Японы дүрэм, дэг журам Гарчиг Хогоо хогийн саванд хаяна уу. Японы дүрэм, дэг журам P1-P4 Анхаарвал зохих Японы хууль Дугуй унахад анхаарах зүйлс Цагий

Similar documents
<4D F736F F F696E74202D2090C389AA8CA782CC926E95FB95AA8CA082CC8EE B8CEA817A2E B8CDD8AB B83685D>

Fax: Мэйл хаяг: 3) Урьдчилан захиалга өгөх Өөрийн биеэр ирэх болон утас, мэйлээр урьдчилсан захиалга өгч болно. Гэх

ГАРЧИГ Удиртгал... 2 Нэг. Ерөнхий асуудал... 3 Хоёр. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний загвар ба бүтэц... 5 Гурав.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хий

モンゴル語版 [Хавсралт 3] Вакцинжуулалтын бүртгэл ба вакцинжуулалтын үзлэгийн асуулга Маягт 3 Хүний хөхөлгөр урын вирусын халдварын вакцинжуулалтын үзлэгийн

4р сарын байдлаар Тусламжийн чухалчлах салбар Бүх нийтэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн дэмжлэг Тулгамдаж буй асуудлыг шийдэхэд

Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал амжилттай хийж, эдийн засгийн хүндрэлээс гарч, хөрөнгө оруулалт идэвхжиж, яду

Microsoft Word - H24募集要項(MG).docx

SIRA_防災_モンゴル新.indd

Танилцуулга Компанийн товч танилцуулга Нэр : Мирай ХХК ( MIRAI CO.,LTD.) URL : Байгуулагдсан он сар:2004 оны 9 р сар Хаяг : Токио

sonin1-mon.ai

様式第一(第一条関係)

2. Өдрийн хөтөлбөр 11 сарын 21 (Мя) Нарита олон улсын онгоцны буудалд буух Хөтөлбөрийн танилцуулга 11 сарын 22 (Лх)Сүгинами дүүргийн хүүхэлдэйн киноны

SER_Morris_Rossabiブック.indb

Microsoft PowerPoint - ThermalStorageHeater in UB others, by Amarbayar44.pptx

TUT brochure Mongolian pptx

5.1.2 Өртөө орчмын бүсийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага Өртөө орчмын хот байгуулалт ба тээврийн орчныг сайжруулснаар өртөө орчмын хүн ам өсөн нэмэгдэ

PowerPoint Presentation

энэ тухай Монгол Улсын үнэлгээ 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Крымийн хойгийн Ялта хотод Америк, Англи, ЗХУ гурван улсын тэргүүнүүдийн хурал болж, дэ

Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад аж

<89A98DBB82CC8E8B92F692B28DB88C8B89CA C82518F9C82AD816A32>

монгол УЛСЫН хеделмерийн БААТАР РЕНЧИНГИЙН минжуур 1 Социалист ёсоор хоршоолохоос емнех уеийн амьдрал 1.1 8ссен, терсен нутаг 1.2 Хятад худалдаачид 1.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШУУН ШАРАВЫН ГУНГААДОРЖ / Монгол улсын еронхий сайд асан /... 1 ЭЦГИЙН хувь тавилан 12 Улеын САА-нууд тарав 2 Мэргэжлээ еонго

sonin-1st-7th-cover-2012-mon.ai

Student Guide to Japan (Mongolian Version)

Student Guide to Japan (Mongolian Version)

indd

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

Senri Ethnological Reports 42 ~ЗУУНЫ~ОНГОЛЧУУД Зохиож эмхэтгэсэн И.Лхагвасурэн National Museum ofethnology Osaka 2003

Гарчиг 1. Ажил хэрэгжүүлэх үндэслэл Ажлын зорилт Ажил хэрэгжүүлэх бодлого... 2 (1) Манай улсын (Японы) засгийн газрын бодлого ба олон

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

Microsoft Word - UBMPS_FR_Sum_MON_Part 1

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг зөрөө. Үүнд: Номунханы будлиан (Халх голын дайн)-ы талаар Япон, Монгол хоёр талаас үзэл бо

モンゴル国ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクトプロジェクト事業完了報告書


МОНГОЛ ХЭЛНИЙ .Г.ЙСГЭХ ХАРЬЦАА БА

15:50~17:30 フォーラム 2017& これからのステップ 参加型意見交換 交流会 今岡良子 ( 大阪大学言語文化研究科准教授 ) 共同研究の企画などについて助言 意見交換 18:00~20:00 懇親会 ( フォーラム終了後 ) 対象 日本全国のモンゴル人の博士課程留学生及び卒業生 言語


文大第    号

хот, 2016 он "Эконометрик" сурах бичиг, Г. Элдэв-Очир, Э.Эрдэнэчимэг, Б.Энх-Амгалан, Орбис хэвлэл, хот, 2013 Хэвлүүлсэн өгүүллэг, семинар, хуралд илтг

Киото компьютерийн Гакүин

МОНГОЛ ШҮЛЭГ ДЭХ ЗАДГАЙ БУЮУ ЧӨЛӨӨТ ХЭМЖЭЭТ ШҮЛГИЙН ЗҮЙ ТОГТОЛ


3-402

МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД


2-334

3-402

技能実習生手帳 ( モンゴル語版 ) Ур чадварын дадлагажигч нарт зориулсан гарын авлага (Монгол хэл дээрх хувилбар) 所有者 ( 技能実習生氏名 )/ Эзэмшигчийн нэр (ур чадварын дадла



Ольшанская юдофил Синельников Синельников

(1990) (1990) (1991) 88

脱退一時金請求書 日本から出国される外国人のみなさまへ Монгол 脱退一時金は 次のすべての条件に該当するときに請求することができます 国民年金 厚生年金保険又は共済組合の被保険者資格を喪失し 日本に住所を有しなくなった日か ら 2 年以内に請求する必要があります 1 日本国籍を有していない方


スライド 1

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Зургаан барамид Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал Өглөг 2 Өнөөдөр Эдийн бус 7 өглөг буюу нүдний өг

.

…“…V…A’l”m−¯‡Æ†c™ƒž−¥‰{“è


,000 5, a) b) c) d) e) 9

229期短期講座(APR2019) 

2019夏期集中講座 講座案内(PDF版)

228

[ ] Гаспаров М.Л., Очерк истории русского стиха.изд.-во«фортуна Лимитед».М., Квятковский А., Поэтический словарь.изд.-во «советская энциклопедия

Философия общего дела Н Ф

本組/野部(2段)

) ) ) ) Сильный ветер сильный и дождь. Если один день шел дождь и появился ветер то будет ещё 2-3 дня дождь. Куда ветер туда и дождь. Если стояло долг

сложили свои полномочия. ハバロフスク地方の 2000 人程の農村集落の議員のうち 102 名が期限前に辞任 した Причина обязанность ежегодно предоставлять справку о своих доходах, доходах супр


Общество любомудрия Поэт и друг

1-2 カーの時間 АСЦУ «Тогда еще верили в пространство и мало думал о времени.» В. В. Хлебников, Соб

立経 溝端p ( ).indd

Веселовский

ДОБРО ПОЖАЛОВАТЬ Кабели, которые находятся в каталоге исключительно от нашего стандартного ассортимента, мы в состоянии удовлетворить все ваши конкрет

& ~16 2

М. Ю. Мцыри романтическая поэма В. Г. У. Р. А. С. Кавказский пленник Е. А. Эда Герой нашего времени

_−~flö

Slaviana2017p

2. Schedule of application for entering in April 2019 Application (early August) 1) Fill out the the application for admission, Personal history, Stat

杉浦論文.indd

体制移行期のカザフスタン農業

No ロースキーの直観主義とベルクソン哲学 北見 諭 はじめに Лосский Н.О. Обоснование интуитивизма // Лосский Н.О. Избранное. М., С. 13. Лосский. Обоснов

МАС Малый академический словарь БАС Большой академический словарь Г нормативные словари Императорская Российская Академия

Microsoft Word - ロシア語

Our Position in the Market Interfax-100 Russian Banks by Assets

.e..Note

2 (коммуникативно нерасчлененное предложение) Книг было три. 3 книг (коммуникативно расчлененное предложение) Этих книг мы купили две. 2?Учебных предм

Microsoft Word - ファイナルレポート_Jp_ doc

.R N...ren

…“…V…A’l‡Ì‡Ý‡½†c™ƒž−¥‰{“è2/21

Sawada


Microsoft Word horiuchi.docx

Slaviana2017p

Slaviana2017p

( ) ( ) ( ) ( ( ~ ) ( ) ( )) ( ) ( ) ( ) ( ) ( ) ⑴ 2

Андреевна Федосова ) 5) 6) 1895 Ельпидифор Васильевич Барсов Андрей Ефимович Елена Петровна )

Надиров Ш.Г. Ю. Цеденбал 1984 год. М., Шинкарев Л. Цеденбал и его время. Том 1, 2. М., Бол


V. K Мелодия Чешков М. Талант. НЛО, с Емильянова И. «Вадиму было 19 лет». НЛО, с Чешк

Transcription:

Гадаадын оршин суугчдад зориулсан заавар Гадаадын оршин суугчдад зориулсан заавар Японд гэмт хэрэгт холбогдолгүй, аюулгүй амар тайван амьдрахын төлөө. Энэ заавар нь Токиогийн хүүхэд залуучууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах төвийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн вэб хуудаснаас үнэгүй татаж болно. Энэ зааврыг хэд хэдэн орны хэлээр хөрвүүлсэн болно! Токио хот Гадаадын оршин суугчдад зориулсан заавар Хайлт 1 Токио хот Хүүхэд залуучууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах төв http://www.seisyounen-chian.metro.tokyo.jp/chian/ Хэвлэсэн: Токио хот Хүүхэд залуучууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах төв 163-8001 Токио Шинжүкү дүүрэг, Ниши Шинжүкү 2-8-1 03-5388-2279 印刷物登録番号 モンゴル語版 ( 27 ) 13 Хамтын ажиллагаа Токио хот Хүүхэд залуучууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах төв Токио хотын цагдаагийн газар Токиогийн Цагаачлалын алба

Японы дүрэм, дэг журам Гарчиг Хогоо хогийн саванд хаяна уу. Японы дүрэм, дэг журам P1-P4 Анхаарвал зохих Японы хууль Дугуй унахад анхаарах зүйлс Цагийн ажил хийхэд анхаарах зүйл P5-P7 P8-P10 P11-P16 Хогоо зам дээр хаялгүй, хогийн саванд хаяна уу. Хог хаях дүрмийг чанд мөрдөнө үү. Оршин суугчийн үнэмлэхийн тухай P17-P19 Дунд болон урт хугацааны оршин суугчийн мэдэгдэх үүрэг P20-P23 Хог хаяхдаа, хуваарьт өдөр, цаг, хаях газар, хог ялгалтыг чанд мөрдөнө үү. Ямар нэг асуудал гарвал холбогдох хаяг P24 Том оврын хог зэргийг хууль бусаар хаяж болохгүй! *Том оврын хогийг хаяхдаа, оршин суугаа дүүргийн захиргаа (Хотын захиргаа)-ны тогтоосон хог хаях зааврыг дагаж мөрдөнө үү. 1

Хог хаях газарт цугларсан хогыг дур мэдэн авч явж болохгүй. Байр, орон сууцны коридорт юм тавихгүй байх. Хог хаях газрын хог дотор, түүхий эд болгон дахин ашиглах хог ч бий. Орон сууцанд амьдрахдаа, байр түрээслэх гэрээний агуулгыг сайтар сахиж мөрдөнө үү. Байрны эзний зөвшөөрөлгүйгээр, Цуг амьдрах хүний тоог нэмэх Бусдад дамжуулан түрээслэх Өрөөний хийцэд өөрчлөлт оруулах Амьтан тэжээх зэргийг хориглоно! Байр, орон сууцны коридор бол Нийтийн орон зай бөгөөд нийтээр ашиглах талбай юм. Хэт замбараагүй ашиглавал хөөж гаргах тохиолдол гарна! *Коридорт юм тавьсан байвал, гал түймэр болон байгалийн гамшиг гарсан үед зугтаж гарч чадахгүй болно. Өрөөнд болон коридорт чанга дуугаар шуугилдаж, хөгжим чанга тавьж сонсохгүй байх. Гэрээний агуулгыг зөрчвөл, байрнаас хөөж гаргах тохиолдол гарна! Хэт их дуу чимээ гаргавал Дуудлагаар ирсэн цагдаагийн байцаалтанд мэдүүлэг өгөх хэрэгтэй болно! 2 3

Тамхи татах газарт тамхи татна уу. Анхаарвал зохих Японы хууль Зорчих тасалбар, эрүүл мэндийн даатгалын картыг хүнд зээлэхгүй байх. Зээлээч 保険証 Алхаж тамхи татах, тамхи татах газраас өөр газарт тамхи татахыг хориглоно. Мөн, тамхины иш хаяхгүй байх. Гал түймэр гарах эрсдэлтэй! Галт тэрэг болон автобусан дотор гар утсаар ярих, чанга дуугарч ярихгүй байх. Бусад хүний зорчих тасалбар, эрүүл мэндийн даатгалын картыг ашиглаж Хууль бусаар ашиглах гэж байгааг мэдсээр байж, өөрийн зорчих тасалбар, эрүүл мэндийн даатгалын картаа зээлдүүлсэн бол 10-аас доош жил хорих ангид ял эдлүүлэх Аюултай зүйл биедээ авч явахгүй байх. Ямар ч шалтгаангүйгээр хүйтэн зэвсэг зэргийн аюултай зүйлсийг биедээ авч явсан тохиолдолд, байцааж шийтгэл оногдуулна! Учир нь галт тэрэг болон автобусанд сууж яваа бусад хүмүүст төвөг удаж болзошгүй юм. Японд энэ мэтчилэн дүрэм, дэг журмыг баримталж амьдардаг. Гадаадын иргэд та бүхэн ч гэсэн, аливаа асуудалтай холбогдохгүйн тулд, Японы дүрэм, дэг журмыг хүндлэн сахина уу. Хутга болон нулимс асгаруулагч бодис *Дараах аливаа шалтгийг хүлээн зөвшөөрөхгүй. Биеэ хамгаалахын тулд авч явах Хэрэгцээ гарсан үед хэрэглэх гэж бодож авч явах Гоёл чимэглэлийн үүднээс, гоёж авч явах Урьд нь ажил дээрээ болон зугаалгаар явахдаа хэрэглэснээс хойш огт хэрэглэлгүй цүнх зэрэгтээ тэр чигт нь хийчихсэн байх. 4 5

Бусад хүний тавьсан дугуйг унаж явахгүй байх. Унасан юм олбол кообан (цагдаагийн хэсэг)-д мэдэгдэнэ үү. Галт тэрэгний буудал болон замд тавьсан дугуйг дур мэдэн унаж явбал 1-ээс доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 100,000 иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Хулгай бол гэмт хэрэг юм. Хулгай гэж барааны мөнгийг төлөлгүй, дэлгүүрээс уг барааг авч явах үйлдлийг хэлнэ. Хулгай гэдэгт хулгайлах, зөөх, хүн харуулдах, зугтахад туслах бүхий л үйлдлийг хамруулна! Олсон түрийвч, мөнгө, картыг өөртөө ашиглавал 1-ээс доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 100,000 иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулна *Юмаа алдсан тохиолдолд, цагдаад алдсан зүйлсийн тухай мэдүүлэг өгвөл, алдсан юм олдсон үед өөрт чинь эргэж ирнэ. 10-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 500,000 иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Японы дэлгүүрт, Аюулгүй байдлын камер суурилуулсан байдаг! Энгийн хувцастай цагдаа олон нийтийн газраар явж эргүүл хийдэг! 2014 онд алдсан юм эзэндээ буцаж очсон үзүүлэлт (Хотын цагдаагийн газар) Гар утас 82.9% Бэлэн мөнгө Түрийвч 62.9% 74.2% Биеийн байцаалт 62.4% 0 50 100% Японд юм алдсан ч, мэдүүлэг хийсэн байвал буцаж олдох өндөр магадлалтай. Хулгай хийвэл баригдаж магадлал маш өндөр! 6 7

Дугуй унахад анхаарах зүйлс Дугуй худалдаж авсан болон хүнээс авсан үед, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэлд бүртгүүлнэ үү. Японд, автомашинтай адил хууль дугуйнд үйлчилнэ! Дугуй унахад мөрдөх 5 зарчим 1 Дугуй автомашины замаар явах ба үндсэндээ явган хүний замаар явахгүй. Дугуй худалдаж авсан үед Хүнээс дугуй авсан үед Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэлд шинээр бүртгүүлэх хэрэгтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэлийн эзэмшигчийн нэрийг өөрчлөх хэрэгтэй. *Хамгийн ойр дугуйны дэлгүүрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэлийн нэрийг өөрчлүүлж болдог. Үүний тулд, бүртгэлийн хураамж 500 иен, оршин суугчийн үнэмлэх, дугуйны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэлийн карт (байвал) хэрэгтэй болох тул, авч ирнэ үү. Дугуйг дугуйны зогсоолд тавина уу. Гэвч, дараах тохиолдолд явган хүний замаар явж болно. Унадаг дугуй явж болно гэсэн замын тэмдэг байх тохиолдолд 13 нас хүрээгүй хүүхэд, 70-аас дээш насны өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн унаж байгаа тохиолдолд Замын засвар зэргээс болж автомашины замын зүүн талаар явж болохгүй байх тохиолдолд 2 Автомашины замын зүүн талыг барьж явах ёстой. *Зам (Автомашины зам)-ын гол хэсгээс зүүн талыг барьж явна уу. Дугуйг дугуйны зогсоолд тавилгүй, галт тэрэгний буудлын өмнө дур мэдэн тавивал Устгах болно! *Дугуйг Дугуйгаар явж болно гэсэн замын тэмдэгтэй замаар, явган хүний замын төвөөс автомашины зам дагуу аажуу явна уу. Үүний тулд, явган хүний замд саад болоход хүрвэл заавал нэг удаа Устгах дугуйг буцааж авахын тулд, хураамж төлөх тохиолдол гарна. зогсоно уу. Жишээ нь Тошима дүүрэг 5000 иен Шинжүкү дүүрэг 3000 иен 8 9 3 Явган хүний замаар явахдаа явган хүнийг хүндэлж, замын дагуу аажуу явна.

4 Аюулгүй байдлын дүрмийг сахих. Согтууруулах ундаа хэрэглэх, 2 хүн сундлах, зэрэгцэж явахыг хориглоно. Шөнө явахдаа гэрлээ асаах. Уулзварын гэрлэн дохиог дагаж мөрдөх, түр зогсож, аюулгүй байдлыг шалгах. 5 Хамгаалах малгай өмсөх. Цагийн ажил хийхэд анхаарах зүйл Цагийн ажил хийхэд, визний ангиллын гадуур үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн эрхийн бичиг авна уу. * Гадаад оюутан, Гэр бүлээрээ оршин суугч зэрэг виз бүхий, ажил хийх зөвшөөрөлгүй хүн цагийн ажил хийх тохиолдолд, эсвэл Технологи, хүмүүнлэг, олон улсын ажил, Бизнес, удирдлага зэрэг виз бүхий, ажил хийх зөвшөөрөлтэй хүн хуулиар заасан хүрээний гадуур цагийн ажил хийх тохиолдолд, ажиллах эрхийн бичиг авах хэрэгтэй. Ажиллах эрхийн бичиггүйгээр цагийн ажил хийвэл SAMPLE * Токиод, дугуй унахад, хамгаалах малгай өмсөхийг зөвлөдөг. Дугуй унаж байгаа хүн дүрэм зөрчвөл хатуу шийтгэдэг болсон. 3-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 3 сая иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулах Албан хүчээр нутаг буцаах болно Ажиллах эрхийн бичиг авч цагийн ажил хийх тохиолдолд, долоо хоногт 28 цагаас дээш ажиллахгүй байх. 2-оос дээш газарт ажилласан ч долоо хоногт нийт 28 цагийн дотор ажиллах хэрэгтэй. 28 цаг 20 цаг 48 цаг + = 2015 оны 6 сарын 1 өдрөөс Гэрлэн дохио зөрчих, гар утас хэрэглэнгээ дугуй унах, түр зогсох замын тэмдэгийг зөрчих зэргээр онц аюултай үйлдэл хийж, 3 жилийн дотор 2-оос дээш удаа хууль зөрчсөн дугуй унагч 28 цагийн дотор багтсан байх хэрэгтэй! Долоо хоногт 28 цагаас хэтэрч ажиллавал 3 сарын дотор сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй Сургалтанд хамрагдахгүй бол 3-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 3 сая иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулах Албан хүчээр нутаг буцаах болно * Гадаад оюутан -ы визээр сурч байгаа хүн, сургуулийн дүрэмд заасан 50000 иен буюу түүнээс доош иений торгууль урт амралтын үе (Зуны амралт, өвлийн амралт зэрэг)-д 1 өдөрт 8 цаг (Гэвч, долоо хоногт 40 цагийн дотор) ажиллаж болно. 10 11

Ажиллах эрхийн бичиг авч цагийн ажил хийхдээ, садар самуун сурталчлах газарт ажиллахгүй байхыг сануулъя. Ажиллах эрхийн бичиг авч цагийн ажил хийхэд, садар самууныг сурталчлах газартай ижил төстэй газруудаас болгоомжлох хэрэгтэй. Зугаа цэнгээний үйлчилгээ үзүүлдэг ресторан Бэлгийн үйлчилгээ үзүүлдэг массажны газар зэрэгт ажиллавал, мөн адил хууль зөрчсөнд тооцно! Зугаа цэнгээний газар Кабаре Паб Ширээний үйлчлэгчтэй газар (Кабаре клуб) Эрэгтэй ширээний үйлчлэгчтэй газар (Host клуб) Цахим тоглоомын газар Даалуу тоглоомын газар Pachinko тоглоомын газар Love hotels буюу бэлгийн хавьталд зориулсан зочид буудал Телефон клуб Эмсийн хүрээлэн Дуудлагатай янхны газар Deai kissa буюу эсрэг хүйстэн танилцахад зориулсан кафе Насанд хүрэгчдэд зориулсан бараа зардаг дэлгүүр Насанд хүрэгчдэд зориулсан видео зардаг дэлгүүр Тусгай өрөөтэй видеогийн дэлгүүр Интернэтээр дамжуулан насанд хүрэгчдэд зориулсан дүрс бичлэгийг дамжуулах Дээр бичсэн газруудад цэвэрлэгч, сав угаагч, зөөгч, заалны үйлчлэгчээр ажилласан ч хууль зөрчсөнд тооцно! Садар самуун сурталчлах газарт цагийн ажил хийвэл Дэлгүүрийн эзэн Манайх садар самуун сурталчлах газар биш учраас, гадаад оюутан ажиллаж болно! гэж хэлсэн ч Садар самууныг сурталчлах газар мөн эсэхийг шийдэх нь цагдаа юм. Мэдэлгүй ажилласан ч, баривчлагдах тохиолдол бий! Сургуулиасаа гарсны дараа, ажиллаж болохгүй. NO! 3-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 3 сая иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулах Албан хүчээр нутаг буцаах болно Гадаад оюутан сургуулиасаа гарч, хасагдсаны дараа Хууль бусаар оршин суугч, хууль бусаар ажиллагсдын талаар мэдээллийг доорх аргаар хүргэнэ үү. Утас: 03-5796-7256 Цагаачлалын албаны вэб хуудаснаас мэйлээр Цагаачлалын албанд утсаар мэдэгдэх Хайлт Оршин суугчийн зөвшөөрөл, ажиллах эрхийн бичигтэй байсан ч цагийн ажил хийвэл 3-аас доош жилээр хорих ангид ял эдлүүлэх эсвэл 3 сая иен буюу түүнээс доош иений торгууль ногдуулах Албан хүчээр нутаг буцаах болно *Визийн ангиллын гадуур үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч цагийн ажил хийж буй хүний хувьд, ажлын цаг, ажиллах газар хязгаарлалттай. 12 13

Цагийн ажил олж өгнө гэсэн нэрийдлээр бүртгэлийн хураамж нэхэмжлэх үйлсээс болгоомжлох хэрэгтэй. Дараах үйлдлийг гэмт хэрэгт тооцно! Амархан мөнгө олно гэсэн ухуулгатай цагийн ажлаас болгоомжилно уу. Гар утас, банкны карт, банкны дэвтрийг хүнд зарах, дамжуулах. Цагийн ажил олж өгөлгүй, бүртгэлийн хураамж мөнгө нэхэж хуурдаг хэрэг олноор гарч байна. Цагийн ажил хийж эхлэхийн өмнө, бүртгэлийн хураамж болон зуучлалын мөнгө нэхэмжлүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Жуулчдыг өөрийн гэртээ төлбөртэй хонуулахгүй байх. Гар утас, банкны дансыг өөр хүний өмнөөс гэрээ хийх. Төлбөр авч өөрийн гэрт хонуулах үед, зарчмын хувьд эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай! Бусад хүний банкны карт ашиглан мөнгө гаргаж авах. Зөвшөөрөлгүйгээр орон сууц ашиглуулбал Нууц дугаар xxxx 6 сараас доош хорих ангид ял эдлүүлэх эсвэл 30,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах *Иргэдийн орон сууцыг зочид буудлын зориулалтаар ашиглахыг зөвшөөрөх дүрэмд өөрчлөлт оруулсан орон нутаг ч бий. 14 15

Өөр хүний кредит карт ашиглаж, интернетээр бараа захиалах. Бараа захиалах Оршин суугчийн үнэмлэхийн тухай Гадагш гарахдаа, оршин суугчийн үнэмлэхээ заавал биедээ авч явна уу. Өөр хүний нэрээр шуудан ачаа хүлээж авах, захисан хүнд дамжуулах, тогтсон газар луу шилжүүлж явуулах. Заавал биедээ авч явах Шилжүүлж явуулах Бусад хүний нэрийг бичиж ачаа хүлээж авах. Тогтсон газар луу шилжүүлж явуулах. Оршин суугчийн үнэмлэхгүй явбал 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Эдгээр үйлдлийн цаана зохион байгуулалттай гэмт хэрэг нуугдаж байдаг ба өөрөө мэдэлгүй, гэмт хэрэгт орооцолдож магадгүй. Амархан мөнгө олно гэсэн сэтгэлд хөтлөгдөн, холбогдохгүй байх. Эдгээрх үйлдэлд холбогдсон үед Хууль бусаар нэвтрэхийг хориглосон хуулийг зөрчсөн Гэмт үйлдэл хийсний ашгийг шилжүүлэхийг таслан зогсоох хуулийг зөрчсөн Гар утсыг хууль бусаар ашиглахыг таслан зогсоох хуулийг зөрчсөн Залилан Дээрэм Бусдын тамгыг хуурамчаар үйлдсэн зэрэг эрүүгийн шийтгэлээр мөрдөн байцаагдана. *Дунд болон урт хугацааны оршин суугчийн тухайд, оршин суугчийн үнэмлэхгүй явбал, гадаад иргэний паспорт, эрүүл мэндийн даатгалын үнэмлэхтэй зэрэг биеийн байцаалттай байсан ч дээрх шийтгэл оногдоно. *Дунд болон урт хугацааны оршин суугч гэж японд амьдарч буй оршин суугчийн үнэмлэхтэй гадаадын иргэний дотроос доорх зүйлд хамаарахгүй хүнийг хэлнэ. ❶ 3 сараас доош хугацаанд оршин суух статустай хүн ❷ Богино хугацааны оршин суух статустай хүн ❸ "Дипломат" буюу "албан ёсны" оршин суух статустай хүн ❹ ❶-ээс ❸ -д дүйцэх статустай гэж Хууль зүйн яамнаас тогтоосон хүн (Жич) ❶-ээс ❹-д хамаарахгүй дараах хүнийг урт хугацааны оршин суугч гэхгүй. Тусгай оршин суух зөвшөөрөлтэй, түр оршин суух зөвшөөрөлтэй хүн Тусгай байнгын оршин суугч Оршин суух зөвшөөрөлгүй хүн 16 17

Цагдаагийн ажилтнууд, Цагаачлалын албаны ажилтнуудаас оршин суух үнэмлэхээ үзүүлэхийг шаардсан тохиолдолд, оршин суух үнэмлэхээ үзүүлнэ үү. Оршин суугчийн үнэмлэхийг өөр бусад хүнд өгөхгүй, зээлдүүлэхгүй байх. Үзүүлэх Оршин суугчийн үнэмлэхээ үзүүлэхээс татгалзвал Оршин суугчийн үнэмлэхээ алдвал, яаралтай Цагаачлалын албанд хандаж дахин гаргуулж авна уу. Алга болгох 1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах *Цагдаагийн ажилтнууд, Цагаачлалын албаны ажилтнууд нь биеийн байцаалтаа өөртөө заавал авч явдаг тул гадаадын иргэнд оршин суугчийн үнэмлэхээ үзүүлэхийг шаардахдаа, гадаадын иргэнийг хүсвэл биеийн байцаалтаа үзүүлнэ. Зээлдүүлэхгүй! Бусдад өгөхгүй! Буруугаар ашиглахын мэдсээр байж, өөрийн оршин суугчийн үнэмлэхээ бусдад өгвөл 1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах Албан хүчээр нутаг буцаах болно *Хүчингүй болсон оршин суугчийн үнэмлэх байсан ч, бусдад өгч, зээлдүүлбэл дээрхтэй адил шийтгэл оногдуулна. Хуурамчаар үйлдсэн, оршин суугчийн статусыг өөрчилсөн үнэмлэхээс болгоомжил! Цагаачлалын албаны вэб хуудаснаас, оршин суугчийн үнэмлэхийн дугаарын хүчинтэй хугацааг мэдэж болно. Оршин суугчийн үнэмлэхийн дугаар Оршин суугчийн үнэмлэхийн хүчинтэй хугацааг хийвэл нэн даруй хүчин төгөлдөр эсэхийг шалгаж болно. 14 хоногийн дотор өргөдөл өгөхгүй бол Оршин суугчийн үнэмлэх Шалгах Хайлт 1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах *Сүүлийн үед, оршин суугчийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэх гэмт үйлдлүүд ихсэж байгаа тул анхаарах хэрэгтэй. Хэрэв, хуурамчаар үйлдсэн оршин суугчийн үнэмлэх байгааг олж мэдвэл, нэн даруй Токиогийн Цагаачлалын албанд мэдэгдэнэ үү. *Дахин авахын тулд, үнэмлэхээ алдагдсаныг мэдэгдсэн бичиг, хулгайд алдсаныг мэдэгдсэн бичиг (Өргөдөл гаргасан цагдаагийн газраас бичиг *Хууль эрх зүйн ёсоор оршин сууж буй хүн байлаа ч хуурамчаар авах, кообанд бичиг үйлдэхгүй) хохирол учирсан бичиг (Алга болгосон орон үйлдсэн, өөрчлөлт оруулсан оршин суугчийн үнэмлэхийг ашиглах нутгийн захиргаанаас гаргуулж авах) зэрэг бичиг баримт, гадаад иргэний зорилгоор биедээ авч явсан тохиолдолд, хүнд шийтгэл оногдуулна. паспорт болон цээж зураг (16-гаас дээш настай бол) хэрэгтэй. 18 19

Дунд болон урт хугацааны оршин суугчийн мэдэгдэх үүрэг Хилээр нэвтэрсний дараа, оршин суух хаягаа тогтсон, нүүж шилсэн үед, дүүргийн захиргаа (хотын захиргаа)-нд шинэ хаягаа мэдүүлж оршин суугаа хаягийн шилжилт хийлгэнэ үү. Гэр бүл болж, овог нэр болон иргэншил, орон нутаг, хүйсээ солих тохиолдолд, нэн даруй Цагаачлалын албанд мэдэгдэнэ үү. Японд ирсний дараа, оршин суух хаяг тогтсон бол 14 хоногийн дотор мэдэгдээгүй бол 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Шилжин явж, оршин суух хаяг өөрчлөгдсөн бол Худал мэдүүлэг өгвөл 1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах 14 хоногийн дотор оршин суух шинэ хаягийг солиулаагүй бол 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Цагаачлалын албанд мэдэгдэхдээ, паспорт, зураг, оршин суугчийн үнэмлэхээс гадна, овог нэр, төрсөн он сар өдөр, иргэншил, орон нутаг, хүйсийг өөрчилсөн эсэхийг нотлох материал шаардлагатай. 19 хоногт оршин суух шинэ хаягийг солиулаагүй бол Оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоно Хуурамч хаяг мэдүүлсэн бол 1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах Оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоно Анхаарна уу! Цагаачлалын хяналт, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль тогтоомжид заасан янз бүрийн мэдэгдэл өгөх үүргээ биелүүлэхгүй бол, Оршин суух статусыг өөрчлөх өргөдөл Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл гаргах үед хайхрамжгүй хандсанд тооцож, шийтгэл оногдуулах магадлалтай! *Дүүргийн захиргаа (Хотын захиргаа)-нд хаяг солих мэдэгдэл өгөхдөө, 20 заавал оршин суугчийн үнэмлэхтэй ирэх хэрэгтэй. 21

Сургуулиа орхих, ажлын газрын хаяг өөрчлөгдсөн бол нэн даруй Цагаачлалын албанд мэдэгдэнэ үү. *Мэдэгдэл өгөх үүрэгтэй оршин суух статус Профессор, Мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан, Удирдлага, менежмент, Хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ, Эрүүл мэндийн үйлчилгээ, Боловсрол, Компанийн дотор нүүлгэн шилжүүлэх, Ур чадварын дадлагажигч, Гадаад оюутан, Сургалт, Эрдэм шинжилгээ, Технологи, хүмүүнлэгийн мэдлэг, олон улсын ажил, Соёл урлагийн үйлчилгээ, Ур чадвар Япон иргэний эхнэр, нөхөр, Байнгын оршин суугчийн эхнэр, нөхөр, Гэр бүлээр оршин суугч, Тусгай ажлаар оршин суугч -ийн статустай бол, эхнэр нөхрөөсөө салах, эсвэл нас барсан тохиолдолд нэн даруй Цагаачлалын албанд мэдэгдэнэ үү. Гэр бүл цуцалсан мэдүүлэг Сургуулиас гарах, төгсөх, дэвшин суралцах, шилжин суралцах Ажлаас гарах, ажил солих *Япон иргэний болон байнгын оршин суугчийн эхнэр, нөхөр гэдэг оршин суух статустай хүн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд бусад хүнд хамааралгүй. *Эхнэр нөхрөөсөө салах, эсвэл нас барсан тохиолдолд, дүүргийн захиргаа (Хотын захиргаа)-гаас гадна Цагаачлалын албанд ч заавал мэдэгдэх хэрэгтэй. Мэдүүлэг өгөх үүрэгтэй зүйлс Сургууль, ажлын газрын харьяаллын нэр, хаяг өөрчлөгдсөн, эсвэл үгүй болсон Сургууль, ажлын газраас гарсан эсвэл шилжсэн Ажлын гэрээт хугацаа дуусах, шинээр өөр ажлын газартай гэрээ хийх 14 хоногийн дотор мэдэгдээгүй бол 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Худал мэдүүлэг өгвөл 1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах 14 хоногийн дотор мэдэгдээгүй бол 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулна Худал мэдүүлэг өгвөл 1-ээс доош жил хорих ангид ял эдлүүлэх эсвэл 200,000 буюу түүнээс доош иений торгууль ногдуулах *Сургууль, ажлын газраас гарсан, ажлын гэрээ цуцалсан, өөрчлөгдсөн эсвэл гэр бүл цуцлалт, нас барсан тохиолдолд интернэтээр мэдүүлэг өгөх боломжтой. Цагаачлалын албаны цахим систем -ийг хайж олно уу! http://www.immi-moj.go.jp/i-ens/ 22 23

Ямар нэг асуудал гарвал холбогдох хаяг Яаралтай үед Гэмт хэрэг, осол гарсан үед Утас: 110 Оршин суух статустай холбоотой асуудлаар зөвлөгөө авахад Гадаад иргэдийн нэгдсэн лавлах руу Утас: 0570-013904 (Ажлын өдрийн 8:30-17:15) Англи, солонгос, хятад, итали, португал, тагалог хэлээр зөвлөгөө авч болно! Ахуй амьдралын тухай зөвлөгөө авахад Токио хотын Гадаад иргэдэд зөвлөгөө өгөх хэсэгт хандах Зөвлөгөө өгөх хэл Зөвлөгөө өгөх өдөр [Зөвлөгөө өгөх цаг] 9:30-12:00 13:00-17:00 Утас Англи Даваа-Баасан 03-5320-7744 Хятад Мягмар, Баасан 03-5320-7766 Солонгос Лхагва 03-5320-7700 Гал түймэр, өвчин, гэмтэж бэртсэн үед Утас: 119 根拠法令 Анхаарвал зохих Японы хууль Зорчих тасалбар, эрүүл мэндийн даатгалын картыг бусдад ашиглуулах Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйл... 5 Тавьсан дугуйг дур мэдэн авч хувьдаа ашиглах Эрүүгийн хуулийн 254 дугаар зүйл... 6 Хулгай хийх Эрүүгийн хуулийн 235 дугаар зүйл... 6 Алдагдсан зүйлийг хувьдаа авч ашиглах Эрүүгийн хуулийн 254 дугаар зүйл... 7 Дугуй унахад анхаарах зүйлс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүртгэл хийлгэсэн байх үүрэгтэй... 8 Унадаг дугуйг аюулгүй ашиглах, дугуйны зогсоолын эмх цэгц байдлыг хангахтай холбогдох хуулийн 12 дугаар зүйлийн 3-р заалт Замын хөдөлгөөний тухай шинэчилсэн хууль... 10 Замын хөдөлгөөний тухай хуулийн 108 дугаар зүйлийн 3-4, 120 дугаар зүйлийн 1-р заалтын 17 Цагийн ажил хийхэд анхаарах зүйл Ажиллах эрх авах... 11 Цагаачлалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-р заалт, 24-р зүйлийн 4-б Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 Цагийн хязгаарлалт... 11 Цагаачлалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-р заалт, 24-р зүйлийн 4-б, Цагаачлалын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 19 дүгээр зүйлийн 5-р заалт Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 Ажиллах газрын хязгаарлалт... 12 Цагаачлалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-р заалт, 24-р зүйлийн 4-б, Цагаачлалын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 19 дүгээр зүйлийн 5-р заалт Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 Сургуулиа орхисны дараа цагийн ажил хийхэд... 13 Цагаачлалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-р заалт, 24-р зүйлийн 4-б, Цагаачлалын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 19 дүгээр зүйлийн 5-р заалт Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 Зөвшөөрөлгүйгээр орон сууц ашиглуулах... 14 Зочид буудлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-р заалт, 10 дугаар зүйл Оршин суугчийн үнэмлэхийн тухай Биедээ авч явах үүрэгтэй...17 Цагаачлалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-р заалт Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 75 дугаар зүйлийн 3 Үзүүлэх үүрэгтэй...18 Цагаачлалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3-р заалт Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 75 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 Алдагдсан тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй... 18 Цагаачлалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 1-р заалт Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 Бусдад ашиглуулах, дамжуулахыг хориглоно... 19 Цагаачлалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3.5-в Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1-р заалтын 3 Дунд болон урт хугацааны оршин суугчийн мэдэгдэх үүрэг Оршин суух хаягийг мэдүүлэх... 20 Цагаачлалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-р заалт, 19 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 1-р заалт, 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 8, 9 болон 10, Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1 болон 2, 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 Биеийн байцаалттай холбогдох зүйлийг мэдэгдэх... 21 Цагаачлалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 1-р заалт, Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 Харьяат байгууллагад мэдүүлэх... 22 Цагаачлалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 1 болон 2 Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 Эхнэр нөхрөөсөө салах, эсвэл нас барсан тохиолдолд мэдэгдэх... 23 Цагаачлалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 3 Хүлээлгэх хариуцлага: Цагаачлалын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 *Жич: Цагаачлалын тухай хууль гэж Цагаачлалын хяналт, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль" гэсэн үгийн товчлол 24 25