Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад аж

Similar documents
<4D F736F F F696E74202D2090C389AA8CA782CC926E95FB95AA8CA082CC8EE B8CEA817A2E B8CDD8AB B83685D>

Fax: Мэйл хаяг: 3) Урьдчилан захиалга өгөх Өөрийн биеэр ирэх болон утас, мэйлээр урьдчилсан захиалга өгч болно. Гэх

モンゴル語版 [Хавсралт 3] Вакцинжуулалтын бүртгэл ба вакцинжуулалтын үзлэгийн асуулга Маягт 3 Хүний хөхөлгөр урын вирусын халдварын вакцинжуулалтын үзлэгийн

ГАРЧИГ Удиртгал... 2 Нэг. Ерөнхий асуудал... 3 Хоёр. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний загвар ба бүтэц... 5 Гурав.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хий

Японы дүрэм, дэг журам Гарчиг Хогоо хогийн саванд хаяна уу. Японы дүрэм, дэг журам P1-P4 Анхаарвал зохих Японы хууль Дугуй унахад анхаарах зүйлс Цагий

4р сарын байдлаар Тусламжийн чухалчлах салбар Бүх нийтэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн дэмжлэг Тулгамдаж буй асуудлыг шийдэхэд

Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал амжилттай хийж, эдийн засгийн хүндрэлээс гарч, хөрөнгө оруулалт идэвхжиж, яду

2. Өдрийн хөтөлбөр 11 сарын 21 (Мя) Нарита олон улсын онгоцны буудалд буух Хөтөлбөрийн танилцуулга 11 сарын 22 (Лх)Сүгинами дүүргийн хүүхэлдэйн киноны

sonin1-mon.ai

Танилцуулга Компанийн товч танилцуулга Нэр : Мирай ХХК ( MIRAI CO.,LTD.) URL : Байгуулагдсан он сар:2004 оны 9 р сар Хаяг : Токио

SIRA_防災_モンゴル新.indd

Microsoft Word - H24募集要項(MG).docx

SER_Morris_Rossabiブック.indb

様式第一(第一条関係)

TUT brochure Mongolian pptx

<89A98DBB82CC8E8B92F692B28DB88C8B89CA C82518F9C82AD816A32>

монгол УЛСЫН хеделмерийн БААТАР РЕНЧИНГИЙН минжуур 1 Социалист ёсоор хоршоолохоос емнех уеийн амьдрал 1.1 8ссен, терсен нутаг 1.2 Хятад худалдаачид 1.

Microsoft PowerPoint - ThermalStorageHeater in UB others, by Amarbayar44.pptx

энэ тухай Монгол Улсын үнэлгээ 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Крымийн хойгийн Ялта хотод Америк, Англи, ЗХУ гурван улсын тэргүүнүүдийн хурал болж, дэ

5.1.2 Өртөө орчмын бүсийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага Өртөө орчмын хот байгуулалт ба тээврийн орчныг сайжруулснаар өртөө орчмын хүн ам өсөн нэмэгдэ

sonin-1st-7th-cover-2012-mon.ai

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШУУН ШАРАВЫН ГУНГААДОРЖ / Монгол улсын еронхий сайд асан /... 1 ЭЦГИЙН хувь тавилан 12 Улеын САА-нууд тарав 2 Мэргэжлээ еонго

Senri Ethnological Reports 42 ~ЗУУНЫ~ОНГОЛЧУУД Зохиож эмхэтгэсэн И.Лхагвасурэн National Museum ofethnology Osaka 2003

PowerPoint Presentation

indd

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

<819F955C8E865F A31396D6D2E696E6464>

Япон, Монголын харилцаанд Говь үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг зөрөө. Үүнд: Номунханы будлиан (Халх голын дайн)-ы талаар Япон, Монгол хоёр талаас үзэл бо

Student Guide to Japan (Mongolian Version)

Student Guide to Japan (Mongolian Version)

хот, 2016 он "Эконометрик" сурах бичиг, Г. Элдэв-Очир, Э.Эрдэнэчимэг, Б.Энх-Амгалан, Орбис хэвлэл, хот, 2013 Хэвлүүлсэн өгүүллэг, семинар, хуралд илтг


Microsoft Word - UBMPS_FR_Sum_MON_Part 1

15:50~17:30 フォーラム 2017& これからのステップ 参加型意見交換 交流会 今岡良子 ( 大阪大学言語文化研究科准教授 ) 共同研究の企画などについて助言 意見交換 18:00~20:00 懇親会 ( フォーラム終了後 ) 対象 日本全国のモンゴル人の博士課程留学生及び卒業生 言語

МОНГОЛ ХЭЛНИЙ .Г.ЙСГЭХ ХАРЬЦАА БА

Гарчиг 1. Ажил хэрэгжүүлэх үндэслэл Ажлын зорилт Ажил хэрэгжүүлэх бодлого... 2 (1) Манай улсын (Японы) засгийн газрын бодлого ба олон

Ольшанская юдофил Синельников Синельников

モンゴル国ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクトプロジェクト事業完了報告書

文大第    号

МОНГОЛ ШҮЛЭГ ДЭХ ЗАДГАЙ БУЮУ ЧӨЛӨӨТ ХЭМЖЭЭТ ШҮЛГИЙН ЗҮЙ ТОГТОЛ



Киото компьютерийн Гакүин

3-402

МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД


(1990) (1990) (1991) 88

2-334

3-402


,000 5, a) b) c) d) e) 9

Общество любомудрия Поэт и друг


.

Философия общего дела Н Ф

本組/野部(2段)

М. Ю. Мцыри романтическая поэма В. Г. У. Р. А. С. Кавказский пленник Е. А. Эда Герой нашего времени

…“…V…A’l”m−¯‡Æ†c™ƒž−¥‰{“è

[ ] Гаспаров М.Л., Очерк истории русского стиха.изд.-во«фортуна Лимитед».М., Квятковский А., Поэтический словарь.изд.-во «советская энциклопедия


229期短期講座(APR2019) 

) ) ) ) Сильный ветер сильный и дождь. Если один день шел дождь и появился ветер то будет ещё 2-3 дня дождь. Куда ветер туда и дождь. Если стояло долг

228

技能実習生手帳 ( モンゴル語版 ) Ур чадварын дадлагажигч нарт зориулсан гарын авлага (Монгол хэл дээрх хувилбар) 所有者 ( 技能実習生氏名 )/ Эзэмшигчийн нэр (ур чадварын дадла

2019夏期集中講座 講座案内(PDF版)


立経 溝端p ( ).indd

МАС Малый академический словарь БАС Большой академический словарь Г нормативные словари Императорская Российская Академия


_−~flö

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал Фүрүяа Мицүтоши Зургаан барамид Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал Өглөг 2 Өнөөдөр Эдийн бус 7 өглөг буюу нүдний өг

体制移行期のカザフスタン農業

Slaviana2017p

ДОБРО ПОЖАЛОВАТЬ Кабели, которые находятся в каталоге исключительно от нашего стандартного ассортимента, мы в состоянии удовлетворить все ваши конкрет

Веселовский

脱退一時金請求書 日本から出国される外国人のみなさまへ Монгол 脱退一時金は 次のすべての条件に該当するときに請求することができます 国民年金 厚生年金保険又は共済組合の被保険者資格を喪失し 日本に住所を有しなくなった日か ら 2 年以内に請求する必要があります 1 日本国籍を有していない方

スライド 1

杉浦論文.indd

2 (коммуникативно нерасчлененное предложение) Книг было три. 3 книг (коммуникативно расчлененное предложение) Этих книг мы купили две. 2?Учебных предм

1-2 カーの時間 АСЦУ «Тогда еще верили в пространство и мало думал о времени.» В. В. Хлебников, Соб

Slaviana2017p

No ロースキーの直観主義とベルクソン哲学 北見 諭 はじめに Лосский Н.О. Обоснование интуитивизма // Лосский Н.О. Избранное. М., С. 13. Лосский. Обоснов

& ~16 2

Microsoft Word horiuchi.docx

сложили свои полномочия. ハバロフスク地方の 2000 人程の農村集落の議員のうち 102 名が期限前に辞任 した Причина обязанность ежегодно предоставлять справку о своих доходах, доходах супр

Microsoft Word - ファイナルレポート_Jp_ doc

Our Position in the Market Interfax-100 Russian Banks by Assets

.R N...ren

06[ ]宮川(責).indd

スライド 1

( ) ( ) ( ) ( ( ~ ) ( ) ( )) ( ) ( ) ( ) ( ) ( ) ⑴ 2

Slaviana2017p

.e..Note


Андреевна Федосова ) 5) 6) 1895 Ельпидифор Васильевич Барсов Андрей Ефимович Елена Петровна )

シュリクンとその現代的機能 : アルハンゲリスク州ヴェルフニャヤトイマ地区調査から

…“…V…A’l‡Ì‡Ý‡½†c™ƒž−¥‰{“è2/21

Японский язык 9 класс I блок. Аудирование кол-во баллов номер задания правильный ответ 1 1 X 1 2 V 1 3 X 1 4 C 1 5 C 1 6 B 1 7 C 1 8 D 1 9 X 1 10 V 10

V. K Мелодия Чешков М. Талант. НЛО, с Емильянова И. «Вадиму было 19 лет». НЛО, с Чешк


Transcription:

Солонгос улс дахь Монгол ажилчды н хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал Ih Young HYUN Өмнөх үг Би 2002 онд Солонгос улсын Сөүл хотод хэлний сургалтад хамрагдсан хамрагдсан билээ. Тэнд гадаадын олон найзуудтай болсон бөгөөд тэдний дотор оюутны визээр ажиллах зорилготой ирсэн хүмүүс нэлээд байсан. Монгол хүмүүс ч байсан. Японд ирснийхээ дараа Монгол улсад тохиолдож байгаа нийгмийн асуудлуудын талаар эргэцүүлэн бодож үзэхэд Солонгост байсан найзууд маань санаанд орж байсан. Тэд яагаад эх орноосоо хол Солонгост ажиллах болсон, мөн одоо яаж амьдарч байгаа бол гэх мэт. Тэгээд энэ асуудлыг дипломын ажилдаа тусгахыг оролдсон билээ. Өнөөгийн байдлаар Солонгос улсад нийт 20,000 гаруй Монгол иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Тэд Солонгост ажиллахаас гадна аялаж жуулчлах, сурах, гэрлэх зорилгоор ирдэг ажээ. Эдгээрээс Солонгос улсад ажиллаж байгаа Монголчуудын талаар дэлгэрэнгүй авч үзэх болно. 1-рт Монгол ажилчдыг Солонгос улсад явуулах болсон шалтгаан, Солонгос улсад гадаадын ажилчдыг хүлээж авах болсон шалтгаан, 2 улсын төрийн бодлогын талаар авч үзнэ 2-рт Солонгос улсад ажиллаж буй Монгол ажилчдын нөхцөл байдлыг Чех, Амеркид ажиллаж байгаа ажилчдын нөхцөл байдалтай харьцуулж үзнэ 3-рт Хөдөлмөрийн хууль, холбогдох хуулиудын заалтын дагуу хөдөлмөр хамгаалалд хамрагдах ёстой гэрээт ажилчдад тохиолдож буй бэрхшээлтэй асуудлуудыг авч үзнэ. 2 дахь асуудлын хувьд Монгол улсын засгийн газар гадаадад шилжин суурьшиж буй ажилчдын талаарх судалгааны тайланг( Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал - үр дагавар судалгааны тайлан- Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан 2005, УБ)танилцуулж, 3 дахь асуудлын хувьд, Солонгос улсад гэрээт ажилчин гаргаж байгаа Монгол нюьс компанийн ажилтан Зоригоос авсан мэдээлэлд тулгуурлан дүгнэлт хийх болно. Мөн миний бие 2 удаа Солонгос улсад очиж хийсэн судалгааны дүнг танилцуулж судалгааны ажлын гүнзгийрүүлэн авч үзнэ. Дээр дурдсан судалгааг 2005 оны 6 сарын 19-нөөс 24, 2005 оны 9 сарын 3-наас 9-ний хооронд тус тус хийсэн болно. Судалгааг Солонгос улсын Сөүл хотын Төндэмон захын Монгол таун, Солонгос дахь 1

Монголчуудын сургууль, Солонгос дахь Монголын ТББ, Солонгос дахь Монголын элчин сайдын яам, Шинэ хүсэл Монголчуудын кристын сүм, Ансан хотын гадаад ажилчдын төв орчим, гадаад ажилчдын дэмжих төв зэрэгт солонгос, монгол хэлээр явуулсан. Энэхүү дипломын ажилд Гадаадын ажилчин гэдэг ойлголтыг НҮБ-ын Гадаадад шилжин суурьшсан ажилчин, тэдний гэр бүлийг хамгаалах конвенц -д заасны дагуу Тухайн хүн өөрийн харьяалалгүй гадаад улсад цалин авч ажиллаж байгаа бол гадаадын ажилчин гэнэ гэсэн тодорхойлолтыг ашигласан билээ. 1-р бүлэг. Гадаадад ажилчин гаргаж буй Монгол улс болон хүлээн авагч улс болох Солонгосы н төрийн бодлогы н талаар Энэхүү бүлэгт гадаадад ажиллах хүч гаргаж буй Монгол улс болон ажиллах хүчийг хүлээн авч байгаа Солонгос улсын нийгмийн байдлыг дэлгэрэнгүй авч үзье. Гадаадад ажиллах хүч гаргаж буй Монгол улсын талаар Мураи 1989 оны Зөвлөлт Холбоот улсын өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр Монгол улс социалист нийгмийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжжээ. 1992 онд шинэ үндсэн хууль батлагдаж энэхүү хуулиар хүний үндсэн эрх, улсын өмчийн хувьчлал, шилжин суурьших эрх чөлөө, эдийн засгийн чөлөөт байдал баталгаажигдсан хэмээн өгүүлжээ 1. Гэвч зах зээлийн эдийн засагт шилжих огцом өөрчлөлтийн дүнд, улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдан олон ажилчин цомхтголд орж, үйлдвэрүүд дампуурсны улмаас ажилгүйдэл газар авчээ. Монгол улсын ажилгүйдлын төвшин 2002 онд 30,900 байсан бол 2003 онд 33,300, 2004 онд 106,700 болтлоо өссөн 2 гэсэн статистик тооцоо байна. Тэгвэл гадаадын ажилчин хүлээн авч буй Солонгос улсын талаар авч үзье. 1-р хэсэг. Гадаады н ажилчин хүлээн авч буй Солонгос улсы н өнөөгийн байдал 1-1 Гадаадад ажилчин гаргаж буй улс болон хүлээн авагч улсын талаар Газар зүйн хувьд Монгол Солонгос улс их ойрхон байрлалтай. 1 村井宗行 (1999~2000) モンゴル研究第 18 号 P.53 Мураи (1999~2000) Монгол судлал дугаар 18 хуудас 53 2 モンゴル時評 2005.2.22 記事 Монгол цаг үеийн мэдээ 2005.2.22-ний Нийтлэл 2

Тийм учраас Монголчууд олноороо Солонгост ажиллахаар явдаг юм болов уу. Солонгос улс өнөөгийн байдлаар гадаадаас ажиллах хүчин хүлээж авч буй гол орнуудын нэг болоод байгаа бөгөөд 1990 оны эхээр энэ ажиллагаа эхэлжээ. 90-ээд оныг хүртэл эсэргээр Солонгос улс гадаадад ажиллах хүч гаргаж гадаад валют олж байсан байна. Дэлхийн 2-р дайны дараах үеийг авч үзвэл, 1960 оноос 1970-аад оны дунд үе хүртэл нүүрсний уурхайн ажилчин, сувилагчдыг олноор нь Германд томилон ажиллуулж эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн Вьетнамд цэргийн хэлбэрээр ажиллах хүч илгээж байсан түүхтэй. Түүний дараа 1970 оноос 1980 он хүртэл олон Солонгосчууд дундад азийн бүтээн байгуулалтанд оролцож байсан байна. Гадаадад ажиллах хүчин гаргаж байсан Солонгос улс гадаадаас ажиллах хүч хүлээж авдаг орон болоход нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Үүний дотроос 1988 оны Сөүлийн Олимп чухал ач холбогдолтой. 1964 оны Токиогийн Олимпоос хойш Ази тивд зохиогдсон Сөүлийн олимпийн нөлөөгөөр олон улсын тавцанд Солонгос улсын нэр хүнд ихээхэн өссөн. Дэлхий дахинаа Солонгос улсын эдийн засгийн чадавхи мэдрэгдэж эхлэн, гадаадын олон орноос ажилчин хүлээж авах нөхцөл бүрдсэн билээ. 1-2 Ажиллах хүчний хомсдол Ажилчдын гадаад руу шилжих хөдөлгөөний гол шалтгаан нь очих улсад нь ажлын орон тоо байгаа гэдэг итгэл найдвар юм. Мөнхбатын нийтлэлд Солонгос улсын ажлын 1 цагийн хөлс 2100 вон (1төгрөг 1 вон) бөгөөд энэ нь америк тэргүүтэй барууны орнуудтай харьцуулахад харьцангуй хямд. Жишээ нь: Германд 31.88 америк доллар, Швейцарьт 29.28 амерк доллар, Америкт 17.20 америк доллар байдаг байна 3. Үүнээс харахад хэдийгээр ажлын хөлс хямд байдаг ч ажлын байр Солонгост элбэг байдаг болох нь харагдаж байна. Солонгос улсад 1980-аад оны дунд үеэс эдийн засгийн байдал эрс сайжирч, ажилгүйдлын төвшин 2.5%-д хүрч ажилгүйдэл үндсэндээ байхгүй болсон. Гэвч энэ байдал нь эсэргээрээ 3К зэрэг үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүчний хомсдлыг бий болгожээ. Үүний улмаас жижиг дунд үйлдвэрүүдийн ажиллах хүчний дутагдлыг арилгах зорилгоор гадаадаас ажиллах хүлээж авах шаардлага огцом өссөн байна. Ийнхүү гадаадын ажилчдыг хүлээж авах нөхцөл бүрдсэн гэж дүгнэж болох юм. 3 Orolmaa Munkhbat(2002) Mongolian migrant workers in South Korea Mongolian daily newspaper Zuunii Medee 3

2-р хэсэг. Хоёр улсы н төрийн бодлого 1-1 Монгол улсын төрийн бодлого Ардчлалаас хойш гадаад руу зорчих хөдөлгөөн чөлөөтэй болж, ажилгүйдлын төвшин нэмэгдэн, Монголын эдийн засаг уналтанд орсноос үүдэн Монголчууд гадаадад хууль бусаар ажил эрхлэх явдал бий болсон. Ийнхүү гадаадад хууль бусаар ажил эрхэлдэг Монголчуудын тоо огцом өссөнөөс шалтгаалан 2001 онд Ажиллах хүчийг гадаадад гаргах, гадаад улсаас ажиллах хүч, мэргэжилтэн хүлээн авах тухай хуулийг батлан гаргажээ. Үүнтэй холбоотой гадаадад ажиллах хүч гаргахад зуучилдаг байгууллагууд олноор байгуулагджээ. 1-1-1 Зуучлах ажил үйлчилгээ 2005 оны 8 сарын 9-ний Бизнесийн Мэдээ сонинд, Гадаадад ажиллах хүч гаргахад зуучилах тусгай зөвшөөрөл авсан 18 байгууллага байгаа бөгөөд, зөвшөөрөлгүйгээр зуучлах үйл ажиллагаа явуулж байгаа 3 байгууллага байна хэмээн дурдсан байна 4. Мөн ажилчин гаргасан улсын талаар 2001 онд хууль батлагдснаар зуучлалын тусгай зөвшөөрлийн дагуу гадаадад Монгол ажилчдыг гаргадаг 10 байгууллага японд 799 мэргэжил дээшлүүлэгч, 3 байгууллага Солонгос, Тайванд 2176 мэргэжил дээшлүүлэгч, 2 байгууллага Чехид 67 ажилчин, 1 байгууллага Унгарт 42 ажилчинг тус тус гаргажээ 5 хэмээн дурдсан байна. Энэхүү тусгай зөвшөөрлийг авсан байгуулагууд нь: Оюун түлхүүр - 3 жилийн хугацаатай Японд шинэ технилоги эзэмшүүлэх мэргэжил дээшлүүлэлт Бриж Заг Их хийморь Гэгээлэг трейд Ти энд Ди Си Ти Си Ай Мөхөт Жей эм Интернет моторс Мөн Цуки, Мемори гэдэг байгуулагууд 3-аас 6 сарын хугацаатай бүжигчин, дуучин зэрэг урлаг, уран сайхны зорилгоор зуучлал явуулдаг. Реалит Цэнтрум гэдэг байгууллага Чехэд 1 жилийн хугацаатай 4 Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар 5 Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар 4

цахилгаан барааны үйлдвэрт, Хонза, Будын гэдэг 2 байгууллага нэхмэлийн үйлдвэрт ажилчин гаргадаг байна. Солонгос улсад 3 жилийн хугацаатай орчин үеийн технилоги эзэмшүүлэх зорилгоор Монгол ньюс, Зуучлах товчоо мэргэжил дээшлүүлэгч ажилчдыг гаргаж байна. 6 Мөн Азийн нөхөрлөлийн холбоо, MCJ констракшин, Хэрлэн барс гэсэн 3 байгууллага тусгай зөвшөөрөлгүй гадаадад ажилчдыг зуучилж байна 7. Гадаадад ажилчдыг гаргахад зуучлалын хөлс нь 1 хүний 100-гаас 2500 америк доллар байдаг 8 байна гэж дурджээ. Монгол ньюсийн ажилтан Зоригоос авсан материалд Монгол ньюс компани, Монголын хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам, ХАА-н Хоршоологчдын холбоо гадаадад ажилчин зуучлан гаргаж байгаа гэсэн байсан. 1.1.2 Монгол руу илгээж байгаа гадаадын валютын талаар Солонгост ажиллаж байгаа ажилчид Монгол руу их хэмжээгээр мөнгө илгээж байгаа нь гадаадад ажилчин гаргаж байгаа нэг гол шалтгаан болж байна. Мөнхбатын нийтлэлд Солонгосын Монгол Таунаас 1 сарын хугацаанд 1 хүн дунджаар 500-гаас 600 доллар Монгол руу илгээсэн байна. 1 банкнаас 750 хүн Монгол руу мөнгө илгээж байна гэж тооцвол сард 375,000-аас 450,000 мянган доллар, 1 жилд 4,500,000-аас 5,400,000 мянган доллар болно 9 хэмээн дурджээ. Монголын засгийн газар, зах зээлийн хувьд хязгаарлагдмал жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлснээс ажиллах хүч дутагдалтай байгаа Сөүлийн жижиг дунд үйлдвэрт ажилчин гаргах нь ядуурлыг бууруулах оновчтой арга хэмээн үзэж байна. Гадаадаас Монгол улсад валют орж ирвэл ядуурлын төвшин бууран хүн амын худалдан авах чадвар сайжирч татварын хэмжээ нэмэгдэх талтай. Энэхүү гадаадад ажиллагсдын Монгол илгээх валют нь гадаадын тусламж, хөнгөлөлттэй зээлээс илүү үр дүнтэй юм. Монголын эдийн засгийн талаар дүгнэхэд энэхүү албан бус сектороос орж ирж буй орлогыг тооцохгүй байж болохгүй гэж бодож байна. Мөн Монголын улс төрчид 2004 оны сонгуулийн үеэр Солонгосын Сөүлд очин ухуулга сурталчилгаа хийсэн. Энэ нь Солонгост ажиллаж байгаа Монголчуудын дэмжлэгийг авч чадвал, тэдний гэр бүл, хамаатан садны саналыг авах боломжтой гэсэн сонгуулийн стратегитай холбоотой. 6Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар 7 Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар 8 Бизнесийн Мэдээ(2005.8.9),Улаанбаатар 9 Orolmaa Munkhbat(2002) Mongolian migrant workers in South Korea Mongolian daily newspaper Zuunii Medee 5

Солонгост ажиллаж байгаа 20,000 ажилчин сонгуулийн том тойрог болон Монголын улс төрд нөлөө үзүүлэхүйц хүчин болж байна. Тэдний Монгол руу илгээж байгаа валют эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байна гэж дүгнэж болох юм. Гадаад улсаас ажилчид хүлээн авч байгаа Солонгос улсын бодлогыг авч үзье. 1-2 Солонгос улсын бодлого Солонгосын гадаадын ажилчин хүлээж авдаг гол систем нь үйлдвэрлэлийн дадлага, ажиллах зөвшөөрөл юм. Дээрх 2 систем нь ямар үүрэгтэй болох талаар 2004 онд батлагдсан Гадаад ажилчдын талаархи хууль д тулгуурлан анализ хийж үзье. 1-2-1 Үйлдвэрлэлийн дадлага Ажиллах хүчний дутагдлыг арилгах зорилгоор 1991 онд үйлдвэрлэлийн дадлагын системийг баталсан. Одоогийн байдлаар Нэпал, Монгол, Мянма, Бангладеш, Вьетнам, Шриланк, Узбекстан, Иран, Индонез, Хятад, Тайланд, Пакистан, Филипэн зэрэг 14 орноос үйлдвэрлэлийн дадлага эзэмшигчдийн хүлээн авч байгаа болно. Энэхүү системийн гол зарчим нь Солонгос улсад ажиллах хугацаа нь 3 жил, эхний жил нь дадлагачаар, сүүлийн 2 жил нь ажилчинаар ажиллах явдал юм. Дадлагачаар ажиллах хугацаанд Хөдөлмөр стандартын хуулийн зарим нэг заалт үйлчлэх бөгөөд, ажилчнаар ажиллах хугацаанд Хөдөлмөрийн хуулийн бүх заалт үйлчлэнэ 10. Гэвч үйлдвэрийн дадлага эзэмшигч гэсэн нэрээр хөнгөн ажил хийлгэх явдал олонтой гардаг нь ажилчны хүний эрх зөрчих нөхцөл болдог. 1-2-2 Ажиллах зөвшөөрөл Үйлдвэрийн дадлагын системийн оронд 2004 онд Ажиллах зөвшөөрөл олгох систем шинээр батлагдсан. Одоогоор Филипэн, Монгол, Вьетнам, Шриланк, Индонез, Хятад, Тайланд, Казакстан зэрэг 8 улстай албан ёсоор гэрээ байгуулаад байна. Солонгосын хөдөлмөрийн албаны статистик мэдээнээс үзвэл, 2005 оны 7 сарын сүүлээр 38,000 мянган ажилчин энэхүү системийн дагуу Солонгост ажиллаж байна. Ажиллах хугацаа нь 3 жил байх бөгөөд Албан ёсны ажилчин -аар гэрээний дагуу ирсэн тул Солонгосын хөдөлмөрийн хуульд хамрагдана. Гадаадын ажилчид 300 хүртэлх албан ёсны ажилчинтай жижиг дунд үйлдвэр, загасны 10 이주노동자를위한노동법 6

аж ахуй, ХАА, барилга зэрэг салбаруудад хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийн ажил эрхлэх боломжтой. Ажиллах зөвшөөрөл системийн дагуу Солонгост ажиллаж байгаа ажилчин үйлдвэрийн эзэнтэй жил тутам гэрээгээ шинэчлэн байгуулж жил хүртэлх хугацаанд ажиллана. Мөн үйлдвэрийн эзэн байгуулсан гэрээгээ зөрчих, Хөдөлмөрийн хуулийг зөрчих, үйлдвэрийн газар компани дампуурсан, үйлдвэрийн эзэн гэрээ шинэчлэн байгуулахаас татгалзсан зэрэг тохиолдлуудад үйлдвэрээ солих эрхтэй. Үйлдвэрийн газраа 3 удаа солих боломжтой бөгөөд өмнөх үйлдвэрээсээ гараад 2 сарын дотор дараагийн үйлдвэрт ажилд орохгүй бол болохгүй. Мөн ажиллаж байгаа үйлдвэрийн газартайгаа ямар нэг асуудалтай байгаа тохиолдолд эхлээд хөдөлмөрийн албаны ажил эрхлэлтийн төвд өргөдлөө гаргана. Ажил олгох зөвшөөрлийн дагуу Солонгост 3 жил ажилласан хүн өөрийн орондоо буцсаны дараа 1 жилийн хугацаанд дахин Солонгост гэрээгээр ажиллах боломжгүй байдаг. Дээр дурдсан 2 систем нь Солонгос улсад гадаадын иргэн хуулийн дагуу ажиллахад үйлчилнэ. Үйлдвэрийн дадлагажигч системийн оронд, гадаадын иргэнийг ажилчнаар хүлээж авах ажиллах зөвшөөрөл олгох тогтолцоо бүрдсэн ба, үүнтэй холбоотой 2004 оны 4 сард Гадаад ажилчны хөдөлмөрийн хууль батлагджээ. Энэхүү хуулийн дагуу гадаад ажилчны эрх Солонгос ажилчны нэгэн адил хуулийн дагуу хамгаалагдах болсон байна. Тус хуулийн нэг онцлог нь хөдөлмөрийн стандартын гол заалтын нэгд гадаадын үйлдвэрийн дадлагашигч, хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэнд ч нэгэн адил хуулийн энэхүү заалт үйлчилнэ гэсэн явдал юм 11. Энэ нь 1990 оны 12 сарын 8-ны НҮБ-ын ерөнхий ассемблейгээр батлагдсан Гадаадын бүх ажилчин тэдний гэр бүлийн эрхийг хамгаалах тухай конвенц -ийн заалттай дүйцэхүйц ажилчны эрх мөн хууль бусаар ажиллаж байгаа ажилчны эрхийг хамгаалсан хууль гэж дүгнэж болно. Өнөөгийн байдлаар Солонгос улсад 699,000 гадаадын иргэн байгаа бөгөөд үүнээс 360,000 хүн гэрээт ажилчнаар, 400,000 хүн хууль бусаар ажиллаж байна. Үүнээс үзэхэд, Солонгос улсын эдийн засагт чухал ач холбогдолтой байгаа гадаадын ажилчдыг хүлээж авах засгийн газрын бодлого үйлчилж байна гэж дүгнэж болно. 11 이주노동자를위한노동법 7

2-р бүлэг Гадаадад ажиллагсды н гадаадад гарахы н өмнөх амьдралы н талаар Энэхүү бүлэгт, Монгол улсаас Солонгос, Чех, Америк улсад ажиллахаар явсан ажилчдын дунд явуулсан Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан- д үндэслэн, ямар хүмүүс гадаадад ажиллахаар явж байгаа, ямар арга замаар явсан талаар тодруулан авч үзье. Энэ судалгаанд албан ёсны гэрээт ажилчин, хууль бусаар ажиллаж байгаа ажилчин аль аль нь хамрагдсан байна. Судалгаанд Солонгос улсын Сөүл, Инчён, Сүвон, Пусан зэрэг хотуудад ажилладаг 393 хүн, Чехийн Праг, Хавүржов зэрэг хотуудад ажилладаг 200 хүн, Амеркийн Денвер, Санпранциско, Лос-Анжелос хотуудад ажилладаг 102 хүн тус тус хамрагджээ. 1-р хэсэг. Гадаадад ажиллагсды н талаар 1.1 Судалгаанд хамрагдагсдын нас, хүйс График 1,2,3-т Солонгос, Чех, Америк улсад оршин суугч ажилчдын нас, хүйсийг үзүүлжээ. Зүүн тал нь эрэгтэй, баруун тал нь эмэгтэйчүүдийн насны хувийг илэрхийлж байна. График 1. Солонгос улсад оршин суугч монгол ажилчдын нас, хүйсний суварга Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб (хуудас.16)-гаас авав. 8

График 2. Чех улсад оршин суугч монгол ажилчдын нас, хүйсний суварга Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб (хуудас.16)-гаас авав. График 3. Америк улсад оршин суугч монгол ажилчдын нас, хүйсний суварга Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб (хуудас.16)-гаас авав. График 1,2,3-аас харахад гадаадад ажиллаж байгаа монгол ажилчдын ихэнх нь 20-30 насны ажиллах насны залуучууд болох нь тодорхой болсон. Хүйсийн хувьд, Чех улсад 25-29 насны эмэгтэйчүүд хамгийн олноороо ажиллаж байна. Харин Америкт энэ насны эрэгтэйчүүд 9

олон болох нь харагдаж байна. Мөн хоёр улстай харьцуулж үзвэл Солонгост 40-44 насны эрэгтэйчүүд хамгийн олноороо ажилладаг онцлогтой байна. 1-2 Боловсролын төвшин Хүснэгт 1-д гадаадад ажиллагсдын боловсролын түвшинг харуулав. Хүснэгт 1. Боловсролын түвшин хувиар Бага сургууль Дунд сургуулиас гарсан Дунд сургууль төгссөн ТМС, тусгай сургууль төгссөн Их сургуулиас гарсан/ төгссөн Солонгос Чех Америк Эр Эм Бүгд Эр Эм Бүгд Эр Эм Бүгд 2.8 2.8 2.8 0.0 1.5 1.0 1.5 5.7 2.9 12.7 8.3 10.7 5.7 2.3 3.5 4.5 0.0 2.9 27.2 21.7 24.7 48.6 46.2 47.0 34.3 22.9 30.5 11.8 13.3 12.5 20.0 23.1 22.0 7.5 2.9 5.9 45.5 53.9 49.4 25.7 26.9 26.5 52.2 68.5 57.8 (Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн яам,монголын Хүн ам,хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан(2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Хүснэгт 1, гадаадад ажиллаж байгаа монголчуудын боловсролын түвшинг харьцуулж үзэхэд, их сургууль төгсөж дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд Америкт хамгийн их 68.5% байгаа нь тодорхой болсон. Үүний дараа Солонгост ажиллаж байгаа эмэгтэйчүүд 53.9%, америкт ажиллаж байгаа эрэгтэйчүүд 52.2%, солонгост ажиллаж байгаа эрэгтэйчүүд 45.5% нь дээд болоьсролтой байна. Үүнээс харахад дээд боловсрол эзэмшсэн ажиллагсад харьцангуй өндөр хувийг эзэлж байна. Чехэд ажилладаг дээд боловсролтой Монголчууд дээрх хоёр улстай харьцуулахад харьцангуй бага 26.5% байна. Гадаадад ажиллаж байгаа Монголчууд эх орондоо 10

өндөр боловсрол эзэмшсэн ч мэргэжлийн ажилдаа оролгүй гадаадад ажиллахаар явж байгаа нь тус улсын хөдөлмөрийн зах зээл хүндрэлтэй олон асуудалтай байгааг харуулж байна. 1.3 Гэрлэлтийн байдал Хүснэгт 2-т гадаадад ажиллагсдын гэрлэлтийн байдлыг харуулав. Хүснэгт 2. Гэрлэтийн талаар хувиар Солонгос Чех Америк Эр Эм Бүгд Эр Эм Бүгд Эр Эм Бүгд Гэрлээгүй 36.6 32.2 34.6 35.7 43.1 40.5 38.8 22.9 33.3 Гэрлэсэн 53.5 55.0 54.2 52.9 36.1 42.0 31.3 25.7 29.4 Хамтран амьдардаг 4.2 5.0 4.6 8.6 10.0 9.5 11.9 20.0 14.7 Салсан/ тусдаа амьдарч байгаа/ бэлэвсэн 5.6 7.8 6.6 2.9 10.8 8.0 17.9 31.4 22.6 Бүгд 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 Тоогоор 213 180 393 70 130 200 57 35 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Хүснэгт 2-оос харахад Солонгост ажилладаг Монголчуудын гэрлэлтийн байдал 54.2% буюу хамгийн өндөр байна. Гэхдээ хамтран амьдарч байгаа хувь 4.6%-тай байгаа нь ихэнхдээ ганцаараа ажиллахаар ирдэг болох нь тодорхой харуулж байна. Намайг Сөүлд судалгаа хийж байхад Монголд гэр бүлээ орхиод Солонгост ажиллахаар ирсэн хүн олон тааралдаж байсан. Ганцаараа гэр бүлээсээ хол ажиллахаар ирсэн хүмүүс өдөр бүр утсаар ярьдаг гэж хэлж байсан. Монгол Таунд олон улсын ярианы карт зардаг дэлгүүрүүд олон байсан нь үүнтэй холбоотой болов уу. 2-р хэсэг. Виз, гадаадад гарсан зорилго 1.1 Гадаадад гарах үеийн болон одоогийн визний төрөл Хүснэгт 3-т, гадаадад ажиллагсдын гадаадад гарах үеийн болон, одоогийн визний төрлийг харьцуулан нэгтгэв. 11

Хүснэгт 3. Гадаадад гарах үеийн визний төрөл, одоогийн визний төрөл Солонгос Чех Америк Тоо Хувь(%) Тоо Хувь(%) Тоо Хувь(%) Гадаадад гарах үеийн виз Албан 68 17.3 1 0.5 1 1.0 Аялалын 225 57.3 45 22.5 35 34.3 Оюутны 30 7.6 17 8.5 61 59.8 Зуучлуулж 51 13.0 136 68.0 3 2.9 Визгүй 8 2.0 0 0.0 0 0.0 Бусад 11 2.8 1 0.5 2 2.0 Нийт 393 100.0 200 100.0 102 100.0 Одоогийн виз Албан 14 3.6 1 0.5 0 0.0 Аялалын 30 7.6 1 0.5 2 2.0 Оюутны 23 5.8 7 3.5 18 17.6 Зуучлуулж 128 32.6 168 84.0 3 2.9 Хугацаа дууссан 174 44.3 12 6.0 70 68.6 Хугацаа сунгуулахаар өргөдөл өгсөн 18 4.6 1 0.5 9 8.8 Байнгын оршин суугч 2 0.5 5 2.5 0 0.0 Цагаач 0 0.0 2 1.0 0 0.0 Бусад 4 1.0 3 1.5 0 0.0 Нийт 393 100.0 200 100.0 102 100.0 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Гадаадад гарах үед аялал жуулчлалын визтэй байсан хүмүүс Солонгост хамгийн их 57.3% байсан. Одоо Солонгост визний хугацаа хэтэрсэн хүмүүс 44.3% байгаа нь, аялалын визээр орж ирээд хууль бусаар ажилладаг Монголчууд их байдгийн илрэл гэж хэлж болно. Тэгвэл Чехэд ажиллагсадын 68% нь ажлын зуучлалаар явдаг бөгөөд одоо ч визний төрөл нь өөрчлөгдөөгүй байна. Харин Америкийн хувьд, оюутны визээр 59.8% нь явдаг болох нь тодорхой болсон бөгөөд энэ нь тухайн төрлийн визний хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Одоогийн байдлаар Америкт оршин суугчдын 68.6% нь визний хугацаа дууссан байдалтай байна. Амеркид Солонгосын нэгэн адил оюутны визээр нэвтэрч ороод, хугацаа хэтрүүлэн ажиллаж байгаа хүмүүс олон байдаг байна.. 12

1.2 Виз гаргуулах үеийн зуучлалын хөлс Хүснэгт 4-т виз гаргуулах үедээ зуучлагчид төлсөн төлбөрийн хэмжээг харуулав. Хүснэгт 4. Виз гаргуулах үеийн зуучлалын хөлс Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо 割合 (%) 1000US$бага 40 10.2 91 45.5 0 0.0 1000-1999 41 10.4 3 1.5 0 0.0 2000-2999 61 15.5 0 0.0 7 6.9 3000-3999 65 16.5 0 0.0 6 5.9 4000-4999 42 10.7 0 0.0 6 5.9 5000US$ дээш 25 6.4 0 0.0 16 15.7 Хариулаагүй 5 1.3 1 0.5 0 0.0 Төлөөгүй 114 29.0 105 52.5 67 65.7 Дундаж үйлчилгээний хөлс 2703.8 492.0 4114.3 Нийт 393 100.0 200 100.0 102 100.0 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Солонгост гарахдаа аялал жуулчлалын визтэй байсан хүмүүс 57.8% байгаа нь энэ төрлийн виз өндөр үнээр худалдаалагддаг болохыг харуулж байна. Дундаж зуучлалын хөлс хамгийн хямд Америкт оюутны визээр гарсан хүмүүс 59.8%-тай байгаа нь энэ төрлийн визийг хууль бусаар худалдаалах явдал хэцүү байдагтай холбоотой гэж үзэж болно. Харин албан ёсны гэрээт ажилчин гаргадаг Чехэд зуучлалын хөлс бараг төлдөггүй, төлсөн ч төлбөрийн хэмжээ маш бага байсан. Монгол найзын маань ярианаас үзэхэд, Монголчуудын дундаж цалин 50-100 ам$байдаг байна. Үүнээс үзэхэд, визний үнэ асар өндөр болох нь харагдаж байна. Мөнхбатын нийтлэлд, өөрийн байраа зарсан хүмүүс байдаг тухай өгүүлээд, мөн их хэмжээний зээл авч гадаадад гараад зээлээ төлөхийн тулд ажиллаж байгаа хүний талаар ч бас дурджээ. 1.3 Гадаадад гарч байгаа зорилго 13

Хүснэгт 5-д гадаадад ажиллагсдын зорилгын талаар үзүүлэв. Хүснэгт 5 Гадаадад гарч байгаа зорилго Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо 割合 (%) Албан ажлаар 8 2.0 1 0.5 0 0.0 Бизнес 49 12.5 1 0.5 4 3.9 Шэрээт ажилчин 102 25.9 97 48.5 1 1.0 Ажилд орохоор 202 51.4 52 26.0 71 69.6 Судалгаа, боловсрол 55 14.0 34 17.0 40 39.2 Гадаад худалдаа 13 3.3 2 1.0 6 5.9 Аялал жуулчлал 27 6.9 30 15.0 1 1.0 Эмчилгээ, эмнэлгийн шинжилгээ 13 3.3 0 0.0 2 2.0 хийлгэхээр Хамаатан садан найз нөхдөө 28 32.6 2 1.0 14 13.7 түшиглэн Гэрлэлт, Салалт 7 1.8 0 0.0 2 2.0 Гэр бүлээ дагаж 36 9.2 13 6.5 25 24.5 Бусад 8 2.0 6 3.0 0 0.0 Тоо 393 200 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Хүснэгт 5-аас харахад, Солонгос улсад нийт судалгаанд оролцогсдын 51.4% нь ажилд орохын тулд очсон байна. Гэхдээ энэ тохиолдолд гэрээт ажилчдын нэгэн адил ажлын байр баталгаатай байдаггүй ч, хүмүүс очоод ямар ч байсан болно явцгаадаг болох нь ажиглагдаж байна. Мөн бусад 2 улстай харьцуулахад Солонгост бизнесийн зорилгоор очдог хүмүүсийн тоо ч их байгаа нь бас нэг онцлог тал юм. Мөн Америкт ажиллахаар явдаг хүмүүс их байгаагаас гадна 2-р хэсэгт өгүүлсэнчлэн суралцахаар явдаг хүмүүс их байдаг болох нь тодорхой харагдаж байна. 1.4 Гадаадад гарсан гол шалтгаан 14

Хүснэгт 6-д гадаадад гарсан гол шалтгаануудыг үзүүлэв. Хүснэгт 6. Гадаадад гарсан гол шалтгаан Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо 割合 (%) Хувь хүн гэр бүл 154 39.2 146 73.0 79 77.5 Эдийн засаг 332 84.5 118 59.0 60 58.8 Засгийн газар 6 1.5 0 0.0 2 2.0 Шашин Уламжлал 7 1.8 0 0.0 1 1.0 Гадаад орчин / 10 2.5 0 0.0 0 0.0 цаг агаар Мэргэжил 23 5.8 9 4.5 28 27.4 Бусад 11 2.7 0 0.0 8 7.8 Нийт 393 200 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Гадаадад гарах гол шалтгаануудын хувьд, Чех Америкт гарсан хүмүүс гэр бүлээ татах явдал их байдаг байна. Харин Солонгост эдийн засгийн шалтгаанаар гардаг хүмүүс 84.5% байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь мөнгө олох зорилгоор Солонгос явдаг болохыг харуулж байна. Сүүлийн үед Солонгосоос буцаж ирсэн хүмүүс оршин суухаар бол Чехэд, мөнгө олох бол Солонгост гэдэг үг дэлгэрчээ. 1.5 Гадаадад гарах талаарх анхны мэдээллийг хаанаас авсан Хүснэгт 7-д гадаадад ажилллаж байгаа Монголчуудын гадаадад гарах талаархи анхны мэдээлэлийг хэрхэн яаж авсныг үзүүлэв. Хүснэгт 7. Гадаадад гарах талаарх анхны мэдээллийг хаанаас авсан Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Хэвлэл (Сонин сэтгүүл) 89 22.6 15 7.5 34 33.3 Телевиз, Драм, Интернет 54 13.7 45 22.5 20 19.6 Эхэлж гадаадад гарсан гэр 97 24.7 46 23.0 15 14.7 15

бүлийн хүмүүсээс Хамаатан садан гэр бүл нь явахыг зөвлөсөн 171 43.5 21 10.5 59 57.8 Өмнө нь гадаадад гарсан хүмүүсээс 55 14.0 34 17.0 35 34.3 Засгийн газрын зарлал 9 2.0 16 8.0 14 13.7 Зуучлалын байгууллагын сурталчилгаа 57 14.5 33 16.5 4 3.9 Гадаад найзуудаасаа 15 3.8 4 2.0 1 1.0 Гадаад явдлын яам 8 2.0 3 1.5 1 1.0 Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас 0 0.0 2 1.0 0 0.0 Найз нөхөд 0 0.0 18 4.0 4 3.9 Бусад 11 2.8 1 1.0 0 0.0 Нийт 393 200 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Гадаадад гарах талаархи мэдээллийг янз бүрийн аргаар олдог болох нь харагдаж байна. Үүнээс Солонгост гарахыг гэр бүл, хамаатан садан нь зөвлөсөн нь 43.5% байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Үүний дараа өмнө нь гадаад явж ирсэн гэр бүлийнхнээсээ мэдээлэл авсан гэж 24.7% нь хариулжээ. Ердийн үед гэр бүлийн дунд гадаадад гарах талаархи яриа их өрнөдөг болох нь тодорхой байна. Мөн Амеркийн хувьд гэр бүл нь зөвлөсөн гэж 57.8%, өмнө нь явж ирсэн хүмүүс зөвлөсөн гэж 34.3% нь хариулсан байна. Олон төрлийн аргаар мэдээлэл олох боломжтой өнөө үед хүмүүс ихэвчлэн өөр хоорондоо мэдээлэл солилцдог болох нь тодорхой болсон. Нэгтгэн дүгнэхэд, дээр дурдсан 3 улсад ажиллаж байгаа ажилчдын хувьд өөр хоорондоо нэлээд ялгаатай байна. Солонгост гарсан хүмүүс насны хувьд харилцан адилгүй, өндөр боловсрол эзэмшсэн байна. Хүмүүсийн нас харилцан адилгүй байгаатай холбоотой гэрлэлтийн хувь өндөр байна. Иймд гэр бүл, үр хүүхдээ орхин гадаадад ажиллах тохиолдол их байдаг байна. Мөн Чех улсын хувьд ихэнх тохиолдолд албан ёсны гэрээгээр ажиллахаар явдаг тул гэр бүлээ дагуулж явах боломжтой байдаг байна. Америк улсад ихэвчлэн суралцахаар явдаг тул насны хувьд харицангуй залуу байдаг бөгөөд өндөр боловсролтой хүмүүс байдаг болох нь тодорхой болсон. 16

3-р бүлэг Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн амьдралы н нөхцөл байдал, ажил хөдөлмөрийн талаар Энэхүү бүлэгт Молгол ажилчдын гадаадад гарсны дараах ажлын орчин, нөхцөл байдал, амьдралын талаар 2-р бүлэгтэй нэгэн адил Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан -д тулгуурлан авч үзье. Энэхүү бүлгийн 2-р хэсэгт Солонгост ажиллаж байгаа ажилчдын олноороо цуглардаг газрын талаар Сөүл хотод өөрийн биеэр хийсэн судалгаанд үндсэнлэн танилцуулна. 1-р хэсэг. Ажиллах орчин Монгол ажилчид гадаадад ямар ажил хөдөлмөр эрхэлдэг болох, ажлын орчин нөхцөл байдал ямар болох талаар хүснэгтэнд тулгуурлан харьцуулж үзье. 1.1 Гадаадад амьдрахад тохиолдож буй асуудлууд, бэрхшээл Хүснэгт 9-д гадаадад ажиллаж байгаа ажилчдад тохиолдож байгаа гол гол асуудлуудыг нэгтгэн харуулав. Хүснэгт 9. Гадаадад амьдрахад тохиолдож буй асуудлууд, бэрхшээл Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Ажилд орох 126 32.1 45 22.5 44 43.1 Хэлний мэдлэг 156 39.7 109 54.5 49 48.0 Байр орон сууц 32 8.1 22 11.0 2 2.0 Эрүүл мэнд 68 17.3 12 6.0 5 4.9 Эдийн засаг 72 18.3 40 20.0 51 50.0 Баримт бичиг, виз 134 34.1 40 20.0 49 48.0 Сэтгэл санаа 11 2.8 2 1.0 24 23.5 Гэр бүл эх нутгаа санах 61 15.5 44 22.0 13 12.7 Өөрийгөө илэрхийлэх, хүмүүсийн харьцаа 10 2.5 5 2.5 0 0.0 Ажил 7 1.8 4 2.0 0 0.0 Гадаад хүмүүст хамааралтай хууль 4 1.0 4 2.0 15 14.7 Амьдрах орчин, амьдралын хэв маяг 30 7.6 11 5.5 8 7.8 Амьдрах орчин, гадуурхах 18 4.6 10 5.0 6 5.9 Мэдэхгүй 36 9.2 4 2.0 0 0.0 17

Ямар нэг асуудалгүй 42 10.7 12 6.0 0 0.0 Судалгаанд хамрагдсан 393 200 102 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Солонгост ажиллаж байгаа Монголчуудын 39.7% нь хэл мэдэхгүй, 34.1% нь баримт бичиг, визны асуудалтай, 32.1% нь ажил олоход хүндрэлтэй хэцүү байдаг гэж хариулжээ. Мөн эрүүл мэндийн хувьд асуудалтай гэж 17.3% нь хариулсан ба энэ нь нөгөө 2 улстай харьцуулахад нэлээд өндөр хувьтай байна. Чехэд ажилладаг хүмүүсийн хувьд 54.5% нь хэлний хувьд асуудалтай байдаг гэж хариулжээ. Амеркийн хувьд 50.0% нь эдийн засгийн асуудалтай, 48% нь хэл, баримт бичиг, визний асуудалтай, 43.1% нь ажилд ороход хүндрэлтэй байдаг гэж хариулсан байна. Солонгос, Чех, Америк 3 улсын аль ч улсад хэлний асуудал их байдаг байна. Гадаадад амьдрахад тухайн орны хэлийг мэдэхгүй байх нь ихээхэн хүндрэлтэй байдаг ажээ. Мөн гадаадад ажиллах зорилгоор гарсан хүмүүс хэл мэдэхгүй байх нь ажилд ороход хүндрэл учруулдаг байна. 1.2 Ажлын төрөл Хүснэгт 10-д ажлын төрлийг үзүүлэв. Хүснэгт 10. Ажлын төрөл Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Ажилд орсон 379 96.4 185 92.5 89 87.3 ХАА 21 5.3 0 0.0 0 0.0 Үйлдвэр 233 59.3 147 73.5 10 9.8 Нүүрсний уурхай 5 1.3 0 0.0 0 0.0 Барилга 48 12.2 0 0.0 4 3.9 Судалгаа, эрдэм шинжилгээ, соёл 6 1.5 6 3.0 4 3.9 Спорт 1 0.2 3 1.5 0 0.0 Тээвэр 12 3.0 1 0.5 4 3.9 Гадаад худалдаа 16 4.1 16 8.0 11 10.8 Үйлчилгээ 35 8.9 10 5.0 55 53.9 Бусад 2 0.4 2 1.0 1 1.0 18

Ажил хийгээгүй 14 3.6 15 7.5 13 12.7 Нийт 393 100.0 200 100.0 102 100.0 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Ажлын төрлийн хувьд, хүснэгт 10-т үзүүлсэнчлэн Солонгост үйлдвэрт ажилладаг гэж судалгаанд оролцогчдын 59.3%, барилга дээр ажилладаг гэж 12.2% нь хариулжээ. Чех улсад ажиллагсдын 73.5% нь үйлдвэрт ажилладаг бөгөөд энэ үзүүлэлт хамгийн өндөр нь байв. Харин дээрх 2 улстай харьцуулахад Америкт ажиллагсдын 53.9% нь үйлчилгээний салбарын ажилд орсон байна. Солонгос, Чех улсад өндөр хувийг эзэлж байсан үйлдвэрийн ажилд 9.8% нь орсон байна. 2-р бүлэгт визний төрлийн талаар дэлгэрэнгүй авч үзсэнчлэн, Солонгост албан ёсны гэрээт ажилчдаас хууль бусаар ажиллагсад их байдаг бөгөөд эдгээр хүмүүс хүний нүднээс далд үйлдвэрийн газруудад ажилладаг ажээ. Хүснэгт 3-т үзүүлсэнчлэн Чехэд ажиллахаар очсон хүмүүс албан ёсны гэрээт ажилчнаар үйлдвэрт ажилладаг болох нь тодорхой болсон. 1.3 Дундаж ажлын цаг Хүснэгт 11-т гадаадад ажиллагсдын дундаж ажлын цагийг дэлгэрэнгүй авч үзье. Хүснэгт 11. Дундаж ажлын цаг 8 цагаас доош Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Өдрийн дундаж ажлы н цаг 33 8.7 12 6.5 14 15.7 8-10 цаг 127 33.5 113 61.1 47 52.8 10-12 цаг 154 40.6 55 29.7 16 18.0 12 цагаас илүү 20цагаас доош 65 17.1 5 2.7 12 13.5 Долоо хоногийн ажлы н дундаж цаг 52 13.7 4 2.2 7 7.9 20-40 цаг 95 25.1 40 21.6 55 61.8 40 цагаас илүү 232 61.2 141 76.2 27 30.3 Нийт 379 100.0 185 100.0 89 100.0 19

(Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) 1 өдөрт дунджаар хэдэн цаг ажилладаг талаар улс тус бүрээр нь авч үзье. Ихэвчлэн 8-10 цаг ажилладаг гэж Чехэд ажиллагсдын 61.1% нь, Америкт ажиллагсдын 52.8% нь хариулсан байна. Харин Солонгост ихэнхдээ 10-12 цаг ажилладаг ба бусад 2 улстай харьцуулахад ажлын цаг урт болох нь тодорхой болсон. 1 долоо хоногт дунджаар хэдэн цаг ажиллаж байгааг авч үзье. Солонгост ажиллагсдын 61.2% нь, Чехэд ажиллагсдын 76.2% нь 40 цагаас илүү ажилладаг гэж хариулжээ. Энэ нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин Америкт ажиллагсдын 61.8% нь долоо хоногт 20-40 цаг ажилладаг ажээ. Солонгост хууль бусаар ажиллагсад олон байдаг ба тэдний ажлын нөхцөл байдал их хүнд байдаг нь тодорхой. Чехэд албан ёсны гэрээгээр ажиллагсад ихэнх хувийг эзэлдэг тул тэдний ажлын нөхцөл байдаг харьцангуй сайн стандартын дагуу байдаг гэж үзэж болно. Амеркийн хувьд ажиллахаар мөн суралцахаар явдаг тул ажлын цаг нь бусад 2 улстай харьцуулахад харьцангуй богино байна. 1.4 Сарын дундаж ажлын хөлс Хүснэгт 12-т 1 сарын ажлын дундаж хөлсийг нэгтгэн үзүүлэв. Хүснэгт 12. Сарын дундаж ажлын хөлс Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) 250US$оос бага 0 0 46 24.9 0 0.0 250-500 12 3.2 120 64.9 0 0.0 500-750 111 29.3 9 4.9 4 4.5 750-1000 139 36.7 4 2.2 3 3.4 1000US$ дээш 100 26.4 4 2.2 82 92.1 Хариулаагүй 17 4.5 2 1.1 0 0.0 Дундаж цалин 1238.5US$ 418.5US$ 2037.6US$ 合計 379 100.0 185 100.0 89 100.0 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) 20

Хүснэгт 12-т гадаадад ажиллагсдын 1 сарын ажлын хөлсийг улс тус бүрээр үзүүлэв. Солонгост ажиллагсдын 36.7% нь сарын хөлс 750-1000 ам.дол, 29.3% нь 500-750 ам дол байдаг гэж хариулсан бол Чехэд ажиллагсдын 64.9% нь 250-500 ам.дол, 24.9% нь 250 ам.доллараас бага байдаг гэжээ. Харин Америкт ажиллагсдын 92.1% нь сарын ажлын хөлс 1000 ам.доллараас их байдаг гэж хариулжээ. Үүнээс үзэхэд, Чехэд ажиллагсдын 1 сарын хөлс хамгийн байга байна. Энэ нь Чехэд ихэнх тохиолдолд албан ёсны гэрээт ажилчид үйлдвэрт ажилладагтай холбоотой. Сөүлд уулзаж ярилцсан Монгол гэр бүлийн сарын ажлын хөлс 2000 ам.дол байсан. 1.5 Ажлын нөхцөл байдал Хүснэгт 14-т гадаадад ажиллагсдын ажлын нөхцөл байдалын талаар үзүүлэв. Хүснэгт 14. Ажлын нөхцөл байдал Муу, ажлын нөхцөл байдал маш муу Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Амралтын өдөр байхгүй 47 12.4 17 9.2 3 3.4 Илүү цаг ажилласны хөлс төлдөггүй 62 16.4 4 2.2 0 0.0 Цалин бага 47 12.4 16 8.6 5 5.6 Цалин буух өдрөө буудаггүй Нийгмийн даатгалд хамрагдаагүй Аюултай хөдөлмөр хамгаалал муу 58 15.3 4 2.2 0 0.0 71 18.7 5 2.7 0 0.0 67 17.7 2 1.1 6 6.7 Техник хэрэгсэл хуучин 32 8.4 0 0.0 0 0.0 Бие эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэхүйц 43 11.3 36 19.5 0 0.0 Бохир заваан 59 15.6 12 6.5 4 4.5 Их хүйтэн 46 12.1 4 2.2 4 4.5 Их халуун 40 10.5 4 2.2 5 5.6 Дуу чимээ ихтэй 75 19.8 6 3.2 0 0.0 Агааржуулагчгүй 53 14.0 12 6.5 1 1.1 Биелүүлэхэд хэцүү нормтай 2 0.5 2 1.1 0 0.0 21

Бусад 3 0.8 0 0.0 0 0.0 Ажиллах нөхцөл сайн, маш сайн 175 46.2 139 75.1 81 91.0 Судалгаанд хамрагдсан 379 185 89 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Чех, Америкт ажилладаг хүмүүс ажлын орчин, нөхцөл байдлаа сайн эсвэл маш сайн гэж хариулсан байхад Солонгост ажилладаг хүмүүсийн 46.2% нь л ажлын нөхцөл сайн гэж хариулсан байна. Ажлын орчин нөхцөл байдлаа муу гэж хариулсан хүмүүсийн хариулт олон янз байсан ба үүнээс 19.8% нь их дуу чимээтэй, 18.7% нь нийгмийн даатгалд хамрагддаггүй, 17.7% нь аюултай, хөдөлмөр хамгаалал муу ажлын нөхцөл хүнд гэж хариулжээ. Үүнээс харахад 2 улстай харьцуулахад Солонгост ажиллагсдын ажлын нөхцөл их хүнд болох нь харагдаж байна. 1.6 Ажлаа сольсон шалтгаан Хүснэгт 15-т гадаадад ажиллагсадын ажлаа сольсон шалтгааныг үзүүлэв. Хүснэгт 15. Ажлаа сольсон шалтгаан Солонгос Чех Америк Хувь(%) Тоо Хувь(%) Хувь(%) Тоо Хувь(%) Цалин багатай 153 40.4 46 24.9 32 35.9 Бие, эрүүл мэндэд хортой Аюултай хөдөлмөр хамгаалал муу 92 24.3 5 2.7 2 2.2 52 13.7 0 0.0 0 0.0 Ажлын гэрээгүй 59 15.6 5 2.7 2 2.2 Ажлын зөвшөөрөлгүй Визний хугацаа дууссан Ажлаасаа халагдсан 39 10.3 2 1.1 8 9.0 107 28.2 9 4.8 6 6.8 37 9.8 5 2.7 19 21.3 Гэрээс хол зайтай 24 6.3 3 1.6 4 4.5 Ажиллах цаг багатай Дарга нар нь дарамталдаг 5 1.3 0 0.0 15 16.8 15 4.0 1 0.5 7 7.9 22

Цалингаа хугацаанд нь авч 0 0.0 2 1.1 0 0.0 чаддагүй Ажлын газар дампуурсан 1 0.3 4 2.2 0 0.0 Бусад 5 1.3 2 1.0 2 2.2 Солиогүй 74 19.5 105 56.8 32 35.9 Судалгаанд хамрагдсан 393 185 89 (Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Хүн ам, Хөгжил нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын сан (2005), Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан,уб-т үндэслэн Ih Young HYUN зохиов.) Хүснэгт 15-аас харахад, Солонгост ажиллагсдын 40.4% нь цалин багатайгаас, 28.2% нь визний хугацаа дууссанаас, 24.3% нь бие эрүүл мэндэд хортой тул ажлаа солих болсон гэж хариулжээ. Чехэд ажиллагсдын 56.8% нь ажлаа солиогүй гэж хариулсан бөгөөд 24.9% нь цалин багатай тул ажлаа солижээ. Мөн Америкт ажиллагсдын 35.9% нь цалин багатайн улмаас ажлаа солих болжээ. Солонгост ажиллагсдын хувьд, ажлын нөхцөл байдал хүнд, урт цагаар ажиллаж цалин авдаг байна. Харин Чехэд ажиллагсад голдуу гэрээгээр ажилладаг тул ажлын цагтай харьцуулахад цалин нь бага байдаг ажээ. Гэхдээ ажиллах нөхцөл сайтай байдаг тул сэтгэл өндөр байдаг байна. Америкт ажилладаг хүмүүс ихэнх тохиолдолд суралцах зорилгоор ирсэн байдаг ажлын цаг 2 улстай харьцуулахад богино байна. Мөн цалингийн хувьд ч нэлээд өндөр байдаг болох нь тодорхой болсон. 2-р хэсэгт Солонгост ажилладаг Монголчуудын талаар дэлгэрэнгүй авч үзье. 2-р хэсэг. Солонгост ажилладаг Монголчууды н цуглардаг газрууд 1.1 Монгол Таун Солонгост ажилладаг Монголчуудын хувьд ажиллах орчноос гадна олон зүйл чухал нөлөөтэй байдаг байна. Солонгос ялангуяа Сөүлийн ойролцоо амьдардаг Монголчуудын амьдралд Тоодаймон захын ойролцоо байдаг Монгол Таун чухал нөлөөтэй байдаг байна. Монгол Таунд хуучин Монгол Таун, Шинэ Монгол Таун гэдэг 2 байрилга байдаг. Эдгээр барилгуудад банк, дэлгүүр, олон улсын ярианы карт худалддаг дэлгүүр, ресторан, гоо сайхан, үсчний газар зэрэг 60-70 байгууллаг үйл ажиллагаа 23

явуулдаг. Гадаадад ажилладаг Монголчуудад хэрэгтэй бүх зүйл байсан. Монгол Таун байгуулагдсан талаар олон янзын яриа байдөг бөгөөд Солонгосын хамгийн том зах болох Тоодаймон захаас бараа зөөдөг Монголчууд нээсэн гэж яригддаг. Үйлчлүүлэгч олонтой үед өдөрт 1600 гаруй хүн Монгол руу ачаа илгээхээр ирдэг гэж Монголоос хүнсний зүйл импортолдог Солонгос компанийн захирал яриж байсан. Монгол Таун нь Солонгост ажиллагсдын хэрэгцээтэй зүйлээ авах, Монгол руу мөнгө гуйвуулах, ажилд зуучлах талаарх мэдээлэл солилцдог нэн чухал шаардлагатай газар болох нь тодорхой харагдаж байсан. 1.2 Кристийн сүмийн ач холбогдол Монгол ажилчид олноор цугладаг Монгол Таунаас гадна Солонгосын сүмүүд тэдний амьдралд чухал нөлөөтэй ажээ. Би Шинэ Дрим кристийн сүмд очиж судалгаа хийсэн. Солонгосын Кристийн сүмүүд шашин дэлгэрүүлэх зорилгоор Монгол ажилчдад туслах ажиллагаа явуулдаг. Солонгос хэлээр яриж чадахгүйгээсээ, хууль бусаар ажиллаж байгаагаас эзнээсээ цалингаа авч чадахгүй тохиолдолд, мөн ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар тэдний өмнөөс эзэдтэй нь холбоо тогтоож шаардлага тавьдаг байна. Бүтэн сайн өдрийн мөргөлийн үеэр үнэгүй хоол тарааж, солонгос хэл заадаг ажээ. Кристийн шашинд итгэдэг гэхээсээ илүү, Солонгост ирээд олон янзын асуудалтай тулгарч хэцүү байдалд ороод байгаа Монголчууд сүмд ирж тэтгэлэг аван сэтгэл санааны хувьд тайвширдаг болох нь харагдаж байсан. Ийм ч утгаараа сүм тэдний хувьд чухал ач холбогдолтой газрын нэг юм. 2.3 Солонгос дахь төрийн бус байгууллагуудын ач холбогдол 1. Отгоны ТББ Солонгост Монголчууд ажиллахаар, суралцахаар, мөн гэрлэхээр олон янзын шалтгаанаар ирдэг. Үүний дотроос жилээс жилд нэмэгдэж байгаа Монгол ажилчдын хүний эрхийн асуудал, ажиллах нөхцөл байдлын талаар үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ыг танилцуулъя. Энэ байгууллага Шинэ Монгол Таунд байрладаг. Солонгост суралцахаар ирсэн Монгол оюутнууд байгуулсан байгууллага бөгөөд Солонгосын засгийн газар, Монголын засгийн газарт Солонгост ажиллаж байгаа Монгол ажилчдын талаар мэдээлж, ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар үйл ажиллагаагаа явуулдаг. 24

2. Монгол эхнэрүүдийн холбоо ТББ, Далайн Салхи 9 сард Солонгост очихдоо Солонгосчуудтай гэрлэсэн Монгол эхнэрүүдийн холбоонд очих боломж олдсон юм. Тэдний байгууллага Солонгосын хуулиар зөвшөөрөгдсөн ТББ-ын үйл ажиллагааг явуулдаг. Энэ байгууллагад Солонгос хүнтэй гэрлэсэн 30 гаруй эмэгтэй ажилладаг. Мөн тус байгууллагад оюутны, банк, бизнес, гэрээт ажилчдын гэсэн хэд хэдэн хэсэг байдаг бөгөөд 800-гаад бүртгэлтэй гишүүнтэй том хэмжээний ТББ юм. 3. Гадаад ажилчдыг дэмжих Солонгосын ТББ Солонгост ажилладаг гадаад ажилчдыг дэмжих ТББ олон байдаг. Эдгээр байгууллагууд Хэл мэдэхгүй, визний асуудалтайгаасаа болоод ажлын нөхцөл муутай аюултай орчинд яах ч аргагүй ажиллаж байгаа гадаад ажилчдын хүний эрх, ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар шаардлага тавьж дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Мөн гадаадын эмэгтэй ажилчдыг дэмжих холбоо, Солонгосчуудтай гэрлэсэн гадаад эмэгтэйчүүдийг дэмжих холбоо зэрэг байгууллагууд байдаг байна. Солонгост ажиллаж байгаа гадаад ажилчид Солонгост амьдрах талаар олон төрлийн мэдээлэлтэй байдаг. Олон байгууллагууд гадаад ажилчдыг дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа ч тэдэнд шаардалагатай мэдээлэл хүрэхгүй тохиолдол олон байдаг байна. Монгол ажилчдын хувьд мэдээлэл хомсоосоо болоод бэрхшээлтэй асуудалтай тулгарах явдал цөөнгүй байдаг ажээ. Цаашид Солонгост ажилладаг гадаад ажилчид ТББ-уудын хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. 1.4 Солонгос дахь Монгол сургууль Сөүл хотын зүүн дүүрэгт оршдог Куваннарүд Монгол сургууль байдаг. 1999 онд зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тухайн үед сургууль 8-н сурагчтай байсан. 2002 онд Сөүл хотын боловсролын газраас гадаад сургууль хэмээн зөвшөөрөл авсан. Зөвшөөрөл авсныхаа дараа Монголоос багшлах эрхтэй багш урьж авчран ажиллуулж байгаа. Сүүлийн үед хүүхдийн хамт Солонгост ажиллахаар ирдэг мөн хүүхдээ хойноосоо авдаг хүмүүс олширрч байгаа ажээ. Өөрөө Солонгост эхэлж ирээд 2 хүүхдээ араасаа авсан талаараа сүмд уулзсан эмэгтэй яриж байсан. Миний уулзсан хүмүүс дотор хүүхэдтэйгээ хамт амьдардаг ажилчид их ховор байсан. Гэхдээ Монгол Таун дотор хүүхдээ тэвэрсэн залуу монгол эмэгтэйчүүд олон байсан. Солонгост ирээд хүүхэд гаргасан эмэгтэйчүүд олон байдаг. Цаашдаа Солонгост удаан хугацаагаар амьдрах хүмүүс нэмэгдвэл хүүхдийн боловсролын асуудал нэлээд хүндрэх төлөвтэй байна. 25

Энэ удаа Сөүлд ажилладаг Монголчуудын талаар судалгаа хийсэн ба Сөүлээс хол хөдөө орон нутагт ажилладаг хүмүүсийн нөхцөл байдал ямар байгааг дипломд тодорхой тусгаж чадсангүй. Гэхдээ 2 сая 600 мянган хүн амтай Монголын 20000 гаруй нь Солонгост ажиллаж амьдарч өөрсдийн сүлжээг бий болгосон явдалд их гайхлаа. Мөн Монгол Таун Монгол руу гадаад валют илгээдэг гол байгууллага болох нь тодорхой байна. Тус дипломын ажлын 1-р бүлэгт, Монгол Таунааас Монгол руу гуйвуулсан 1 сарын мөнгөн дүн 48,000,000 ам дол 12 -т хүрээд байгаа талаар өгүүлсэн. Мөн Монгол Таунд олон дэлгүүр монгол хоолны газар ажиллаж, олон улсад ярих картны худалдаа явагдаж байгаа нь хүнд нөхцөлд ажилладаг Монгол ажилчдын орлогоос хумсалдаг болохыг үгүйсгэх аргагүй. 4-р бүлэг. Албан ёсны гэрээт ажилчды н талаар Солонгост байгаа нийт монгол ажилчдын тал хувь нь хууль бусаар ажилладаг. Солонгос, Монголын засгийн газраас аль болох албан ёсоор гэрээт ажилчнаар ажиллахыг зөвлөж байгаа. Гэсэнч Солонгост уулзсан олон хүн гэрээт ажилчны ажлын нөхцөл байдал хууль бусаар ажиллахаас илүү хүнд хэцүү байдаг гэж яриж байсан. Албан ёсоор виз гаргуулаад гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилчдын нөхцөл байдал хэцүү байдаг нь хачирхалтай. Одоогийн байдлаар гэрээт ажилчдын талаархи судалгаа, мэдээлэл хомс тул шууд дүгнэлт хийхэд хүндрэлтэй байна. Энэ бүлэгийг бичихийн тулд Монгол Ньюс компанийн ажилтан Зоригоос авсан ажлын тайланг ашиглана. Тус компани, гэрээт ажилчдыг ажилд зуучлах үйл ажиллагаа явуулж байгаа.зоригоос авсан материалыг 2,3-р бүлэгт ашигласан Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал,-үр дагавар судалгааны тайлан- болон, өөрийн гэрээт ажилчидтай хийсэн ярилцлагатай харьцуулж үзье. Тус компани 2003 оны 4 сараас 2005 оны 12 сарын хугацаанд 4205 хүнийг Солонгост гэрээт ажилчнаар явуулжээ. Үүнээс 881 нь зугтаж, 89 нь гэрээ зөрчсөний улмаас буцаагдан, 191 хүн эрүүл мэндийн байдлаасаа болж өөрийн хүсэлтээр нутаг буцсан байна. Одоогийн байдлаар, 896 үйлдвэрт 3039 ажилчин ажиллаж байгаа ажээ. Хүснэгтэд Монгол Ньюс компанийн Солонгост ажилладаг гэрээт ажилчдын талаар үзүүлэв. 12 Orolmaa Munkhbat(2002) Mongolian migrant workers in South Korea Mongolian daily newspaper Zuunii Medee 26

Зоригоос авсан материалд тулгуурлав. 1. Ажлын төрөл Үйлдвэрийн дадлагажигч системээр ажилчин явуулдаг. Одоогийн байдлаар: мебель, модны үйлдвэрт 13%, хуванцарын үйлдвэрт 15%, төмрийн үйлдвэрт 22%, машины сэлбэгийн үйлдвэрт 23%, даавуу, утасны үйлдвэрт 10%, хүнсний үйлдвэрт 8%, усан онгоцны үйлдвэрт 9% нь ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүдэд дараах ажлыг хийж гүйцэтг эдэг. Модны үйлдвэрт модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл хуванцарын үйлдвэрт гэр бүлийн хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэр лэх, цахилгаан барааг угсрах, төмрийн үйлдвэрт төмөр хавтан хийх, метал өнгөлгөө тавих даавуу, утасны үйлдвэрт даавуу нэхэж будах, хонины ноос будах, ц амц оёх Хүнсний үйлдвэрт махны үйлдвэр, кимчиний үйлдвэр, далайн бүтээг дэхүүн консеровлох, мөхөөлдөс үйлдвэрлэх гм 2. Ажлын нөхцөл байдал Ажлын нөхцөл байдлын хувьд 30 гаруй хувь нь хөнгөн ажилд, 45% нь ердийн, 25% нь хүнд хэлбэрийн ажилд тооцогддог. Жишээ нь, төмөрлөг ийн үйлдвэрийн өнгөлгөө нь химийн хорт бодис ашигладаг, даавуу, ута сны үйлдвэрт өнгө оруулахад маш халуун орчинд ажиллах болдог байн а. Төмөрлөгийн үйлдвэрт хуруугаа хавчуулах явдал их байдаг байна. М одны үйлдвэрт үртэс тоосжилт ихтэй байдаг. Хүнсний болон махны үйлдвэр, кимчиний үйлдвэр, консер вний үйлдвэрт гутлаа тайлж усан дотор ажилладаг тул өвлийн улиралд маш хүйтэн байдаг. Усан онгоцны үйлдвэр хамгийн хүнд ажилтай байдаг бө гөөд өдөржин 10 цаг гаруй резэнэн масктай ажилладаг байна. Зуны ул иралд резенин масктай ажиллах нь их хүндрэлтэй байдаг байна. 3.Ажлын хөлс Өдөрт дунджаар 8 цаг, хагас сайн өдөр 4 цаг ажилладаг бөгөөд бүтэн сайнд амардаг. Сарын цалин 700,000 вонн. Илүү цагаар ажиллахад 1 цагийн 4650 вонн байдаг байна. Өдөрт 3 цаг сунаж ажиллавал: 700,000+362,700вонн=1,062,700 вонн болно. 27

4. Амьдрах орчин Онгоцны үйлдвэрт ажиллагсад амьдрах орчиндоо сэтгэл хангалуун байдаг байна. Орон сууцанд 2-уулаа амьдардаг. Өдөрт 3 удаа хооллодог. Гэрээт ажилчдын бараг 30 гаруй хувь нь төмөр чингэлэгт амьдардаг. Дусаал тусаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй өрөөнд тавилгагүй амьдрах болдог. Мөн 40 гаруй хувь нь дуу чимээтэй орчинд амьдардаг байна. Нийт ажилчдын 20%нь байр хөлслөн амьдардаг. Үүнээс 10% нь л тохилог орчинд амьдардаг гэж хариулсан байна. 5. Нийгмийн хамгаалал Монгол ажилчдын 30% нь ажлын хувцас тавьж өгдөггүй, 70% нь стандартын шаардалагад нийцсэн ажлын хувцастай гэж хариулсан байна. Үйлдвэрийн нийгмийн хамгаалалын асуудалд Солонгосын Хөдөлмөрийн яам хяналт тавьдаг. Гэвч Солонгос хэл сайн мэддэггүй монгол ажилчид ажлын стандартын шаарлагыг биелүүлэхгүй байх тохиолдол их байдаг байна. Жишээ нь, хамгаалалтын малгай өмсдөггүй, маск хийдэггүй, зун халуун болохоор ажилын гутал өмсөлгүй, сандаалтай ирдэг гм 6. Дадлага хийх хугацаандаа зуурдаар нас барсан Н - эр, нас 30 2004.01.28 амиа хорлосон А- эр, нас 37 2005.01.02 амиа хорлосон Э- эр, нас 29 2005.01.21 дугуйтай авто осолд Д- эр, нас 35 2005.02.26 согтуугаар хүнд хутгалуулсан Т - эр, нас 27 2005.04.28 машинтай яваад авто осолд орсон Б - эр, нас 26 2005.09.22 элэгний вирусээр Хууль бусаар ажиллагсдын нас баралт Ж - эр, нас 27, хурдны зам дээр машинтай яваад авто осолд орсон М - эр, нас 26, амиа хорлосон 7. Нөхөн төлбөр Солонгосын жижиг дунд үйлдвэрээс дараах нөхөн төлбөрийг гэр бүлд нь олгосон. H 2 сая вонн Э 30 сая вонн Д 30сая вонн T 29 сая вонн 8. Бэрхшээлтэй асуудал Солонгост ирээд эхний нэг жил гайгүй боловч 2 дахь жилээс архи ууж хоорондоо зодолдох, ажил таслах, өөр хотуудаар сэлгүүцэх, үйлдвэрийн байранд танил тал хууль бусаар оршин суугчдыг орогнуулах, солонгос 28

иргэдийн дугуй хулгайлах, хуурамч үнэмлэхээр машин жолоодох зэрэг хэрэг зөрчлүүдийг гаргадаг. 1-ийн ажлын төрөл, 2-ын ажиллах нөхцөлийн хувьд, 3-р бүлэгт авч үзсэнтэй бараг адил байсан. Зөвхөн энэ материалд тулгуурлан гэрээт ажилчдын ажлын нөхцөл хууль бусаар ажилладаг ажилчдын ажлын нөхцөл байдлаас хүнд гэж хэлэх боломжгүй юм. Гэхдээ Сөүлийн Монгол сургууль дээр, Монгол Ньюс компанаар зуучлуулан усан онгоцны үйлдвэрт ажиллаж байсан Монгол хүн сүрьегээр өвчлөн ажлаасаа халагдсан талаар сонссон. Эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн залуучууд ихэвчлэн ажиллахаар ирдэг байна. Ийм эрүүл залуу хүн сүрьеэгээр өвчлөх хүртлээ хүнд нөхцөлд ажиллаж байсан нь цаашид анхаарвал зохих асуудлуудын нэг юм. Мөн Солонгост ажилладаг гадаад ажилчдын хөдөлмөрийн хуульд гэрээт ажилчин бол эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд эрүүл мэндийн даатгал үйлчилнэ гэж заасан байсан ч, дээрх тохиолдолд эмчилгээ ч хийлгэж чадалгүй ажлаасаа халагдсан байна. Зарим тохиолдолд энэ хууль үйлчлэхгүй байгаа нь харагдаж байсан. Үүнээс гадна 3-т өгүүлсэн ажлын хөлсний талаар Зоригоос авсан материалд 1 өдөрт 11 цаг ажиллан 1 сая 62,700 вонн авдаг гэж тэмдэглэсэн байсан бөгөөд миний уулзсан гэрээт ажилчин 1 сард 600 ам.дол авдаг, ирснээс хойш нэмэгдээгүй гэж ярьж байсан. Энэ хүн Монгол Ньюсээр зуучлуулан ажилд орсон эсэх нь тодорхойгүй ч ажлын хөлсний хувьд ийм ялгаатай байгаа нь хүлээн зөвшөөрөхөд бэрхтэй юм. Мөн Мөнхбат гэрээт ажилчны 1 цагийн хөлс нь 2980 вонн байдаг 13 гэж тэмдэглээд олонхи гэрээт ажилчин цалин сайтай байдаг тул гэрээгээ зөрчин хууль бусаар ажиллах тохиолдол их байдаг 14 гэжээ. Энэ нь Зоригийн материалтай зөрж байна. 5-д өгүүлсэн нийгмийн хамгаалалын асуудал нь 3-р бүлэгт дурдсан ажлын нөхцөл байдал дээр дурдагдаж байсан асуудлын нэг билээ. Зоригийн тайланд, үйлдвэрийн газрууд байнга хяналт тавьдаг гэж байсан ч хэл сайн мэдэхгүйгээс өөрийн санаагаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байх талтай. Жишээ нь, хууль бусаар ажиллагсад ганцаараа солонгосчуудтай хамт ажилладаг тул хэлний асуудал хүндрэлтэй байдаг. Харин гэрээгээр ажиллахаар ирсэн ажилчид ажиллаж эхлэхээсээ өмнө дадлага хийдэг тул ажилдаа хурдан дасдаг байх талтай. 13 Orolmaa Munkhbat(2002) Mongolian migrant workers in South Korea Mongolian daily newspaper Zuunii Medee 14 Orolmaa Munkhbat(2002) Mongolian migrant workers in South Korea Mongolian daily newspaper Zuunii Medee 29