор нь төгс утга санааг илэрхийлнэ. Мөн нийлмэл үгүүлбэр, холбоо үг гэх мэт завсрын нэгжүүд байгаа. Үгүүлбэр, цогцолбор хоёрын аль аль нь төгс утгатай байдгаараа дундын шинжтэй гэж ойлгож болно. Орчин үеийн хэлшинжлэлд хэлний үндсэн ба завсрын нэгжүүдийг ерөнхийд нь хэлц, хэлц бус гэж ангилах явдал өргөжиж байна. Монгол хэлийг ч гэсэн хэлний баримт жишээнд тулгуурлан тийнхүү тууштай ангилах нь онолын төдийгүй практик ач холбогдолтой зүйл юм. Ингэж ангилж тогтоогүйгээс болж хэлний үзэгдлүүдийг тайлбарлах, тайлбар толь бичиг, хэлц үгийн толь бичиг хийхэд хэлний хэлц, хэлц бус нэгжүүд холилдох, замбараагүйдэх, дэс дараа нь алдагдах, буруу тайлбарлах явдал их байна. Ерөнхий хэлшинжлэлийн үүднээс чухам хэлц гэж юу вэ гэдгийг авч үзвэл судлаач Росамунд Муун өөрийн номдоо Idiom is an ambiguous term, used in conflicting ways. In lay or general use, idiom has two main meanings. First is a particular manner of expressing something in language, music, art, and so on, which characterizes a person or group: secondly, an idiom is particular lexical collocation or phrasal lexeme, peculiar to a language [Moon 1998:3] гэж тодорхойлсон байна. Үүний хоёрдугаарх утга буюу хэлний хэлц буюу тогтвортой хэллэг гэсэн утгаар бид ойлгож хэрэглэдэг. Аливаа хэлний хэлц нь олон мянган жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж хэвшин тогтдог тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл, сэтгэлгээний онцлогийг

2 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД:Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ тусгадаг нэг төрлийн өвөрмөц бэхжмэл цул бүтэц юм. Монгол хэлний хувьд хэлцээр маш баян хэл бөгөөд тогтвортой нэгжүүдийг хэдийгээр олон янзаар нэрлэдэг боловч хэлц үг, хэлц хэллэг, хэлц үгүүлбэр гэх мэтээр нэрлэж хэвшээд байна. Судлаачид хэлцийг утгын талаас, хэлзүйн талаас, утгын орон ахуй талаас нь янз бүрээр ангилсан туршлага бий. Бид ч гэсэн монгол хэлний хэлц үгийн бүтэц, утга, үүрэг, хэрэглээний талаар хэд хэдэн бүтээл хэвлүүлж [Бат-Ирээдүй 2007, 2008:32-33, 52:54, 62-64; 2009] гадаад хүн монгол хэл, соёл сурахад ашиглаж байгаа билээ. Харин энэхүү үгүүлэлд чухам хэлц нэгжийн тухай хэлзүйн талаас нь голлон авч үзэх бөгөөд хэлц бүтээвэр, хэлц үг, хэлц холбоо үг, хэлц хоршоо үг, хэлц үгүүлбэр, хэлц цогцолбор гэсэн үндсэн дэс дарааллаар авч үзэх юм. 1. Монгол хэлний хэлц үгийн тухай Монгол хэлний хэлц үг, хэллэгийг ойрын жилүүдэд улам эрчимтэй судлаж байна. Харин судлаач нар энэхүү хэлц үгийг янз бүрээр нэрлэн бичсээр байгаа боловч сүүлийн үед хэлц үг гэдэг нэр томьёо харьцангуй тогтвортой шинжтэй болж байгааг өмнө дурдсан. Нэг ойлголтын талаар хэтэрхий олон нэр томьёо хэрэглэх нь хэрэглэгч, суралцагсдыг төөрүүлэх магадлалтай учраас бид цаашид хэлц гэдэг нэг л нэр томьёон дээр тогтож хэрэглэмээр санагдана. Эрдэмтэн Чой.Лувсанжав, Г.Аким, Д.Бадамдорж, Юнь Со Вонь нар өвөрмөц хэлц буюу хэллэг, Ж.Төмөрцэрэн, М.Базаррагчаа, Б.Пүрэв-Очир, Ж.Баянсан, Ч.Догсүрэн, Д.Баттогтох нар хэлц үг гэсэн нэр томьёог баримтлан бичиж байна. Зарим судлаачид судалгааны ажилдаа энэ хоёрыг холиж хутгасан газар ч бий. Хэлц үг гэж чухам юу вэ гэдгийг эрдэмтэн судлаачид янз бүрээр тодорхойлдог. Энэ тодорхойлолт олон янз байгаа нь судлаачдын харж байгаа өнцгөөс шалтгаалах бөгөөд чухамхүү утгын талаас харж байна уу, бүтэц, хэлзүйн талаас харж байна уу, сэтгэлгээ, нийгэм, соёлын талаас харж байна уу гэдгээс шалтгаалаад өөр өөр байна. Энд зөвхөн хэлний талаас харсан тодорхойлолтуудыг авч үзье. Тухайлбал профессор Чой.Лувсанжав, Өвөрмиц хэллэг гэдэг Энэтхэг Европ хэлний idiom хэмээх үгээс хуулан орчуулж монголчилсон нэр юм. Мөн англи хэлний idiomatic expression, idiomatic phrases зэрэг үгтэй ч утга тэнцэнэ.... миний бие монгол хэлний өвөрмиц хэллэгийг судлаад энэ зохиолдоо монгол хэлний үгсийн сангийн утгазүйн онцлогийг харгалзан, өвөрмиц хэллэг гэж нэг ерөнхий нэрээр нэрлээд, түүнийгээ дотор нь заримдаг өвөрмиц хэллэг, бүтэн өвөрмөц хэллэг гэж хоёр хуваав. [Лувсанжав 2006:15] гэж тайлбарлажээ.

東京外国語大学論集第 80 号 (2010) 3 Судлаач Г.Аким Өвөрмөц хэлц гэдэг бол гагцхүү тухайн үндэстний хэлэнд дэх бүрэлдүүлсэн үгийн нь утга алдагдаад нэгэн нэгдмэл утга гаргах болсон тогтвортой нийлэмж үг юм [Аким 1999:3], эрдэмтэн М.Базаррагчаа, Хоёр буюу түүнээс дээш үгс нийлж өвөрмөц утга илтгэнэ. Тогтвортой, чөлөөт бус үг, холбоо үг, өгүүлбэрийг өвөрмөц хэллэг, хэвшмэл хэллэг гэж нэрлэсээр ирсэн ба хэлц үг, хэлц хэллэг ч гэх нь бий. [Базаррагчаа 2000:14-15], гэсэн бол профессор Ж.Баянсан,... идиом үүсэхдээ хэлний үгийн сангийн бэлэн нэгж, түүнийг холбож, нийлмэл дохио үүсгэх хэлзүйн бэлэн загварыг ашигладаг ч гэсэн дүр дүрслэлийг сэдэлийн үндэс болгодогоороо өвөрмөц ажээ. [Баянсан 2004:76] гэж бичжээ. Судлаач Д.Бадамдорж, Өвөрмөц хэлц гэдэг бол утгын хувьд бүрдүүлж байгаа үг тус бүрийн нь цөм утга алдарч, нийлэн нэгдэж, нэгэн ухагдахуун, утга санаа илэрхийлсэн, тухайн ард түмний сэтгэхүй, сэтгэлгээ нэвт шингэсэн, аж ахуй, бодот амидрал, хэв ёс, зан заншил, шашин шүтлэг, үзэл бодол гэх зэргийн гүн тусгал болсон тогтвортой нийлэмж үг юм. [Бадамдорж, 2006:124] гэж тодорхойлжээ. Доктор Б.Баттогтох,...хэлц нь үгсийн сангийн гол нэгж болох ҮГ-ээс өргөн, агуулга хэлбэр, бүтэц бүрэлдүүлбэр, илэрхийлэх утга, мэдээлэл хадгалах, дамжуулах үүрэг, яриа бичигт хэрэглэгдэхийнхээ хувьд Өгүүлбэртэй адил, тэрч байтугай ЭХ-ийн түвшинд судалж үзмээр хэлний онцгой нэгж юм. [Баттогтох 2006:3] хэмээн янз бүрээр тодорхойлжээ. Судлаач Л.Дашням Миний бодлоор хэвшмэл хэллэг (фразелогия, phraseology) гэдэгт үгийн уугал утга шилжрэн, тодорхой санаа, ойлголтыг илэрхийлэх шинэ авъяастай болж, бүтэц бүрэлдэхүүн нь хэвшин тогтсон томоохон бүлэг үгсийг багтааж болмоор (жишээ нь: нүглийн нүдийг гурилаар хуурах, нуур шиг шөл, нугас шиг мах г.м), харин хэлц буюу өвөрмөц үг (идиомы, idioms) гэдэгт нь эхлээд тодорхой хүрээнийхний ойлголцол, харилцааны хэрэгсэл болж үүсээд, яваандаа нийтийн хэрэглээ болж тогтносон, өвөрмөц бүтэц бүрэлдэхүүнтэй, оролцогч үг бүрийн утгаар илэрхийлж байгаа ерөний утга санааг нь тайлан ойлгохуйяа бэрх (жишээ нь булчин бурхан хэрсэн чөтгөр, нэр нэдэр, чих зүдэр, туулайн эвэр тугалын соёо г.м.) үгсийг хамааруулж баймаар санагдаж байгаа юм. [Дашням 2005:5] гэж хэлц үг, хэвшмэл хэллэгийн ялгааг тодруулж тодорхойлох санал дэвшүүлсэн байна. Эндээс үзвэл хэлц үг гэж юу вэ гэдгийг судлаач бүр өөр өөр зорилгоор, өөр өөр өнцгөөс харж тодорхойлсон болохоор түүний бүхий л шинжийг ганц үгүүлбэрт багтаагаад бүгдийг хэлэх гэдэг боломжгүй зүйл юм. Ийм хэрэгцээ шаардлага ч үнэн хэрэгтээ байхгүй. Харин хэлний бүтэц, хэлзүйн талаас нь их товч тодорхойлоё гэвэл Бүтцийн хувьд тогтвортой, нөхцөлдмөл, утгын хувьд нэгдмэл бөгөөд шилжмэл шинжтэй бодомжит нэгжийг хэлц гэнэ гэж болмоор санагдана.

4 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД:Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ Хэлц үг хэллэгээс гадна хэвшмэл хэллэг, хэвшмэл хэлц, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг гээд олон янзаар нэрлэх нэг хэсэг зүйл буйг судлаачид тогтвортой хэллэг гэдэг том малгайн доор хэлц үгийн хамт багтаадаг гэж ойлгодог. Тогтвортой хэллэг гэдэг энэ ойлголт өөрөө маш том дээвэр бөгөөд доороо нэг агуулгад хамаарах олон өөр ойлголтыг бас багтаадаг гэж болно. Бидний бодоход хэлц нэгжийн онцлогоос шалтгаалан Үгийн сангийн үндсэн утга шилжих үзэгдэл бол үндсэндээ хэлц болох үндсэн шинж чанар юм. гэж тодорхойлж болох юм. 2. Монгол хэлний хэлц нэгжийн судлагаанаас Монгол хэлний хэлц нэгжүүд түүний дотор хэлц үг хэллэгийг сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй судлаж байгааг судалгааны бүтээлүүдээс харж болно. Судлаач М.Базаррагчаа бүтэц, утга, хэлбэрийн талаас, Д.Бадамдорж, Ж.Баянсан, Б.Пүрэв-Очир, Б.Баттогтох нар голдуу хэрэглээ, утга, орны талаас, Г.Аким, Бүрэнтөгс, Л.Дашням, Ж.Бат-Ирээдүй нар толилох, зүйлчлэх талаас нь тус тус судлажээ. Хэлц үгийн утгын ангилалын талаар дорвитой судалгаа хийсэн доктор М.Базаррагчаа хүн, амьтан, ургамал, хүний бүтээсэн зүйл, адгуусны бүтээсэн зүйл, гариг ертөнц, сэтгэхүй, мэдрэхүй, зөн билиг, хий үзэгдлийн утга санаа илэрхийлсэн хэлц [Базаррагчаа 1999:31] хэмээн 10 хуваасан бол судлаач Д.Бадамдорж нэвтрүүлж байгаа санаа, заан илэрхийлж буй утгыг харгалзаж, түүгээр гол шалгуур хийж, агуулгаар нь монгол амьдрал, хүний сайн үйл, сайхан зүйлийг магтан илэрхийлсэн, монгол амьдрал, хүний муу үйл, муухан явдлыг шүүмжилсэн, хүндэтгэл, бэлгэдэл, ёс зүйн утгатай, муушаал, ёрлол, ёс бусын утгатай, юм, үзэгдэл, чанар хөдөлгөөний ялгавар, чанар шинжийн утгатай [Бадамдорж 2006:137-139] хэмээн 5 ангилсан байна. Аливаа хэлний хувьд тухайн хэлний хэлц үгийн тайлбар болон олон хэлний толь бичиг хийх нь онолын болон хэрэглээний чухал ач холбогдолтой байдаг учир Орчин цагийн Монгол хэлний хэлц үгийн толь бичиг хийх талаар дотоод гадаадын эрдэмтэд чармайн ажиллаж ирсэн билээ. Үүнд Чой.Лувсанжавын Орос-Монгол өвөрмөц хэллэгийн толь (Улаанбаатар, 1970), Г.Акимийн Монгол хэлний өвөрмөц хэлцийн тайлбар толь (Улаанбаатар, 1982, 1999), Монгол-орос, оросмонгол өвөрмөц хэлцийн товч толь (Улаанбаатар, 1985), Бүрэнтөгсийн Монгол хэлцийн далай (Хөх хот, 2001), Л.Дашнямын Монгол хэвшмэл хэллэг, хэлц үгийг тайлбарт толь (Улаанбаатар, 2005), Ж.Бат-Ирээдүйн Монгол хэлний хэлцийн сан (Улаанбаатар, 2009) зэрэг толь бичгүүд хэвлэгдэж уншигч, хэрэглэгчдийн гарт очжээ. Г.Акимийн Монгол хэлний өвөрмөц хэлцийн тайлбар толь бол орчин цагийн монгол хэлний хэлц үгийг цагаан толгойн дэс дарааллаар, утга зохиолын хэлний дэлгэрэнгүй жишээ баримттайгаар

東京外国語大学論集第 80 号 (2010) 5 эмхлэн найруулсан анхны толь бичиг байснаараа практик хэрэглээний чухал ач холбогдолтой толь бичиг болсон юм. 2009 онд гарсан Монгол хэлний хэлцийн сан толь бичигт хэлцийг үйл төвтэй болон нэр төвтэй гэж хоёр үндсэн хэсэгт хувааж толилсон нь хэлц үгийг толилох шинэ туршлага болж хэлц энд тэнд давхардах болон, гээгдэж орхих гэмээс сэргийлсэн сайн толь бичиг болсон гэж профессор Ж.Баянсан [Бат-Ирээдүй 2009:3] үнэлсэн билээ. Мөн Монгол хэлний хэвшмэл хэллэгийн бүтэц дэх хэлц үгийг дангаар нь судлаж Монгол хэлний хэвшмэл хэллэг дэх хэлц үгийн утга хэмээх номыг 2006 онд хэвлүүлсэн. Тухайлбал, монгол хэлний Авсан хүний гар зөөлөн, амталсан хүний ам зөөлөн гэдэг хэвшмэл хэллэгт байгаа гар зөөлөн буюу авахдаа дуртай, ам зөөлөн буюу яриа хөөрөө сайн, магтаж ярих гэсэн утга илэрхийлэх хэлц үгийг судласан хэрэг билээ. Эндээс хэлц нэгжийн төрөл бүрийн хэлбэр монгол хэлний хэвшмэл хэллэгийн бүтцэд тун арвин байгааг бэлхнээ үзэж болно. Мөн гадаадын ахисан төвшиний суралцагч нарт зориулсан Ж.Бат-Ирээдүйн Монгол хэлний хэлц үгийн утга, хэрэглээ (Улаанбаатар, 2007) ном бол монгол хэлний хэлц үгийг агуулгаар нь болон бүтцээр нь ангилж монгол болон гадаадын хүмүүсийн аль аль нь сурч болох сурах бичгийн зориулалтаар хийсэн анхны гарын авлага болсон юм. Судалгааны ерөнхий байдлыг ажиглахад хэлц үгийг утгын талаас ангилах талаар судлаачид нэлээд ажилласан бөгөөд харин бүтэц, хэлзүйн талаас харицангуй бага судласан байна. 3. Монгол хэлний хэлц нэгжийг хэлзүйн талаас бүтцээр нь ангилах нь Монгол хэлний хэлц үгийг хэлний талаас, хэлний бүтцийн талаас ажиглаж судласан ажиглалт мэр сэр бий. Тухайлбал, судлаач Г.Аким, Монгол хэлний өвөрмөц хэлц нь өгүүлбэр зүйн янз бүрийн харьцаагаар хоорондоо холбогдсон, үг зүйн өөр шинжтэй үгээс бүрэлдэж бүтцийн хувьд бүхэл бүтэн зүйл болж байдаг. Өвөрмөц хэлцийг бүтцээр нь хоёр анги болгон хувааж болно. [Аким 1999:8] гэжээ. Хэл нь их бага нэгжүүдээс тогтоно. Энэхүү тогтолцооны бага нэгж нь их нэгждээ багтах буюу их нэгж нь бага нэгжээ багтаах тул багаасаа ихэд буюу ихээсээ багад тус тус шаталсан тогтолцоотой юм.... Их нэгж нь хүмүүсийн хоорондын харилцах нэгж болдог бол бага нэгж нь харилцааны нэгж болдоггүй.... Иймд бүтээвэр нь үг болж, үг нь өгүүлбэр, өгүүлбэр нь цогцолбор болно. [Базаррагчаа 2000:13] гэх мэтээр тэмдэглэсэн байна. Хэлний энэхүү харицангуй тогтвортой нэгжүүдийг хэлц нэгжүүд гэж ангилах санал нь анхных биш бөгөөд зарим эрдэмтэд энэ талаар санал дэвшүүлж байсан. Тухайлбал, эрдэмтэн М.Базаррагчаа, Тогтвортой, чөлөөт бус үг (холбоо үг), өгүүлбэрийг өвөрмөц хэллэг, хэвшмэл хэллэг гэж нэрлэсээр ирсэн ба хэлц үг, хэлц хэллэг гэх нь ч бий. Тэгвэл эдгээрийг хэлц бүтээвэр, хэлц үг, хэлц өгүүлбэр,

6 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД:Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ хэлц цогцолбор гэж болно. [Базаррагчаа 2000:15] гэжээ. Иймэрхүү байдлаар хэлцийн бүтцийг ажигласан зүйл байгаа боловч бид хэлний баримтад түшиглэн илүү нарийн ангилан хувааж болно гэж үзэж байгаа юм. Хэлц бүтээвэр. Хэлц бүтээврийн хувьд судлаач М.Базаррагчаатай санал нэг байна. Хэлц бүтээврийн талаар тэрбээр бичихдээ, хуримтлах, нэгэн цогц болох гэсэн утга бүхий ц дагаврыг нэр ба үйл үндэснээ чөлөөтэй залгаж болно. Хэдий чинээ олон үндсэнээ залгавал төдий чинээ түүний утга өргөснө. Гэтэл цогц, хурц, ууц хэмээх үгийн ц бүтээвэр нь өмнөх хэсэгтэйгээ зууралдан нэг үг болон сэтгэгдэх болсон байна. Үүнийг хэлц бүтээвэр гэнэ.... Хоёр ба түүнээс дээш гийгүүлэгч орж бүтсэн бүтээврийг хэлц нийлмэл бүтээвэр гэж болох ба дагаврын өмнө тохиолдох хэд хэдэн гийгүүлэгч орж бүтсэн язгуур бүтээврийг мөн хэлц бүтээвэр гэж болно. [Базаррагчаа 1999:36-38] гэжээ. Үгийн сангийн утгыг өөрчлөн хэлцжсэн шилжмэл өөр утга үүсгэх чадавхитай нөхцлийг хэлц бүтээвэр гэж нэрлэе. Чухамхүү энэ хэлц үгийг бүтээж байгаа гол зүйл нь бүтээвэр гэж үзэж болно. Бүтээврийн эрхээр утга шилжиж үгийн сангийн утгаас тэс өмнөө утгатай болсон ийм хэлцийг хэлзүйжсэн хэлц үг гэж нэрлэсэн ч болно. Жишээлбэл, ама+нцар, ами+хан+даа, ам+тай, аюул+ын, бага гар+ын, гар+тай, гол+оос+оо, гол+той, доод+ох, мөр+өөр+өө, нугас+гүй, нуруу+тай, нүд+гүй, нүүрэ+мгий, оволз+уур, өеө+д+мөр, нүүрэ+лдэх, хэзээ+ий, элэг+тэй, яс+ны, тэнгэр+тэй, хөл+тэй гэх мэт. Эдгээрийн утга зохиолын хэлний жишээ баримтаас үзвэл: Бийртэй хүн гартай., Голоосоо гол засах юмгүй. (хэвш.), Жав гуайн голтой байгаагийн ганц учир үүнд бий. (С.Эрдэнэ), Бухын доодохыг харж үнэг турж үхэх. хэвш., Би яахав ээ архинд дуртай мөрөөрөө гэмгүй амитан. (Б.Догмид), Сэргэлэн рок сонсдог ч гэсэн сонгодог хөгжимд нугасгүй. (Б.Шүүдэрцэцэг), Нутгийн нуруутай хэдэн өвгөний нэг байлаа даа... (С.Дашдооров), Нүдгүй л шуурчихдаггүй юм бол маргааш бэлчээнэ ээ. (Д.Батбаяр), Нүүрэмгий хүүхэн, түрэмгий бух хоёр адил. (хэвш.), Оволзуур хүнийг жигшигч олон. (хэвш.), Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо л таргалж байна. (С.Эрдэнэ), Энэ оросын як ёстой тэнгэртэй унаа шүү. (Б.Догмид), Хурим хөлтэй өнгөрч амидрал буулгаа хүзүүнд нь углаж зүтгүүлэхдээ хуримын өдрүүд шиг байсангүй. (Ж.Дашзэгвэ), Балбар бол хүүхдэд элэгтэй хүн юм. (С.Эрдэнэ), Тулгaны бүс тас цавчсан бөхөд чи бүр ясны агсам эр юм аа гэв. (Б.Бааст), гэх мэт. Иймэрхүү дан хэлц нь үгүүлбэрээс салангид байхдаа хэдийгээр хэлц мөн эсэхийг нь мэдэхэд хэцүү боловч тайлбар толь бичигт нэг салаа утга нь хэлц мөн болохыг тайлбарлаж жишээгээр батлаж өгөх нь чухал байгаа юм. Нэр хэлц үг: Нэр хэлцийг бүтцээр нь дан хэлц, холбоо хэлц, хоршоо хэлц, давтах хэлц гэж хувааж болно.

東京外国語大学論集第 80 号 (2010) 7 Дан нэр хэлц: Дан хэлц үг нь ямар нэгэн дагаваргүйгээр үгийн сангийн болон толь бичгийн үндсэн хэлбэрээр үгүүлбэрт орж голдуу шилжсэн утга буюу хэлц утгаараа хэрэглэгдэх үгс байдаг. Жишээлбэл, бөгс сүүл, бөндгөр толгой, будаа бүтэлгүй, бүрлээч нас барсан хүн, гавал толгойтой, эрдэмтэй, гожин архи, зовлого бие, ногоон америк доллар, хорхой дур, Үгүүлбэрт байх жишээ нь. Бодоод бодоод, бодын шийр дөрөв, Дамбын бөндгөрт орж ирэх бодитой ухаан даанч байхгүй бололтой. (Б.Бааст), гэх мэт. Холбоо нэр хэлц: их үг том хүний яриа хөөрөө, аавын цээж онгироо сагсуу зантай хүн, цэнхэр дэлгэц зурагт, телевиз, аяга тагш юм архи дарс, есөн өнгийн янз бүрийн, айраг найрын цаг зуны дэлгэр цаг, нэг тэрэгний хоёр дугуй адилхан улс, хоолны сав идэхээс өөр идгүй. Утга зохиолын хэлний жишээ нь: Ахмад хүний дэргэд их үг хэлж болохгүй. Тэгвэл аавын цээж гэж муу хэлнэ. (С.Дашдооров) Хоршоо хэлц хэллэг нь заавал хос бүтэцтэй байна. Хоршоо хэлц хэллэг нь дан үгээр хоршихоос гадна, мөн үгүүлбэрээр хоршиж болно. Тухайлбал, атга чимх бага зэрэг, ойр зуур, ацан шалаа тээг, саад, нялх нойтон нялх хүүхэд, гэж үгээр хоршиж хэлц утга үүсгэж байгаа бол аманд ч үгүй, хамарт ч үгүй өчүүхэн, бага, гар газар, хөл хөсөр чөлөөтэй, тайван амгалан, гарын ганган хөлийн хөнгөнөөр амар, амархан,, дөрвөн зүг, найман зовхис зүг бүрт, илүү үгтэй, илгэн хоншоортой олон үгтэй, дэндүү яриа, өвс идэж, ус уусан эр хүч, тамир тэнхээгүй, өдрийн бодол, шөнийн зүүд байнга, дандаа, гэх мэтээр үгүүлбэрээр хоршсон хэлц хэллэг бүтээж бас чадна. Утга зохиолын хэлний жишээ: Батын хичээнгүйлэн чанасан ганц таваг банш аманд ч үгүй, хамарт ч үгүй өнгөрөв. (Ч.Лодойдамба) Давтсан хэлц: Давталт бол монгол хэлний бас нэг сонин үзэгдэл мөн. Харин давталтаас хэлц үг үүсдэг учир давтан хорших хэлц гэж байж болно гэж үзэж байна. Тухайлбал, газар газрын янз бүрийн, юу юугүй шууд, тэр дороо, гэх мэт. Үйл хэлц үг. Холбоо үгийн бүтэц утгын хэв шинжийг тодорхойлох нь утга судлалын хамгийн чухал үүрэг юм. Холбоо үгийг хэлц ба хэлц бус гэж авч үзвэл хэлц бус нь дийлэнх юм шиг харагдана. Хэлц үгийн тооны харьцааг авч үзвэл ихэнх нь хэлц холбоо үг байдаг. Бүтцээр нь авч үзвэл ихэнхи нь нэр үйлийн холбоо байдаг. Үйл хэлц үгийн хувьд ихэнхи нь хэлц холбоо үг байдаг. Хэлц холбоо үг үүсэх нь утга салаалах (polysemy)-тaй гарцаагүй холбоотой. Ихэнхи тайлбар толь бичигт үүнийг шилжсэн утгатай үг гэж тайлбарладаг боловч үнэн хэрэгтээ энэ нь хэлц үг юм. Үйл хэлц үг нь энгийн үйл үгээс ялгарах хэд хэдэн онцлогтой. Үүнд дүрслэх ур маягаар бүтсэн байна.

8 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД:Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ нэг буюу хоёроос дээш хэд хэдэн үгээс бүтэх боловч нэг л утга илэрхийлнэ. Ерөөсөө үйл хэлцийн үндсэн шалгуур нь утга шилжиж байна уу үгүй юу гэдгээс л шалтгаална. Энэ шинжийг ч нарийн судлаж толь бичгийн тайлбарт ашиглах учиртай. Ийм учраас үйл хэлцийг доорх мэт хэд хэд хувааж болно. Үүнд: дан хэлц үг, холбоо хэлц үг, гэх мэтээр. Дан үйл хэлц: аальгүйтэх маяглах, аяглах, авалцах хэрэлдэх муудалцах, авдарлах нөөцлөх, хадгалах, авалцах хэрэлдэх, муудалцах, баасдах гутаах, бантагнах будилах, битүүлэх солих, бөөдийх үхэх, буулгах тушаах, бүлээрэх халуурах, жийх хасах, гаргах, зуух хонзогнох, гэх мэт. Үйл холбоо хэлцийн жишээ: баас авах, биеэ оторлох, газар авах, гар тэнийх, нүүр хагарах, хар амлах, нүүрээ буруулах, адис буулгах, хулхи буух, айл буух, хор буцлах, есөн шид нь бүрэлдэх, нүд бэлчээх, элэг гашилах, хорхой гозогонох, шүлс гоожих, сэтгэл горойх, хөл залгах, гэх мэт. Үйл хэлцийн жишээг утга зохиолын бүтээлүүдээс арвин олж болно. Зарим тохиолдолд нэг үгүүлбэрт хоёроос дээш хэд ч байж болдог. Жишээ нь: Харамчийнхан яадаг бол гар тэнийхгүй дээ гэж хар амлацгаасан улс гайхаж гүйцэв. (Д.Цоодол), Зүйрлэсэн хэлц үг: Хэлц үгийн бүтцийг ажиглавал нэг хэсэг нь зүйрлэлээс хаашаа ч гарахгүй шинжтэй. Угаасаа хэлэнд зүйрлэх арга хамгийн чухал хүчин зүйлийн нэг байдаг нь хэлний тогтвортой хэллэг дээр ч их ажиглагддаг. Зүйрлэл, адилтгал, төлөөлөл, хэтрүүлэл зэрэг яруу хэрэглүүрийн үндсэн үүрэг нь шинэ ухагдахуун, шинэ нэрлэлт бий болгодогт оршино. [Баянсан 2002:14] Монгол хэлэнд шиг, мэт, чинээ гэх үгээр зүйрлэсэн хэлц үг маш их байдаг. адил: нохойн нуруун дээр цас адил их амархан, салхины өөдөөс шээх адил хэцүү, хоёр үзүүрт зүү адил ховч муу зантай, хоёр хөлт могой адил хорт муухай зантай, шиг: амаа үдүүлсэн юм шиг дуугүй, арчсан толь шиг эрүүл саруул, эрүүл чийрэг, буруу ишилсэн сүх шиг зөрүүд, бээрсэн аалз шиг хийморь, лундаагүй, газар тэнгэр хоёр шиг их ялгаа зөрөөтэй, газрын бэтэг шиг намхан, жижиг, гүзээнд наалдсан дэлүү шиг өөрийн биш хүний эрхээр, долоо шархадсан чоно шиг хашир, дэнгийн эрвээхий шиг хөнгөн хийсгэлэн зантай, зурсан юм шиг сайхан, гоё, хөөрхөн, өр алдсан хятад шиг хийморьгүй, салхин дэвүүр шиг хөнгөн, сүү долоосон гөлөг шиг аймхай, тогорууны нүд шиг жижигхэн, ус балгасан юм шиг дуугүй, дорой, номой гэх мэт. мэт: арван тавны төгрөг цагаан саран мэт сайхан, гоё, бурантаг хавчуулсан мэт хүний эрхээр, тунгаасан алт мэт шижир, ариун, хуй салхи мэт хөнгөн хийсгэлэн, усны замаг мэт арвин, хазааргүй морь мэт учир замбараа, хамаагүй, хөөс замхрах мэт хурдан, хурын дараах

東京外国語大学論集第 80 号 (2010) 9 цэцэг мэт гоё, сайхан, эвдэрхий хүрээ мэт эв найр, түнжингүй гэх мэт. чинээ: алгын чинээ өчүүхэн, бага, аягын чинээ бага, жаахан, бээлийн чинээ бага, жижиг, нялх, утсан чинээ өчүүхэн, хуруун чинээ өчүүхэн, бага, тэвнэн чинээ бага жаахан, тэмээн чинээ том, их, хэдгэнийн чинээ бага жаахан, шагайн чинээ бага жижиг, чигчийн чинээ бага, жижиг, гэх мэт. Хэлц үгүүлбэр: Нэг болон хэд хэдэн үгүүлбэр нийлж өвөрмөц сонин утга буюу санаа илэрхийлэх үгүүлбэрийг хэлц үгүүлбэр гэж нэрлэнэ. Хэлц үгүүлбэр нь бүрэн бүтцээрээ ганц юм уу давхар санааг илэрхийлэх боломжтой. Хэлц үгүүлбэр, хэлц цогцолбор нь ямар нэг гол санаатай байх ба тэр нь аль нэг үйл явдлаас эхтэй байдаг. Үүнийг үүсгэл санаа гэж болно. (Базаррагчаа 2000:15) Жишээлбэл, Аарцыг нь уугаад аягыг нь голох, агтыг нь унаад эмээлийг нь голох гэсэн үгүүлбэрт хэдий хүнээс юм гуйж тусыг авсан боловч дараа нь муугаар ярьж хэлэх нь ёс суртахуунгүй, хүн чанаргүй хэрэг гэсэн санааг илэрхийлж байгаа нь хэлц үгүүлбэрийн гол шинж чанар юм. Ийм хэлц үгүүлбэр монгол хэлэнд маш арвин бий. Хэлц үгүүлбэрийг мөн дотор нь нэрлэсэн нэр хэлц үгүүлбэр, үгүүлсэн үйл хэлц үгүүлбэр гэж ялгаж болох юм. Тухайлбал, Амьдрах өдөр тоотой хүн гэсэн нэрлэсэн хэлц үгүүлбэрийг үхэх цаг нь дөхсөн, бие хаа муутай харагдах гэсэн утгаар ойлгож болно. Галыг нь түлж, морийг нь унуулах, гэсэн үгүүлэх үйл хэлц үгүүлбэрийг улам догиох, нэмэр болох гэсэн утгаар, гар бариад, бугуй барих, бугуй бариад булчин атгах гэвэл улам даврах, ахих, гэсэн утгаар, ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх гэвэл цагтаа ач тусыг нь авч байсан боловч дараа нь ачийг нь бачаар хариулах гэсэн утгаар, малгай толгой хоёр нь адилхан гэсэн нэрлэсэн хэлц үгүүлбэрийг малгайтай адилхан ухаантай өөрөөр хэлбэл тэнэг гэсэн утгаар, мэднэ мэднэ гэж мэлхий алж ганзагалах гэсэн үйл хэлц үгүүлбэрийг хэт мэдэмхийрэх, онгирох нь ихэдвэл тэнэг юм болох гэсэн утгаар тус тус ойлгож байна. Эдгээр жишээнүүд нь утга зохиолын жишээ баримтад ч бүрэнээ байж байдаг зүйл. Тухайлбал, Царайны нь өнгө энэ нүгэлт ертөнцөд амьдрах өдөр тоотой хүн гэдгийг илтгэнэ. (С.Эрдэнэ), Ер нь ард түмэн гэдэг чинь малгай толгой хоёр нь адилхан хаашаа амьтад байдаг юм бэ. (Б.Догмид). Монгол хэлний зүйр цэцэн үг, сургаал үгс бол хэлц үгүүлбэрийн маш арвин санг бүрдүүлдэг бөгөөд бид монгол хэлний хэлц үгүүлбэрийн дээжээс толь бичигтээ зориуд оруулсан билээ. [Бат- Ирээдүй 2009:239-248]

10 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД:Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ Дүгнэлт Аливаа хэлний хэлц нь олон мянган жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж хэвшин тогтдог тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл, сэтгэлгээний онцлогийг тусгадаг нэг төрлийн өвөрмөц бэхжмэл цул бүтэц юм. Харин хэлний бүтэц, хэлзүйн талаас нь их товч тодорхойлъё гэвэл Бүтцийн хувьд тогтвортой, нөхцөлдмөл, утгын хувьд нэгдмэл бөгөөд шилжмэл шинжтэй бодомжит нэгжийг хэлц гэнэ гэж болмоор санагдана. Хэлц үг хэллэгээс гадна хэвшмэл хэллэг, хэвшмэл хэлц, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг гээд олон янзаар нэрлэх нэг хэсэг зүйл буйг судлаачид тогтвортой хэллэг гэдэг том малгайн доор хэлц үгийн хамт багтаадаг гэж ойлгодог. Тогтвортой хэллэг гэдэг энэ ойлголт өөрөө маш том дээвэр бөгөөд доороо нэг агуулгад хамаарах олон өөр ойлголтыг бас багтаадаг гэж болно. Бидний бодоход хэлц нэгжийн онцлогоос шалтгаалан Үгийн сангийн үндсэн утга шилжих үзэгдэл бол үндсэндээ хэлц болох үндсэн шинж чанар юм. гэж тодорхойлж болох юм. Монгол хэлний нэгжүүдийг хэлц болон хэлц бус гэж ангилаж болно. Энэ үгүүлэлд зөвхөн хэлц нэгжийн талаар дурдлаа. Хэлц нэгжээ дотор нь нэр ба үйлийн дэвсгэрээр ерөнхийд нь хэлц бүтээвэр, хэлц үг, хэлц үгүүлбэр гэж гурав хувааж болох юм. Хэлц үгээ дотор нь нэр хэлц, үйл хэлц, зүйрлэх хэлц, давтах хэлц, хоршоо хэлц гэж хэд хувааж болно. Үйл хэлцээ мөн дан үйл үгийн, холбоо үгийн гэж хоёр хуваана. Давтсан болон зүйрлэсэн хэлц үг нь хэлц үгийн айд хамаарах боловч биеэ даасан хэлцийн утга илэрхийлнэ гэж үзлээ. Хэлц үгүүлбэрийг мөн дотор дэвсгэр үгээр нь нэр хэлц үгүүлбэр, үйл хэлц үгүүлбэр гэж хувааж болно. Энэ үгүүллээрээ Монгол хэл бол хэлний бага нэгжээс их нэгж хүртэл хэлц утга илэрхийлж болох хэлц нэгжийн бүхэл бүтэн айтай хэл юм гэдэг ойлголтыг судлаачдын анхааралд хандуулахыг хичээлээ.

東京外国語大学論集第 80 号 (2010) 11 Номзүй Монгол хэлээр: Аким, Готов (1999) Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь, Улаанбаатар, Интерпресс. Бадамдорж, Дүгэржав (2006) Монгол хэлний үгийн сангийн утгазүй, Улаанбаатар, Адмон. Базаррагчаа, Мөнхжаргал (1999) Монгол хэл 8, Улаанбаатар, Монгол Улсын БСШУ-ны Яам. Базаррагчаа, Мөнхжаргал, (2000) Монгол хэл, Улаанбаатар, Монгол Улсын БСШУ-ны Яам. Бат-Ирээдүй, Жанцан (2006) Монгол хэлний үг, утгын сан, Улаанбаатар, Мон-Эдюкэшн Пресс. Бат-Ирээдүй, Жанцан (2007) Монгол хэлний хэвшмэл хэллэг дэх хэлц үгийн утга, Улаанбаатар, Мон-Эдюкэшн Пресс. Бат-Ирээдүй, Жанцан (2008) Монгол хэлц үг, хэллэгийн утга хэрэглээ, Улаанбаатар, Мон-Эдюкэшн Пресс. Бат-Ирээдүй, Жанцан (2009) Монгол хэлний хэлц үгийн сан, Улаанбаатар, Мон-Эдюкэшн Пресс. Бат-Ирээдүй, Жанцан (2009) Монгол хэлний хэвшмэл хэллэг дэх хэлц үгийн бүтэц, утга, хэрэглээ, Proceedings of the Second International Conference Past and Present of the Mongolic Peoples, Research Institute for Languages and Cultures of Asia and Africa, TUFS, pp.369-372. Баттогтох, Дийгарз (2006) Зуун хэлц эх, хэлц дасгал, хэлц сорилго, Улаанбаатар, Мон-Эдюкэшн Пресс. Баянсан, Жур (2002) Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ, Улаанбаатар, МУИС-ийн хэвлэх үйлдвэр. Баянсан, Жур (2004) Тогтвортой хэллэгийн утгын когнитив шинж, Монгол судлал, МУИС-ийн МХСС-ийн эрдэм шинжилгээний бичиг, 23, pp.26-31. Бүрэнтөгс (2001) Монгол хэлцийн далай, Хөх хот, Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хороо. Дашням, Лувсандамба (2005) Монгол хэвшмэл хэллэг, хэлц үгийн тайлбарт толь, Улаанбаатар, Адмон. Лувсанжав, Чойжилжав (2006) Монгол хэлний өвөрмөц хэллэг, Улаанбаатар, Хэл Иргэншлийн Дээд Сургууль. Англи хэлээр: Kramsch, Claire (1998) Language and Culture, Oxford, Oxford University Press. Moon, Rosamund (1998) Fixed Expressions and Idioms in English, Oxford, Clarendon Press.

12 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД:Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ モンゴル語における熟語単位の体系に関する問題について BAT-IREEDUI Jantsan 言語の基本単位は 大きな単位 ( 文と文章 ) と小さな単位 ( 形態素と語 ) に分けられる 形態素は事物が形成される意味を 語は事物を呼称する意味をおもに表し 文と文章は完結した思想や感情を表す また複文や複合語といったような中間的な単位もある 文と文章も中間的な特徴を持つと考えられる 近代言語学では 言語の基本単位と中間単位を 熟語 (хэлц) と非熟語 (хэлц бус) に分類するのが一般的である モンゴル語においても 言語資料の事例に基づき そのように一貫して分類することが 理論的にも実践的にも意義がある しかしながら そのような分類と定義が行われなかったために 言語現象を説明したり 解釈辞典や語法辞典を作成したりする際に 言語における熟語単位と非熟語単位を混同し まちがった解説をしている場合が少なくない 熟語は 数千年にわたる発展の結果として洗練され確立した 当該民族の生活 習慣 文化 思惟の特徴を反映した 一種の特殊かつ堅固な構造である 言語における熟語単位は様々に名づけられているが хэлц үг хэлц хэллэг хэлц үгүүлбэр というような名称が定着している 研究者はこれまで熟語を意味と文法の面から様々に分類してきた 本稿では熟語単位について文法面から詳細に検討し хэлц бүтээвэр хэлц үг хэлц холбоо үг хэлц хоршоо үг хэлц үгүүлбэр хэлц цогцолбор という順に取り上げる 熟語単位は 第 1 に хэлц бүтээвэр 第 2 に хэлц үг 第 3 に хэлц үгүүлбэр というように 3 つの基本的な部分に分けて考察することができる Хэлц үг( 熟語 ) は хэлзүйжсэн хэлц үг( 文法化した熟語 ) нэрлэсэн буюу нэр үгээр бүтсэн нэр хэлц үг( 名詞の熟語 ) үйлшсэн буюу үйл үгээр бүтсэн үйл хэлц үг( 動詞の熟語 ) хоршоо хэлц үг( 連語の熟語 ) зүйрлэсэн буюу адилтгасан хэлц үг ( 比較 同化の熟語 ) に分類される Хэлц бүтээвэр についてはこれまで研究者によって様々な見方があったが 語を形成する役割よりも語に特別な意味を加える役割を持つ接尾辞であると筆者は見ている Хэлц бүтээвэр から хэлц үг が生じる たとえば нүүр( 顔 )+ мгий нүүрэмгий( 厚かましい ) нүүр( 顔 )+ лдэ- нүүрэлдэх( 面会する ) ааш( 性格 )+ ла- аашлах( 怒る ) идээ( 食料 )+ ши- идээших( 慣れる ) магнай( 額 )+ да- магнайдах( 先頭に立つ ) үд-( 縫い合わせる )+ мэл үдмэл( 畜糞燃料を入れるかご ) というような語を形成し 語彙

東京外国語大学論集第 80 号 (2010) 13 上の基本的な意味を変化させ 暗示的な意味を加えるこのような接尾辞を 筆者は хэлц бүтээвэр と呼んでいる モンゴル語における熟語 (хэлц үг) は 以下のようにいくつかの種類に分けられる 1. 文法化した熟語 :аюулын( 見事な ) нэг насны( 一生涯の ) ааштай( 怒った ) мөрөөрөө( 無邪気に ) нүүрэмгий( 厚かましい ) нүүрэлдэх( 面会する ) нүдтэй( 観察眼の鋭い ) など 文法化した熟語を形成する際には хэлц бүтээвэр が重要な役割を果たしている 2. 名詞の熟語 :Нэг тэрэгний хоёр дугуй(1 台の荷車の 2 本の車輪 悪事などで 意気投合した 2 人 ) Цэнхэр дэлгэц( 青い画面 テレビ ) Хуучин бууны хугархай( 古びた銃の折れ端 経験豊かな 人 ) Аяга тагш юм( お椀の物 酒の類 ) Есөн өнгийн(9 色の 様々な ) Айраг найрын цаг( 馬乳酒と宴会の季節 夏のすばらしい季節 ) など 3. 動詞の熟語 : これは хэлц холбоо үг とも呼ばれる 動詞 1 語による例として авалцах( けんかする ) аашлах( 怒る ) ааглах( 優勢である ) авдарлах( 保存する ) автах( 影響される ) адуулах( 放牧する ) азаргалах( 傲慢である ) идээших( 慣れる ) магнайдах( 先頭に立つ ) мажийх( 死ぬ ) хазаарлах( 禁ずる ) など 同じ動詞 авах ( 取る ) から生じた動詞の熟語の例として авгай авах( 結婚する ) ам авах( 約束する ) амийг нь авах( 殺す ) амтыг нь авах( 好きになる ) амисгаа авах( 休む ) барилцаж авах( 殴り合いをする ) бор ходоодоо болгож авах( 腹を満たす ) газар авах ( 増加する ) など その他の例として хаяагаа хадрах( 近所の人に害を及ぼす ) уур нь шатах( 癇癪を起こす ) бутрах( 散り散りになってなくなる ) など 4. 連語の熟語 :Нүүр нүдгүй( 顔も目もなく 吹雪などが 目も開けられないくらい激しい ) Мөр нимгэн, бяр шингэн( 肩は細く力も弱い 貧乏な 貧弱な ) Аманд ч үгүй, хамарт ч үгүй( 口にもなく鼻にもなく 乏しい 少ない ) Гарын ганган, хөлийн хөнгөнөөр( 手はきれいで足も軽やかに 苦労しないで 容易に ) Шар нар, бор хоног ( 黄色い太陽 黒い昼夜 困窮した 日々) Хөхүүрийн ам холдож, хүйтний ам ойртох ( 馬乳酒を入れる皮袋の口が遠ざかり 寒気の口が近づく 寒くなる ) Ямаанаас янзтай, тэмээнээс гэдгэр( 山羊よりも奇妙で駱駝よりも傲慢な 性格のひねくれた奇妙な 人 ) など 連語の熟語はその構造によって хоршоо хэлц үг と хоршоо хэлц хэллэг の 2 つに分類できる 5. 比較 同化の熟語 :Буруу ишилсэн сүх шиг( 取っ手を付けまちがえた斧のように 強情な 人 ) Алдын чинээ(1 尋ほどの長さの 短い 物 ) Нойтон хамуу шиг( じくじくした疥癬のように まとわりついて離れようとしない 人 ) Хоёр үзүүрт зүү адил

14 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД:Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ (2 つの先端を持つ針のように 陰でこそこそ中傷する 人 ) Хурын дараах цэцэг мэт ( 雨後の花のように 自然などが 美しい) Гинжнээсээ мултарсан нохой шиг( 鎖から抜け出した犬のように 束縛から突然解放されて自由気ままに振る舞う 人 ) など Хэлц үгүүлбэр の例としては Аарцыг нь уугаад аягыг нь голох( 凝乳を飲んでその器をけなす 人から恩を受けたのにそれに報いない ) Зөв харж инээж, буруу харж уйлах( 面と向かっては笑い 後ろを向いては泣く 不承不承に受け入れる ) Ор ор гэхэд шагайж, ид ид гэхэд тамшаалах( 入れ入れと言うと入口から覗き見し 食べろ食べろと言うと口に少し含んでは味見ばかりする 人の意見に従わず偏屈である ) Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий( まだ生まれていない子に鉄のゆりかご 捕らぬ狸の皮算用 ) Хонь гэхэд хойшоо, хов гэхэд урагшаа( 羊と言うと後ずさりし 噂と言うと前のめりになる 仕事もせずに怠惰である ) Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь( 男の中には鞍と馬勒の付いた乗用馬がいる 男は心の中に壮大な夢や希望を抱くものだ ) などがある このような熟語単位は хэлц үг хэлц хэллэг хэлц үгүүлбэр というように 基本的に 3 つに分類でき хэлц үг( 熟語 ) は 文法化した熟語 名詞の熟語 動詞の熟語 連語の熟語 比較 同化の熟語の 5 つに分類できる モンゴル語の хэлц үгүүлбэр には 慣用的な文あるいは文章も含まれる それらはおもに諺 格言 教訓などである